Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 1027

 

 

 

 

           

 

 

 

 2020          09           22                                         2020/ШЦТ/1027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Г.Н,            

           улсын яллагч Т.Б,

            шүүгдэгч Г.Ж  түүний өмгөөлөгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү овогт Г-ын Ж-д холбогдох 2008013650450  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33 дугаар гудамж, 501 тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар төмөр замын тусгай шүүхийн 161 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 169 дүгээр зүйлийн б ангид зааснаар нутаг зааж суулгах, 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх, мөн хуулийн 21 дүгээр зүйлийг журамлан сар бүрийн цалингийн 25 хувийг суутгаж улсын орлогод оруулах ял, 1998 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 611 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг түдгэлзэн тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ү  овогт Г-ын Ж  /РД: ................./

Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурьдснаар/  

Шүүгдэгч Г.Ж  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 40-82 тоотод Б овогтой Э-ыг  “гэрээсээ хөөлөө” гэх шалтгаанаар, хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан алх болон гараараа цохиж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь духны шарх, зулгаралт, зүүн нүдний гадна булан, зүүн чихний дэлбэн, зүүн хацар болон уруулын дээд хэсгийн шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн хацар, доод эрүү, ооч, хүзүү, зүүн гарын шуу, сарвуу ба 2, 4 дүгээр хурууны зулгаралт, зүүн чамархай, дагзны хуйх ба зүүн чамархайн булчин, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, доод уруул, баруун мөр, зүүн мөр, бугалга, зүүн өгзөг, зүүн хөлийн хуруунууд болон тавхайн цус хуралт, зүүн хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж. онц харгис хэрцгийгээр, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:  

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Г.Ж  нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Алтан-Овоогийн 40-82 тоотод Б.Э-ыг  биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь : 

- 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1х-ийн 4-17/, 

-2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1х-ийн 30-36/,

-2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1х-ийн 18-23/,

- Б.Э-ын хохирогчоор өгсөн...2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн үед миний ээж Ц.Намжил нь Жаргалсайхан ах болон талийгаач ахыг эргэж, гурил, будаа аваачиж өгөх гээд явсан. Тэгээд удалгүй над руу утсаар залгаж “ах чинь хүнд зодуулаад, цус нөжиндөө хутгалдчихсан гэртээ байна. Амьд үхсэнийг нь мэдэх юм алга” гэж надад хэлсэн. Би тэр даруй ахындаа иртэл цагдаа, эмнэлэг ирчихсэн байсан тухай мэдүүлэг /1х, х-61-63/,

- гэрч Г.Г-гийн...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай найз залуу Чимэд-Очир гарч бие засч орж ирээд, танай хойд талын айлд алаан болж байна, орилолдоод байна гэж хэлэхээр нь тоолгүй бид 2 унтаад өгсөн. Манай яг хажууд байдаг айлыг хэлээд байсан...”гэх мэдүүлэг /1х-ийн 66/,

 - гэрч Ц.Н-ын...Би 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 13 цагийн ганцаараа хүүдээ хүнсний зүйл өгөхөөр очиход гэр нь цоожтой байхаар нь би өөрт байсан зүүдэг цоожны түлхүүрээр хаалгыг нээж гэр дотор ороход, манай хүү гэрийн хойд орны араар толгой нь ороод, нүүр ам нь цус болсон байдалтай, гэрийн хананы хөшиг цус болсон байдалтай, баруун хөл орноос бага зэрэг унжсан, зүүн хөл өвдөг хэсгээр хагас нугалсан байдалтай ухаангүй байхаар нь би хөлнөөс татахад дийлэхгүй байсан болохоор хажуугийн айлын эрэгтэй хүнийг дуудаад орны араас татаж гаргуулахад, манай хүүг “нас барсан байна” гэж хэлсэн.Тэгээд тэр залуу эмнэлэг болон цагдаа дуудаж өгсөн. Намайг гэрт ороход өөр хүн байгаагүй бөгөөд Жаргалсайхан хамт байгаагүй...” гэх мэдүүлэг /1х-81/,

- шинжээчийн 2020.04.13-ны өдрийн 738 дугаар дүгнэлт ;

1. Б.Э-ын цогцост духны шарх, зулгаралт, зүүн нүдний гадна булан, зүүн чихний дэлбэн, зүүн хацар болон уруулын дээд хэсгийн шарх, зүүн хөмсөг, зүүн нүдний гадна булан, зүүн хацар, доод эрүү, ооч, хүзүү, зүүн гарын шуу, сарвуу ба 2, 4 дүгээр хурууны зулгаралт, зүүн чамархай, дагзны хуйх ба зүүн чамархайн булчин, зүүн нүдний дотор булан, зүүн хацар, доод уруул, баруун мөр, зүүн мөр, бугалга, зүүн өгзөг, зүүн хөлийн хуруунууд болон тавхайн цус хуралт, зүүн хөлийн шагай орчмын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлүүд тогтоогдсон ба дээрх шархнууд нь мохоо ирмэгтэй зүйлийн бусад гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 2. Дээрх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл бөгөөд гэмтэл үүссэн цаг хугацааны дарааллыг тогтоох боломжгүй болно. 3. Уг гэмтлийг амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй. 4, 5. Амь хохирогчийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд үхэлд хүргээгүй байна. 6. Амь хохирогчид шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдоогүй. 7. Амь хохирогчийн цогцост анхны үзлэг хийсэн тэмдэглэлд 2020 оны 3 дугаар сарын 20-ны 00.00 цагт нас бараад 24 цаг орчим болсон гэж бичсэн байна. 8. Амь хохирогчийн ходоодонд бор шаргал өнгийн бага хэмжээний шингэвтэр агууламжтай /хоол боловсорсон/ байсан ба нас барахаас өмнө хоол хүнсний зүйл хэрэглээгүй байжээ. 9. Амь хохирогчийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь мохоо ирмэгтэй ба мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгджээ. 10. Амь хохирогчийн цусанд 4.8 хувь о, ходоодны шингэнд 5.2 хувь о, шээсэнд 4.9 хувь о спирт илэрсэн. Шээсэнд мансууруулах бодис илрээгүй бөгөөд хүнд зэргийн согтолттой байжээ. 11. Амь хохирогч эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээ цаг алдалгүй авсан тохиолдолд эмчлэгдэх, амьдрах боломжтой байхыг үгүйсгэхгүй. 12. Амь хохирогчийн шулуун гэдэснээс авсан арчдас, наалдцанд эр эр бэлгийн эс илрээгүй. 13. Амь хохирогч А II бүлгийн цустай. 14. Амь хохирогч нь спиртийн цочмог хордлогын улмаас зүрх судасны дутагдалд орж нас баржээ /1х, х-91-98/,

- Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20/07 дугаартай “...Э нь архаг архисах өвчинтөй бөгөөд архи их хэмжээгээр хэрэглэснээс архины цочмог хордлогонд орж, зүрхний хурц дутагдлын улмаас нас барсан байна. Олон тооны зөөлөн эдийн гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1х, х-124-126/,

- шинжээч эмч Б.У-гийн…Шинжээчийн дүгнэлтэд бүгдийг тусгасан байгаа. Задлан шинжилгээгээр хавирганы хугарлын орчимд цус хуралт үүсээгүй байсан. Энэ нь нас барсаны дараа уг хугарал үүссэн гэсэн үг юм. Тийм учраас уг хугаралыг дүгнэлтэнд тусгаагүй байна. Хэрэв уг хугарал амьд үед үүссэн бол хугарлын орчимд цус хуралт их хэмжээгээр үүсдэг юм. Талийгаачид тогтоогдсон гэмтлүүд нь үхэлд хүргээгүй. Үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан. Энэ нь шүүх химийн болон эд эсийн шинжилгээгээр тогтоогдож байна...” гэх мэдүүлэг /2х, х-119-120/, 

- шүүгдэгч Г.Ж-ы “...Талийгаач Э бид 2 ууж байхдаа урьд нь болсон асуудлаас болж муудалцсан. Урьд нь талийгаач Э 2019 оны 02 дугаар сард хамт архи ууж байгаад намайг зодоод, гэрээсээ хөөж туугаад, миний толгой дээр архины шил хагалаад хагарсан шилээр нь миний нүүрийг зүсэж гэмтээсэн. Тухайн үед би цагдаа болон эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд одоо миний нүүр, 2 хацар, хамар, дух чамархай хэсгээр зүсэгдсэн шархтай болсон. Мөн саяхан 2020 оны 3 дугаар сарын эхээр намайг талийгаач гэрээсээ хөөж байсан болохоор би гомдоод өс санаад маргасан. Тэгээд 2020 оны 3 дугаар сарын 18-ны орой архи ууж байхдаа бас намайг хөөхөөр нь би уурлаад гэрт ширээн доор байсан төмөр иштэй алхаар баруун гараараа талийгаачийн дух орчимд 1 удаа цохисон санагдаж байна. Өөр талийгаачийн биед хүрээгүй. Намайг талийгаачийг цохих үед хойд орон дээрээ сууж байсан. Би талийгаачийг алхны аль хэсгээр цохисоныг санахгүй байна. Тэгээд би согтоод унтаад өгсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өглөө 08 цагийн үед би сэрэхэд талийгаач гэрийн хойд талын орон дээр дээшээ харсан байдалтай хамар, нүд орчмоос цус гарчихсан байдалтай нас барсан байсан бөгөөд өөр хүн байгаагүй. Тэгээд би айгаад хувцасаа сольж өмсөөд талийгаачийн гэрийг гаднаас зүүдэг цайвар өнгийн цоожлоод 09 цагийн үед гарсан. Өглөө сэрэхэд алх талийгаачийн орон дээр байхаар нь би алхыг цамцаараа арчаад гэрийн баруун талын эрээн шкафан доогуур хийгээд явсан...гэх мэдүүлэг /2х, х-35, 123-124/ зэрэг нотлох баримтууд нотлогдож тогтоогдож байна.       

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч, шинжээч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.       

Иймд шүүгдэгч Г.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Хохирогчийн төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжилсэн нотлох баримтгүй байна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх :              

Шүүгдэгч Г.Ж  нь урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан буюу суллагдсан баримтууд байх тул /2х, х-55, 58-62/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө орлогогүй, оршин суух тодорхой хаяггүй зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримт тус хэрэгт /2х, х-68, 72, 74, 76 / авагдсан байна.        

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.       

Тус хэрэгт хэрэг учралын газраас эд мөрийн баримтаар хураагдсан гэх  гар утас 1 ширхэгийг хохирогчийн төлөөлөгчид олгох, 37 см урттай, толгой хэсэг нь 12 сантиметр төмөр алх 1 ширхэг, тамхины хайрцаг 3 ширхэг, тамхины иш 1 ширхэг, хугарсан янжуур 1 ширхэг зэргийг /1х, х-6/ тус тус зохих журмын дагуу устгах нь зүйтэй.       

Шүүгдэгч Г.Ж  2020.03.20-ны өдрөөс 2020.04.15-ны өдрийг хүртэл нийт 26 хоног цагдан хоригдсон /2х, х-21-26/ байх тул тус хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.           

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

     

ТОГТООХ нь :     

 

1. Шүүгдэгч Г.Ж-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-ы цагдан хоригдсон 26 хоногийн 1 хоногийг 8 цагаар тооцон, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.    

5. Тус хэрэгт хэргийн газраас эд  мөрийн баримтаар хураасан гэх гар утас 1 ширхэгийг хохирогчийн төлөөлөгчид олгож, 37 см урттай, толгой хэсэг нь 12 сантиметр хэмжээтэй төмөр алх 1 ширхэг, тамхины хайрцаг 3 ширхэг, тамхины иш 1 ширхэг, хугарсан янжуур 1 ширхэг зэргийг тус тус зохих журмын дагуу устгасугай.    

6. Шүүгдэгч нь хохирогчийн төлөөлөгчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР