| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0174/Э |
| Дугаар | 181 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 181
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч П.Шижиртуяа,
Хохирогч Л.М ,
Шүүгдэгч, хохирогч Б.М ,
Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д , Б.М нарт холбогдох 163/2020/0174/Э индекстэй, эрүүгийн 2015000000150 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 15-16- нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... ийн нутаг “Н” гэх газарт иргэн Л.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Булган аймгийн ... ийн нутаг “Н” гэх газарт иргэн Б.М ийг өөрийн эхнэр Л.М ыг цохиж, зодсон гэх шалтгаанаар Б.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.М ын өгсөн: Ярих зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Б.М ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000150 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.М ын өгсөн: “...2020 оны 6 сарын 16-ны шөнө 02 цагийн орчим .... Ш гэрт ороод ирсэн чинь уг хоёр залуу нь Ш ийг бид хоёртой мэнд мэдсэнгүй гээд маргалдаад Ш ийг зодох гээд дайраад барьцалдаад авахаар салгаад гэрээс гарсан чинь гэрийн гадна гараад Ш ийг зодох гээд байхаар нь дундуур нь ороод салгасан чинь М миний хамар луу баруун гараараа нэг удаа цохисон чинь миний хамарнаас маш их цус гоожоод байж байтал манай нөхөр болох Ц.Д нь М г барьж аваад нуруу руу 1-3 удаа цохиж байсан юм... миний толгой хамар шархирч өвдөж байна... би Улаанбаатар хотод Номуун нэртэй хувийн эмнэлэгт хамрын таславч мөгөөрс тэгшлэх, хамрын амьсгал сэргээх хагалгаанд орсон... эмчилгээнд зарцуулсан мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Хохирогч Б.М ийн өгсөн: “...Ш намайг гэр лүү оруулсан би зүүн талын орон дээр сууж байхад гаднаас Н ах орж ирээд давраад байгаарай пизда минь гэж хэлээд миний баруун талын нүд рүү баруун талын гараа атгаж байгаад 1 удаа цохихоор нь би нүүрээ хамгаалаад доош харан орон дээр хэвтэхэд Н ах миний толгойны ар хэсэг, зүүн талын мөр, гуя хэсгүүд рүү өшиглөсөн... манай эхнэрийг цохиж зодлоо гэх шалтгаанаар намайг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч М.Ш ийн өгсөн: “...М нь намайг мэндэлсэнгүй гээд надтай маргаж байтал З эгч М той хэрэлдээд гэрээс гарч яваад удалгүй З эгч орж ирээд М нь миний нүүр лүү цохичихлоо гээд миний хажууд сууж байгаад З алга болсон байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
“...нэг харсан чинь М нь зүүн талын орны урд зогсож байтал Н ах гэр лүү орж ирээд М ийг чи миний эхнэрийг яагаад зодож байгаа юм гэж хэлээд М ийн толгой руу 2-3 удаа гараараа цохихоор нь салгасан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Гэрч Б.Ж ын өгсөн: 2020 оны 06 сарын 16-нд Булган аймгийн Могод сум руу яваад ... т байрлах гэртээ ирээд Н , З хоёрыг дуудаж 2.5 литрийн 2 ширхэг пиво ууж байгаад тасарсан байсан ба өглөө сэрээд манайд зодоон болсон талаар мэдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Гэрч Г.Т ын өгсөн: “...би гэрт байж байхад гадаа байсан хэд чанга чанга дуугараад байна М Ш ийг зодоод байгаа юм бишүү гээд З гараад удалгүй миний хамрыг цохичихлоо гээд М луу дайраад байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ж ын өгсөн: 2020 оны 06 сарын 16-нд Булган аймгийн Могод сум руу яваад ... т байрлах гэртээ ирээд Н , З хоёрыг дуудаж 2.5 литрийн 2 ширхэг пиво ууж байгаад тасарсан байсан ба өглөө сэрээд манайд зодоон болсон талаар мэдсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Яллагдагчаар Б.М мэдүүлэхдээ: “...Л.М ын биед учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Ц.Д мэдүүлэхдээ: “...Ж ын хоёр хүүхэд нь гэрт орж ирээд М эгчийг М ах цохичихлоо гэж хэлэхээр нь би гэрээс гартал М ын хамарнаас цус гарчихсан цус нь тогтохгүй байж байсан. Би М ын цусыг тогтоохоор угааж байсан, гэрэл тусгаад хамрыг нь хартал хамар нь мурийсан байсан... чи эгчийгээ яаж байгаа юм гэж хэлсэн чинь “яадгийн пизда минь гээд над руу дайраад байхаар нь би нэг цохисон” гэж хэлэхээр нь миний уур хүрээд баруун гараа атгаж байгаад М ийн зүүн шанаа хэсэгт нь нэг удаа цохиод М доош тонгойхоор нь шилэн хүзүү хэсэгт нь баруун гараа атгаж байгаад нэг удаа цохиход Ш , А эгч хоёр намайг салгаад тайвшруулсан... Б.М ийн биед учруулсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63 дугаар хуудас/, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Л.М ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний урд буланд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний урд буланд цус хуралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт, /хх-ийн 39-40 дугаар хуудас/
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Б.М ийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт, баруун дээд зовхи, зүүн хацар, эрүү, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51, 55 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 47, 52 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 15-16- нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... ийн нутаг “Н” гэх газарт иргэн Л.М тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 06 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Булган аймгийн ... ийн нутаг “Н” гэх газарт иргэн Б.М ийг өөрийн эхнэр Л.М ыг цохиж, зодсон гэх шалтгаанаар Б.М ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Л.М , Б.М , гэрч М.Ш , Б.Ж , Г.Т нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хохирогч Л.М ын биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний урд буланд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 181 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч, хохирогч Б.М ийн биед тархи доргилт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, баруун нүдний алим, зүүн гуянд цус хуралт, баруун дээд зовхи, зүүн хацар, эрүү, зүүн гуянд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.М , Ц.Д нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.М , Ц.Д нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Б.М оос 1.705.220 төгрөгийг гаргуулж хохирогч Л.М д олгох нь зүйтэй байна.
Хохирогч Б.М иргэний нэхэмжлэл гаргаагү, гомдол саналгүй гэсэн болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.М , Ц.Д нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.М , Ц.Д нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М , Ц.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оос 1.705.220 төгрөгийг гаргуулж хохирогч Л.М д олгож, цаашид гарах эмчилгээний зардалаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Б.М нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН