| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0176/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 183
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч .Гантулга,
Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015002110155 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн 1993 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн №33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ял шийтгэл эдэлж байсан, Ү овогтой Ц.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд/:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Булган аймгийн ...ийн нутаг “Б” гэх газарт иргэн Ж.Л тэй “хонь тасалж хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг мотоциклоор мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б ий өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015002110155 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
хохирогч Ж.Л гийн өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1314 цагийн үед би хонио голоос гаргаад гэрлүүгээ ирж явсан. Тэгтэл зам дээр Б ийн хонь байхаар нь би хонь нийлчих гээд байхаар нь хонийг нь замаас холдуулсан. Тэгээд удаагүй байхад ...ийн иргэн Ц ирээд бид хоёр хэсэг ярьж суусан. Тэгтэл Б мотоцикльтой ирээд манай хонийг хөөгөөд сигнаалдаад байхаар нь би дуудаад “яагаад хонь хөөгөөд байгаа юм би хонио гэрлүүгээ авч явж услах гэж байна” гэж хэлсэн. Б мотоциклиос бууж ирээд миний цээжний баруун хэсэгт чулуутай гараар нэг удаа цохисон. Багийн дарга Ц Б ийг салгасан. Бид хэд тус тусын мотоцикльдоо суугаад би энэ хэд явах нь дээ гэж бодоод зогсож байтал Б шууд намайг мотоциклиороо мөргөсөн. Би хоёр гараараа мотоцклийг нь барьж зогсоосон. Тэр үед миний хөлийг мөргөсөн... , миний эрүүл мэндийн хохирол болон эмчилгээнд орсон 4 сая төгрөг болон хөдөлмөрийн чадвар алдсан хугацааны 2.5 сая төгрөг нийт 6.5 сая төгрөгийг нэхэмжилж байгаа учир миний нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 2730 дугаар хуудас/,
Гэрч Э.Ц ы өгсөн: ... Би 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн үед Булган аймгийн ...т хөдөө хээр айлын вакцин хийгээд адуугаа харах гэж явж байгаад Л ах зам дээр явж байхаар нь очиж адуугаа асуунгаа бид хоёр хэсэг юм яриад сууж байтал Б , Л ахын хонийг хөөгөөд туугаад байхаар нь Л ах хашгираад хонь ягаад хөөгөөд туугаад байгаа юм гэхэд Б хүрээд ирсэн. Яагаад хонь хөөгөөд байгаа юм гэсэн чинь “яадаг юм малаа аваад хаваржаанаас зайл” гээд хөөсөн. Чи юу гээд байгаа юм гээд яваад очтол Л ахыг чулуутай гараараа хавирга руу нь цохисон. Тэгээд би очиж салгасан чинь би танаи адууг аваагүй, чи намайг хулгайд гүрдсэн байна лээ гэж хэлж байсан. Хэсэг хэрүүл хийгээд дахин бараг зодох янзтай байхаар нь би очиж салгасан. Тэгээд би шээгээд зогсож байтал Б мотоциклио асаагаад Л ахыг мөргөсөн байсан. Мөргөчихөөд салахгүй байсан би гүйж очиж салгасан. Тэгээд Б яваад өгсөн. Би Л ахыг яасан гайгүй юу гэхэд Л ах миний хавирга хугарсан юм шиг байна бас ах нь алхаж чадахгүй байна гэхээр нь би морийг нь тушаад гэрт нь хүргэж өгөөд явсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,
Яллагдагчаар Ц.Б ий өгсөн: “...Л ах намайг “хулгайч минь өвөл манай хоёр морь алга болсон чамайг өөрийн биеэр чинь гэрчлүүлнэ” гэж хэлэхээр нь би “чи гэрчтэй бол гэрчээ авчираад тэгж ярь, хүнийг тэгж хэлж болохгүй шүү” гэж хэлэхээр нь миний уур хүрсэн. Би мотоциклио хөдөлгөөд Л ахын яг урдаас нь мөргөхөд Л ах мотоциклийн жолооноос хоёр гараараа барихаар нь би арагшаагаа ухраад Л ахын хажуугаар тойроод гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6243 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ж.Л гийн биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, өрын чагтан холбоосын суналт, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...гэх дүгнэлт,
/хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 40 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 15-25 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагийн орчим Булган аймгийн ...ийн нутаг “Б” гэх газарт иргэн Ж.Л тэй “хонь тасалж хөөлөө” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүнийг мотоциклиор мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хохирогч Ж.Л гийн биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрсний урагдал, өрын чагтан холбоосын суналт, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал үүссэн болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6243 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ц.Б ий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Б ий дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүдэгч Ц.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирогч Ж.Л нь гомдол саналгүй нэхэмжлэхгүй зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Б нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Б ий үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1.500.000 төгрөгний торгуулын ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Б ий үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд, хохирогч Ж.Л гийн эмчилгээ оношлогоотой гарсан зардалд 2.674.841 төгрөгийг шууд төлж, хохирогч Ж.Л нь уг хохирлын мөнгийг хүлээн авсан, гомдол саналгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН