Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 558

 

 

 

 

 

 

 

 

 

   2020              08           28                                        2020/ШЦТ/558                                 

                                                                                                                      

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З-ын П-, Т овогт Д-ын М- холбогдох эрүүгийн 19030 0623 0307 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ /тээвэр/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, өмгөөлөгч Г.Буянбадрал, иргэний нэхэмжлэгч Б.Ор, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүгдэгч З.П, түүний өмгөөлөгч Э.Хүрэлсүх, шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч Ю.Тогмид, шинжээч эмч С.Чулуунсүх нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Э.Даариймаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Ноён Уул Эрдэнэ” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Д-ын М- /РД:хххх/,

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономч мэргэжилтэй, Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт З-ын П- /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

1. Шүүгдэгч Д.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүннү Молл худалдааны төвийн урд замд “Toyota Prius-30” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Subaru Forester” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Ундрамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч З.П нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Хүннү Молл” худалдааны төвийн урд замд, “Hyundai Azera” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчин Д.М жолоочтой “Toyota Prius-30” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсаны улмаас “Toyota Prius-30” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Subaru Forester” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Ундрамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд тус тус холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн гэм буруу дээр маргахгүй учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг тайлбар гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч З.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Мөн гэм буруу дээр маргахгүй учир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг тайлбар гаргахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр бид Приус маркийн автомашинтай явж байсан. Тухайн үед автомашиныг Д.М жолоодож, би жолоочийн хажууд, Д.М болон манай эхнэр хойд суудал дээр нэг нэг хүүхэд өвөр дээрээ суулгаад, тэдгээрийн голд манай хүү сууж явсан. Тухайн осол “Хүннү молл” худалдааны төвөөс 20, 30 метрийн зайд болсон. Бид явж байхад Азеро маркийн автомашин зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээ рүү шахаж орж ирсэн.” гэсэн мэдүүлэг,

 

4. Иргэний нэхэмжлэгч Б.Ор-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний хувьд Приус 30 маркийн автомашины эвдрэлийн мөнгө болох 2,990,700 төгрөгийг З.П-аас нэхэмжилж байна. Тухайн үед Д.М зарим хэсгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг,

 

5. Иргэний нэхэмжлэгч Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Огийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би тухайн үед “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудал дээр хүн буулгаад зогсож байсан. Тэгээд замын хөдөлгөөнийг машиныхаа толиноосоо хараад байж байхад Азеро маркийн автомашин хар өнгийн Приус маркийн автомашиныг шахаад миний машин руу тулж ирэхээр нь би замын боржур даваад зогссон. Тухайн үед манай жирэмсэн эхнэр А болон манай хүү Баттүшиг хамт зорчиж явсан. Тэгээд бид эмнэлэгт үзүүлэхэд ноцтой зүйл гараагүй. Тухайн хэргийн дараа би шүүгдэгч Д.Мтой хамт даатгалын газар очиж уулзахад миний машины эвдрэлийг 2,963,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тухайн төлбөр төлөгдөөгүй байгаа. Тухайн мөнгийг даатгалын компаниас авна гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг,

 

6. Шинжээч эмч С.Чулуунсүхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би дүрс оношлогоогоор мэргэшсэн хүний их эмч мэргэжилтэй. Тухайн томографын зургаас харахад нэг хүний зураг гэдэг нь тогтоогдсон. Хүний яс эхэндээ мөгөөрс байж байгаад яваандаа хатуураад яс болдог учир нас залуу байх тусмаа хурдан хугацаанд төлжин эдгэрэх боломжтой. Тухайн цус харвалт маш бага талбайд байсан учир хэдэн хоногийн дотор зүгээр болдог.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19030 0623 0307 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 03х, 04-05х, 06-10х/,

 

2. Зам тээврийн осол, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 200-204х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оын өгсөн:

“...Би 2019 оны 6 сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Toyota Prius-30 маркийн хххх улсын дугаартай автомашинаар зүүнээс баруун тийш биокомбинат орохоор зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байсан. Энэ автомашиныг манай баз Мөнх-Од жолоодож явсан. Би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Ундрам жолоочийн ард талд ээжийнхээ өвөр дээрээ тэврүүлж явсан ба голын суудал дээр буюу хүүхдийн суудал дээр Мандуул сууж явсан. Тэгээд Хүннү молл худалдааны төвийн урд замаар зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явж байхад хоёрдугаар эгнээнд явж байсан Hyundai Azera маркийн хххх улсын дугаартай автомашин шахсан бөгөөд жолооч дуут дохио өгч, тоормос гишгэн жолооныхоо хүрдийг учрах саадаас зайлсхийх зорилготой баруун гар тал руу дарсан юм. Тэгэхэд автобусны буудал дээр зогсож байсан Subaru Forester маркийн хххх улсын дугаартай автомашины зүүн хойд булан руу очиж мөргөсөн. Ард талын суудалд сууж явсан манай хоёр хүүхэд болон Мөнх-Одын хүүхэд нь уйлаад байхаар нь би өөрийнхөө гар утсаар 102-т дуудлага өгсөн. Дараа нь өөр автомашинаар гэмтсэн хүмүүсийг авч явсан. Эмч үзээд, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэ гээд томографын зураг авахуулахад Ундрамын тархинд гэмтэл учирсан байна гэж хэлсэн ...Надад гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 18-19х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А-гийн өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү молл худалдааны төвийн урд замаар Toyota Prius 30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр жолоодон би охиноо өвөр дээрээ тэврээд, гадаа бороо орж байхаар нь цонхоор хараад явж байхад хажуу талаас Hyundai Azera маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл шахаад ороод ирсэн. Нөхөр баруун тийш дарахад нэгдүгээр эгнээнд зогсож байсан Subaru Forester хххх улсын дугаартай автомашины араас мөргөсөн.

Би жолоочийн ар талын суудал дээр сууж явсан. Осол гарах үед би охиноо тэврээд явж байсан болохоор мөргөлдөхөд охиноо өвөр лүүгээ шахсан байх, толгой нь бага зэрэг хавантай байсан. Гэмтлийн эмнэлэгт хаван хөөх дусал хийлгээд, 5 хоног хэвтээд гарсан. Одоо ямар нэгэн зовиур байхгүй. Улсын эмнэлэг болохоор бүх зардал даатгалаас гарсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 21-22х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Огийн гэрчээр өгсөн:

“...2019 оны 6 дугаар сарын 03-ны 19 цагийн орчимд Хүннү молл худалдааны төвийн автобусны буудал дээр хүн буулгачихаад хөдлөх гээд дохиогоо өгөөд, толиндоо хараад зогсож байхад нэгдүгээр эгнээгээр хар өнгийн Toyota Prius-30 маркийн хххх улсын дугааттай автомашин явж байсан ба хоёрдугаар эгнээгээр явж байсан саарал өнгийн Hyundai Azera маркийн хххх улсын дугаартай автомашин зэрэгцэж явж байснаа шууд нэгдүгээр эгнээ рүү дарах маягтай ороод буцаад гарсан. Тэгэхэд Toyota Prius-30 маркийн хххх улсын дугаартай автомашин давхар дарж орд ирээд, миний Subaru Forester маркийн хххх улсын дугаартай автомашины араас нь ирээд мөргөхөд би урагшаагаа түрэгдээд боржур даваад зогссон. Toyota Prius 30 маркийн автомашины жолооч 102-т дуудлага өгсөн.

Тухайн үед гадаа бороотой, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Миний автомашины хойд шал рам чихэгдэж орсон, хойд буфер хойд хаалга хонхойсон, зүүн хойд хэсэг их биеэрээ нугарч чихэгдэн хонхойсон, зүүн талын яндан чихэгдсэн, зүүн хойд гэрэл хагарсан. Миний автомашины хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.А-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Subaru Forester маркийн хххх улсын дугаартай автомашин нь миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч мөн болно. Тухайн үед Г.О жолоо барьж явсан, би өөрөө хөл хүнд юмаа. Би арын суудал дээр явж байсан бөгөөд автобусны зогсоолд зогсоод хүн буулгаад, хөдлөх гээд дохио өгөөд хүлээгээд зогсож байсан. Би арын суудал дээр сууж явсан болохоор Hyundai Azera маркийн хххх улсын дугаартай автомашин бусдын хөдөлгөөнд саад учруулсан эсэхийг бол хараагүй.

Миний автомашины хойд буфер хагарчч бутарсан, ар тал чихэгдэж үрчийсэн, хойд панел чихэгдсэн, зүүн хойд гэрэл хагарсан, хойд буферын нэмэлт гэрэл хагарсан, яндан үрчийж хэлбэр байдлаа алдсан, запас дугуйн цүнхэл үрчийж ханзарсан, зүүн хойд крыло ханарсан, багажны хаалга хонхойж чихэгдсэн, кузов нийлэнхүйдээ гажсэн, зүүн хойд под крыло урагдсан зэрэг эвдрэл учирсан. Машины эвдрэл хохиролд үнэлгээ хийлгэсэн, шууд хохирол нь 2.752.600 төгрөг, шууд бус хохирол нь 2.967.300 төгрөгийн хохирол учирсан болно. Би гомдолтой байна, учирсан хохирол болох 2.967.300 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оры иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Toyota Prius-30 маркийн хххх улсын дугаартай автомашин миний нэр дээр бүртгэлтэй, миний өмч мөн. Зам тээврийн ослын улмаас автомашины урд буфер ханзарсан, баруун урд их гэрэл хагарсан, копуд үрчийсэн, урд салхины шил хагарсан, ослын дэр задарсан, урд карказ чихэгдсэн, урд фанел чихэгдсэн, дугаарын суурь хүрээ хагарсан, баруун урд их гэрлийн суурь хүрээ үрчийсэн, радиа чихэгдсэн, баруун урд крыло үрчийсэн, агаар шүүгчийн гэр хагарсан зэрэг эвдрэл гэмтэл учирсан. Би эвдрэл гэмтлийн үнэлгээ хийлгэсэн, шууд хохирлын зардал 2.669.400 төгрөг, шууд бус зардал 2.990.700 төгрөгийн хохирол учирсан байна. Би гомдолтой байна, шууд бус хохирлын дүн болох 2.990.700 төгрөгийг нэхэмжилнэ.” гэсэн тайлбар мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 206х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Бямбасүрэнгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Hyundai Azera маркийн хххх улсын дугаартай автомашин нь Дулааны 4 дүгээр цахилгаан станц ТӨХК-ийн нэр дээр бүртгэлтэй. Замын хөдөлгөөнд оролцох бүрэн бүтэн байдлыг хангасан байсан, жил болгон зохих журмын дагуу үзлэг оношилгоонд оруулдаг. Манай байгууллагаас бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахгүй, буруутай этгээд нь төлж барагдуулах байх. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 33х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч В.Балжиннямыг байцаасан тэмдэглэлд:

“...Зам тээврийн осол хэргийн газрын хэмжилт, схем зураг, зорчих хэсэг болон эгнээний өргөн, тухайн хэсэгт үлдсэн дугуйн ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, эвдрэл, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэхэд Hyundai Azera маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн хэсгээр нэвтрэх хөдөлгөөний хэвийн нөхцлийг алдагдуулж, хөдөлгөөний чиг өөрчлөхдөө Toyota Prius-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюултай нөхцөл байдал үүсгэсэн байна. Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хуулийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэн. Toyota Prius30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн үүссэн нөхцөл байдалд зогсоох арга хэмжээ аваагүйгээс Subaru Forester маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна. Иймд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалтыг  зөрчсөн үндэслэлтэй гэж үзсэн. Харин Subaru Forester маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол  дээр өдрийн цагаар түр зогсоод хөдөлгөөн эхэлж байхад Toyota Prius30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8в дэх заалтыг зөрчсөн зөрчлийн шинжтэй үйлдэл мөн байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 215х/,

 

10. Хөрөнгийн хохирлын үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 сарын 06-ны өдрийн 14052542 дугаартай:

“Уг автомашин нь хойд талаасаа хүчтэй мөргүүлсний улмаас хойд буфер хагарч бутарсан, ар тал их чихэгдэж үрчийсэн, хойд панель чихэгдсэн, зүүн хойд гэрэл хагарсан, хойд буфер нэмэлт гэрэл хагарсан, яндан үрчийж хэлбэр байдал алдсан, запас дугйн цүнэл үрчийж ханзарсан, зүүн хойд крыло ханарсан, багажны хаалга хонхойж чихэгдсэн, кузов нилэнхүйдээ гажсан, зүүн хойд крыло урагдсан байна.

..Нийт шууд зардлын дүн 2.752.600 төгрөг, шууд бус зардлын дүн 214.700 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.967.300 /хоёр сая есөн зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөг” гэсэн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 55-60х/,

 

11. Хөрөнгийн хохирлын үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 6 сарын 06-ны өдрийн 14053463 дугаартай:

“Уг автомашины урд буфер ханзарсан, баруун урд их  гэрэл хагарсан, капот үрчийсэн, урд салхины шил хагарсан, ослын дэр задарсан, урд карказ чихэгдсэн, урд панель чихэгдсэн, улсын дугаарын суурь хүрээ хагарсан, улсын дугаар унасан, баруун урд их гэрлийн суурь үрчийсэн, радиатор чихэгдсэн, баруун урд крыло үрчийсэн, агаар шүүгчийн гэр хагарсан байна.

..Нийт шууд зардлын дүн 2.340.000 төгрөг, шууд бус зардлын дүн 321.300 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.990.700 /хоёр сая есөн зуун жаран долоон мянга гурван зуу/ төгрөг” гэсэн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 64-67х/,

 

12. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 6 сарын 10-ны өдрийн 6896 дугаартай:

1. О.Ундрамын биед баруун зулайн оройгоос суман заадас дайрч зүүн зулайн орой руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн зулай, чамархай, дух дэлбэнгийн аалзан хальсан доорхи цус харвалт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2”д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 48х/,

 

13. ШШҮХ-ийн шинжээчдийн хэргийн материалаар хийсэн 2020 оны 4 сарын 07-ны өдрийн 486 дугаартай:

1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2019.06.10-ны өдрийн 6869 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

2. О.Ундрамын биед баруун зулайн оройгоос суман заадас дайрч зүүн зулайн орой руу үргэлжилсэн хугарал, тархины зүүн зулай, чамархай, дух дэлбэнгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. 2 сартай нярай хүүхдийн гавлын яс нь мөгөөрслөг бүтэцтэй байдаг учир 3 сарын хугацаанд бүрэн эдгэрэх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 2-р хавтас 120-124х/,

 

14. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 10 сарын 21-ний өдрийн 425 тоот:

1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн осол газрын болон дахин үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчин, цаг агаарын байдал, зорчих хэсэгт үлдсэн ул мөр, тээврийн хэрэгслүүдийн ослын дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шинжилгээний дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Т.Приус 30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2. Х.Азера маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан З.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1 дэх заалт “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. С.Форрестер маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.О нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээрээс хөдөлгөөн эхэлсэн гэх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалт “Дараах тохиолдолд түр зогсохыг хориглоно: в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр /22 цагаас 06 цагийн хооронд хүн буулгаж, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд/” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй ба зам, замын бусад байгууламж нь эвдрэл гэмтэлгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 213-214х/,

 

15. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны 326 дугаар тэмдэглэл /хэргийн 2-р хавтас 80-88х/,

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 94х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 117х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа баримтууд /хэргийн 1-р хавтас 118х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 123х,

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.Пын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 100х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 127х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 128х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 130х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 134х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.М, З.П нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.   

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч Д.М нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хүннү Молл худалдааны төвийн урд замд “Toyota Prius-30” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс “Subaru Forester” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Ундрамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч З.П нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Хүннү Молл” худалдааны төвийн урд замд, “Hyundai Azera” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтыг зөрчин Д.М жолоочтой “Toyota Prius-30” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсаны улмаас “Toyota Prius-30” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Subaru Forester” маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч О.Ундрамын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Түүнчлэн дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Subaru Forester маркийн 51-02 УН> улсын дугаартай автомашины эд анги эвдэрч гэмтэн, иргэний нэхэмжлэгч Б.А-ийн өмчлөлийн эд хөрөнгөд нийт 2.967.300 төгрөгийн хохирол учирсан, мөн Toyota Prius 30 маркийн хххх улсын дугаартай автомашины эд анги эвдэрч гэмтэн, иргэний нэхэмжлэгч Б.Оры эд хөрөнгөд нийт 2.990.700 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

Шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан” болон “энэ гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.   

Хэргийн шүүгдэгч Д.М, З.П нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Д.М, З.П нарыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О болон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.А-, Б.Ор нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрх бүхий этгээдүүд юм.

Хэргийн шүүгдэгч З.П нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан Hyundai Azera маркийн 22-67 УБЗ улсын дугаартай автомашин нь Дулааны IV Цахилгаан Станц Төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн талаар иргэний нэхэмжлэгч, иргэний харицагч нар мэдүүлсэн баримттай, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагч компанийн зөвшөөрснөөр шүүгдэгч нь осол болох тухайн цаг хугацаанд жолоодон явсан нь тогтоогдсон тул Ч.Бямбасүрэнг /хэргийн 1-р хавтас 32х/ 2019 оны 8 сарын 05-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.  

“Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тул уг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч З.Пт шилжүүлэн өгсөн иргэний хариуцагч Дулааны VI Цахилгаан Станц ТӨХК нь хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэх хэдий ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь өөр хоорондоо харилцан тохиролцож гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Д.М, З.П нар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн тул тэдгээрээс 5.958.000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.А-эд 2.967.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Орд 2.990.700 төгрөг тус тус олгох нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.М, З.П нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 1-р хавтас 117, 127х/ байна.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг хэсэгчлэн нөхөн төлсөн, цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг, түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй зэрэг тэдний хувийн байдлыг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

Шүүгдэгч Д.М, З.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Б овогт З-ын П-, Т овогт Д-ын М- нарыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар З.П, Д.М нарын тус бүрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан З.П, Д.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан З.П, Д.М нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.М, З.П нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч З.П, Д.М нараас 5.958.000 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.А-эд 2.967.300 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Орд 2.990.700 төгрөг тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт З.П, Д.М нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нь “хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдсан Д.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №хххх дугаартай, З.Пын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №хххх дугаартай үнэмлэх баримтыг тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг танилцуулсугай.

 

10. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.П, Д.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БАТБОЛОР