Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00089

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Булган 2 дугаар баг 2В хэсгийн 12-04 тоотод Л.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00068/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1967 онд төрсөн, 50 настай, эгтэй, бүрэн бус дунд , Булган аймгийн Булган 2 дугаар баг 2В хэсгийн 12-04 тоотод оршин суух, Эрэн харуул овогт Лхагважавын Хишигсүрэн /РД:ГБ67021727/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Хишигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн аав ээжийн хамт 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд мал маллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон бусад баримтууд болсон тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хишигсүрэн нь Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсанбайдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 45 дугаартай цалингийн лавлагаа, ухайн үед Л.Хишигсүрэнтэй хамт ажиллаж байсан гэрч Ц.Сарантуяагийн өгсөн Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн 2 дугаар бригадад 1973 оноос эхлэн саальчинаар . Л.Хишигсүрэн нь Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Бид хамт нэг бригадад ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Ц.Сарантуяагийн өгсөн Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдлийн 2 дугаар бригадад 1970 оноос эхлэн малчнаар ажиллаж байсан. Л.Хишигсүрэн нь тус нэгдлийн 2 дугаар бригадад 1981 оноос 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Бид хамт нэг бригадад ажиллаж байсан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Эрэн харуул овогт Лхагважавын Хишигсүрэнг Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар 08 /найм/ 02 /хоёр/ 12 /арван хоёр/ ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН