Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00092

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Булган аймгийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Онцгой байдлын газарт холбогдох 286000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00074/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган гийн Нөөцийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган аймгийн Онцгой байдлын газар нь Аймгийн нөөцийн газраас 2015 онд авсан өвсний үнэ 196000 төгрөг, тэжээлийн үнэ 90000 төгрөг нийт 286000 төгрөгийн өр төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байх тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган гийн Нөөцийн газар нь Булган аймгийн Онцгой байдлын газарт холбогдуулан 286000 төгрөггаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Булган аймгийн Онцгой байдлын газар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 286000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулан, төлсөн баримтаабайх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Булган гийн Нөөцийн газрын нэхэмжлэлтэй Булган аймгийн Онцгой байдлын газарт холбогдох 286000 /хоёр зуун наян зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Булган гийн Нөөцийн газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 4615 /дөрвөн мянга зургаан зуун арван тав/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН