| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2017/00439/И |
| Дугаар | 00376 |
| Огноо | 2017-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 00376
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 4 дүгээр орцонд байрлах, “Найрамдал” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 21 дүгээр байр, 84 тоотод оршин суух, Сономпилийн Отгонбаярт холбогдох,
115 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Найрамдал” СӨХ-ны төлөөлөгч Д.Дашням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Отгонбаяр нь дундын өмчлөлийн эд хөрөнгө засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хөлс зэргийг 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал 7 сарын хугацаанд төлөөгүй. С.Отгонбаяр дээр дурьдсан үйлчилгээ үзүүлсний хөлс 115 650 төгрөгийг нэхэмжилж байгаа болно. Иймд СӨХ-ийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1, 3, 2, 4 мөн 16 дугаар зүйлийн 1-ийн 2 дахь заалт болон иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 1, 148 дугаар зүйлийн 2, 3 дахь сууц өмчлөгч дундын өмчлөлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон, СӨХ-д төлнө. Дундын өмчлөлийн тогтоосон хэмжээгээр оролцох гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж дундын өмчлөлийн засвар үйлчилгээ хийх санхүүгийн боломжгүй болгож байгаа тул сууц өмчлөгч 115 650 төгрөгийг гаргуулан СӨХ-ийг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхамсүрэнгийн шүүхэд гаргасан тайлбартаа: С.Отгонбаяр нь СӨХ-ны төлбөр болох 115 650 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Найрамдал” СӨХ нь хариуцагч С.Отгонбаярт холбогдуулан 115 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Найрамдал” СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Лхамсүрэн нэхэмжлэлээсээ татгалзсан нь түүний тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Найрамдал” СӨХ-ны нэхэмжлэлтэй, С.Отгонбаярт холбогдох, 115 650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувь болох 2275 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН