Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0069

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

             Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би *******ны нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг, Орхон сум, 1-р баг, 8-15 тоотод оршин суух иргэн******* /РД:МЮ-/, Сэлэнгэ аймаг, Орхон сум, 1-р баг, 8-15 тоотод оршин суух иргэн Бадарчийн Баярхүү /РД:МЙ-/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6.147.130 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 13-ний өдөр иргэний хэрэг үүсгэн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Иргэн ******* нь хамтран зээлдэгч *******гийн хамт *******наас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 15/66 тоот Зээлийн болон Барьцааны гэрээгээр 6 707 028 /зургаан сая долоон зуун долоон мянга хорин найман/ төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй зээлсэн ба зээл болон хүүгийн төлбөрийг төлөлгүй 213 хоног хэтрүүлсэн байна. *******, ******* нарыг зээлээ төлөхийг удаа дараалан сануулан шаарддаг боловч тохирсон хугацаандаа огт төлөлт хийхгүй хүндрэл учруулсаар байна. 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар иргэн *******ы үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 5 426 379 77 төгрөг, хүүний төлбөр 705 949 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 14 801 05 төгрөг нийт 6 147 130 төгрөгний үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2, 69.5, дахь заалтуудыг үндэслэн ******* болон хамтран зээлдэгч ******* нараас гаргуулж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 6 147 130 төгрөгийг гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч: *******, хамтран зээлдэгч ******* нар нь *******наас нэхэмжилж буй 6.147.130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь иргэн *******, ******* нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6.147.130 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******, ******* нар нь *******ны нэхэмжилж буй 6.147.130 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.303 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан  журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул *******, ******* нарын төлөх улсын тэмдэгтийн  хураамж 113.303 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *******ны нэхэмжлэлтэй *******, ******* нарт  холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6.147.130 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар *******ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113.303 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 56.651 төгрөг, орон нутгийн орлогоос 56.651 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******инд тус тус олгосугай.

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Г.САРАНТУЯА