| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2016/06714/И |
| Дугаар | 00652 |
| Огноо | 2017-03-09 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 00652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 31 дугаар байр, 4 тоотод оршин суух, Боржигон овогт Тыкалын Уранчимэг /РД: ХК87070407/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23А дугаар байр, 44 тоотод оршин суух, Чонотон овогт Тунгалагийн Энхдурсгал /РД: ЧМ83031217/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Уранчимэг, хариуцагч Т.Энхдурсгал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2012 оны 02 дугаар сарын сүүлээр танилцаад 3 дугаар сарын сүүлээр хамт амьдарч эхэлсэн. 2013 онд У.Мишээл гэдэг охинтой болсон. Хамран амьдарч байх хугацаанд байнгын хэрүүл маргаантай. Маргаан болох болгонд намайг буруутгадаг байсан. 2015 оны 4 дүгээр сард бүр мөсөн 2 тийшээ болсон. Нэхэмжлэл өгөхөөс өмнө 3 удаа эвлэрэх гэж оролдсон. Гэвч тохиролцож чадаагүй учраас салсан нь зөв гэж үзсэн. Тиймээс гэрлэлтээ цуцлуулаад, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй банйа гэв.
Хариуцагч Т.Энхдурсгал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны сүүлээр бид анх харилцаж эхэлсэн. Уулзсан нь 2013 онд уулзсан. Уулзаж эхлээд хамтран амьдарч охинтой болсон. Хамтран амьдарсанаас эхлээд бид байнгын хэрүүлтэй байсан. Зан харилцааны хувьд таардаггүй байсан. Ингээд 2014 оны сүүлээр тусдаа амьдрах шийдвэрийг би гаргасан. Тусдаа амьдарч байх хугацаандаа би эвлэръе гэж бодсон. 2015 онд эвлэрэх гэж үзсэн боловч энэ хүний зан ааш нь хэвээрээ байсан учраас салсан нь зөв гэж үзсэн. Хүүхдийг эхийн асрамжинд үлдээнэ. Хуульд заасан хэмжгээрээр хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Уранчимэг нь хариуцагч Т.Энхдурсгалд холбогуудлан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Уранчимэг, хариуцагч Т.Энхдурсгал нар нь 2013 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэр бүл болсныг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэснээр тэд хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин У.Мишээл төрсөн нь гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байхаас гадна хүүхдийн төрсөн эцэг Т.Энхдурсгал мөн эсэхэд хариуцагч маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2016/25818 дугаар захирамжаар гэрлэгчдэд эвлүүрэх арга хэмжээ авахаар тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон нь эвлэрүүлэн зуучлагчийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тэмдэглэлээр нотлогдож байна. Иймд талууд гэрлэлт цуцлахыг харилцан зөвшөөрсөн, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална” гэж заасны дагуу гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Талуудыг тусдаа амьдрах үеэс эхлэн охин У.Мишээл эхийн асрамжинд байгаа нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Түүнчлэн, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх... тухайгаа ...харилцан тохиролцож болно.” гэж заасан байх бөгөөд хүүхдийг эхийн асрамжинд үлдээх талаар талууд маргаагүй байх тул хүүхдийн насны онцлог болон өсөж торнисон орчин зэргийг харгалзан эхийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар гэрлэлт цуцалснаас үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хугацаа, хэмжээгээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулан хүүхдэд олгох нь хүүхдийн эрх ашигт нийцэхээр байна.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ” гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй нь тус дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон талаарх 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 535 дугаартай тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 38 дугаар тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Дээрх үндэслэлээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, охин У.Мишээлийг эхийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Талууд эд хөрөнгийн талаар шаардлага гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Тыкалийн Уранчимэг, Чонотон овогт Тунгалагийн Энхдурсгал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Уранчимэгийн Мишээл /РД: УШ13321625/-ийг эх Т.Уранчимэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин У.Мишээлийг 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Т.Энхдурсгалаас гаргуулан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 220 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, улсын орлогоос нэхэмжлэгчээс илүү төлсөн 19 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.
5. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар зохигчид эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.
10. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Оюуны өмч, Улсын бүртгэл, Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Дөлгөөнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН