Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00087

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, Булган аймгийн Сайхан сумын 1 оршин суух Долгорсүрэнгийн Батдэлгэр /РД:ГЗ59112716/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00054/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Сайхан сумын Их Эхлэлт нэгдлийн 1 дүгээр багт 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтууд болсон тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр нь Булган аймгийн Сайхан сумын Их Эхлэлт нэгдлийн 1 дүгээр багт 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсанбайдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай цалингийн лавлагаа, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 54 дугаартай цалингийн лавлагаа, 1988 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Аваргын диплом-ын хуулбар, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Аваргын диплом-ын хуулбар, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Залуу аварга малчин медалийн үнэмлэх, 1990 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 107 дугаартай Аварга малчин залуу цол, дипломын хуулбар, тухайн үед Д.Батдэлгэртэй хамт ажиллаж байсан гэрч Ж.Ламжавын өгсөн ..Би Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр бригадад 1975 оноос 1990 оныг дуустал малчинаар ажиллаж байсан. Д.Батдэлгэр нь Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэл 1 дүгээр бригадад 1975оос 1976 оныг дуустал мал маллаж байгаад 1977 оны 06 дугаар сард цэрэгт явж 1980 оны 06 дугаар ирсэн. 1980 оны 09 дүгээр сараас эхлэн тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оныг дуустал няраваар, 1986 оны 01 дүгээр сараас 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Батжанцангийн өгсөн ..Би 1977 оноос 1991 он хүртэл Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэл 1 дүгээр бригадад малчинаар ажиллаж байсан. Д.Батдэлгэр нь Булган аймгийн Сайхан сумын Их-Эхлэлт нэгдэл 1 дүгээр бригадад 1975 оос 1976 оныг дуустал мал маллаж байгаад 1977 оны 06 дугаар сард цэрэгт явж 1980 оны 06 дугаар ирсэн. 1980 оны 09 дүгээр сараас эхлэн тус нэгдлийн 1 дүгээр бригадад 1985 оныг дуустал няраваар, 1986 оны 01 дүгээр сараас 1991 оныг дуустал малчнаар ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Долгорсүрэнгийн Батдэлгэрийг Булган аймгийн Сайхан сумын "Их-Эхлэлт" нэгдэлд 1975 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1976 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар 8 /найм/ жил, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал няраваар 5 /тав/ жил, 4 /дөрөв/ сар, улсад нийт 13 /арван гурав/ , 04 /дөрөв/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүнийн төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН