| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/08103/И |
| Дугаар | 00522 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00522
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, нуурын 11-148 тоотод оршин суух, Мөнх тайж овогт Сүхбаатарын Оюунгэрэл /РД: ХИ79080961/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2-р хороолол, 5 дугаар байр, 2 тоотод оршин суух, Боржигин овогт Дүгэржавын Дорждэрэм /РД: ЧЗ84103008/-д холбогдох,
1 536 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Оюунгэрэл, хариуцагч Д.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Дорждэрэмийн хүсэлтээр Монгол маамуу цэцэрлэгийн дансанд 1 536 000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгөө буцааж авах гэж нэхэж шаардсан боловч өгөхгүй байна. Иймд иргэн Д.Дорждэрэмээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Дорждэрэм шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Мөнгийг 4 сарын 01-ний өдрийн дотор өгөх боломжтой гэв.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч “Шунхлайн шандас” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Д.Дорждэрэм миний бие тус компанийн 1/16031 тоот хавсралтыг үндэслэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн санхүүгийн ажил гүйлгээгээр 1 536 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгоно гэжээ.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Оюунгэрэл нь хариуцагч Д.Дорждэрэмд холбогдуулан 1 536 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд хариуцагч Д.Дорждэрэм нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 536 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Оюунгэрэлд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. С.Оюунгэрэлийн нэхэмжлэлтэй, Д.Дорждэрэмд холбогдох, 1 536 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Дорждэрэм нэхэмжлэлийн шаардлага 1 536 000 төгрөгийг нэхэмжлэгч С.Оюунгэрэлд 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 39 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН