Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1639

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч, хохирогч Л.О ,

Шүүгдэгч, хохирогч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.О , Г.Б  нарт холбогдох эрүүгийн 2006 00000 2083 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Л.О : Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Ховд аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөрөнгийн үнэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Л.О .

 

Шүүгдэгч Г.Б : Монгол улсын иргэн, 1980 оны 9 дүгээр сарын 15-нд Өвөрхангай аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 ээж, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн  тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Г.Б .

 

          Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.О  нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 148 тоотод иргэн Г.Б тай маргалдаж түүнийг зодож тархи доргилт, нүүр, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 148 тоотод иргэн Л.О тай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл

журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтаар  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.О  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй... Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Л.О  өгсөн мэдүүлэг /хх-14-15/, хохирогч Г.Б  өгсөн мэдүүлэг /хх-26-27/, хохирогч Л.О  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 8772 дугаартай дүгнэлт /хх-41-42/, хохирогч Г.Б ы шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8754 дугаартай дүгнэлт /хх-43-44/, Г.Б ы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-69/, Л.О  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-75-76/, Г.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57/, Л.О  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49/ хохирогч, яллагдагч Л.О , Г.Б  нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-84-85/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Л.О  нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 148 тоотод иргэн Г.Б тай маргалдаж түүнийг зодож тархи доргилт, нүүр, хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 148 тоотод иргэн Л.О  маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.О  өгсөн: ”2020 оны 7 дугаар сарын 29-ний шөнө 22 цагийн үед нөхөр Баттөгсийн виза картыг Г.Б аас авах гээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны эмийн сангийн үүдэнд 20 минут хүлээсэн. 22:05 цагт Г.Б  нь надад карт авчирч өгсөн. Би тэгээд эмийн сан ороод хүүхдийн үрэвсэл дардаг эм аваад 12 дугаар байрны 148 тоотод гэртээ орсон. Гэртээ ороход түгжээтэй гэр маань онгорхой байсан ба дотор нь Г.Б , Бат-Эрдэнэ нар аль хэдийн ороод сууж байсан. Гэрт манай хүүхдүүд байсан. Г.Б , Бат-Эрдэнэ нарыг хэнч дуудаагүй байхад манай гэрлүү орж ирчихсэн сууж байсан. Г.Б  нь гэрт гар утсаараа бичлэг хийсэн, Бат-Эрдэнэ нь хүүхдийн чинь халууныг үзлээ гээд намайг янз бүрээр доромжлоод сууж байсан. 3 хүүхдийнхээ хажууд Бат-Эрдэнэд доромжлуулж байхдаа би гарцгаа гэрээс гараад өг гсэн байдлаар харьцсан. Бат-Эрдэнэ нь гэрээс гарахгүй намайг доромжлоод байхаар нь би өөрийн 99104734 дугаарын утсаар цагдаад дуудлага өгсөн. Дуудлага өгч байсан чинь Бат-Эрдэнэ намайг “гичий” гэж доромжлоод гэрээс гараад явчихсан. Араас нь Г.Б  зэрэгцээд гарсан. Би гэрийнхээ хаалгаа хаах гээд араас нь хаалга руу очиход Г.Б  нь би энэ гэрт хэзээ л бол хэзээ орж ирнэ гээд гар утастай гараараа нүүрэн дундуур цохисон. Би тухайн үед юу болоод байгааг сайн мэдээгүй, ямар ч байсан Г.Б ыг 1 удаа үсдэж цулгаасан юм шиг санагдаад байгаа юм. Нэг мэдэхэд Г.Б  намайг үсдээд зулгаачихсан хөл рүү өшиглөж байсан, Бат-Эрдэнэ нь гар мушгиад нуруу руу цохиж байсан. Тухайн үед гар хугарч байгаа юм шиг мэдрэмж төрөөд аймар их өвдсөн учир амь авраарай гэж хашгирсан, 7-8 удаа хашгирахад хэн ч гарч ирээгүй. Тэгээд тэр хоёр хоёулаа гараад явчихсан юм. Тэгээд би гар утсаараа дахиад 102 руу залгаж цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн хэлтэст ирээд мэдүүлэг өгсөн. /хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Б  өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 29-ны өдөр 7 цагийн үед өөрийн дүү болох Баттөгсийн гэрт буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаар байрны 148 тоотод очсон. Гэрт нь очиход Баттөгс 3 хүүхдийнхээ хамт байсан. Өглөө 9 цаг өнгөрөөгөөд Баттөгс шүүх хуралд явсан. Би гэрт нь хүүхдүүдийг нь хараад үлдсэн. Ямар учиртай шүүх хурал вэ гэхээр Баттөгс нь эхнэр Л.О  гар хүрсэн учир шүүхэд дуудагдаад явсан юм. Өдөр 12 цагийн үед Баттөгс над руу залгаж яриад 10 хоногийн баривчилгаа авлаа надад сольж өмсөх хувцас авчраад өг гэсэн. Би хувцсыг нь аваад танай 2 дугаар хэлтсийн доор 1 давхарт ирээд Баттөгстэй уулзаж хувцсыг нь солиулсан. Тэгэхэд Баттөгс нь надад өөрийн гар утас болон бичиг баримт банкны картыг өгсөн. Гэхдээ банкны картаа надад өгөхдөө зөвхөн өөрөө ойр зуурын юманд хэрэглээрэй, Л.О  өгч болохгүй гэдгийг хэлсэн. Би тэгээд Баттөгсөөс салаад явахдаа нэг зүйлийг лавлаж асуусан. Би танай гэрт хүүхдүүдийг чинь хараад сууж байхад эхнэр Л.О  чинь ирээд хэрүүл хийвэл яах вэ гэхэд хамаагүй ээ та хүүхдүүд харж байгаарай гэж хэлсэн юм. Тэгээд би за гээд явсан юм. Тэр орой 19 цагийн үед Баттөгсийн гэрт хүүхдүүдийг нь хараад сууж байхад түүний эхнэр Л.О  орж ирсэн. Тэгээд бид хоёр 1 цаг орчим юм ярьж сууцгаасан. Л.О  нь гэрт хүнсний зүйл байхгүй гэхээр нь би Баттөгсийн картыг ашиглан хүнсний зүйл авчирч өгсөн. Гэхдээ картыг Л.О  өгөөгүй. Тэгээд би гараад гэртээ харихаа явсан. Намайг гэртээ харисан үед Л.О  над руу мессеж бичиж бас залгаж ярисан. Хүүхэд халуураад эмнэлэг явах хэрэгтэй байна гэж хэлсэн болохоор би том эрэгтэй дүү Бат-Эрдэнийг дуудаад тэдний гэрт хамт очсон. Тэгсэн чинь хүүхдүүд нь ээж гадаа байгаа гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Тэгхээр нь би Л.О  руу залгасан чинь эмийн санд байна гэж хэлэхээр нь гараад эмийн санд очоод Баттөгсийн картыг өгсөн. Эм аваад тэр картаар тооцоогоо төлсөн. Эмийн сангийн гадаа гараад Л.О  хандаж би Бат-Эрдэнийг дуудсан, хүүхдийг чинь аваад эмнэлэг явъя гэж хэлэхэд Л.О  орилоод цаашаа явсан. Тэгээд би буцаж гэрт очоод Бат-Эрдэнэтэй хамт Октябрийг хүлээж байсан. Хүүхдийнх нь халууныг би үзэхэд 36.5-тай байсан. Л.О  гаднаас орж ирээд Бат-Эрдэнэ бид гурав 10 гаруй минут ярилцсан. Мөн хэрэлдсэн. Мөнгө төгрөгийн асуудлаас болж хэрүүл маргаан үүссэн. Энэ бүх процессыг би гар утсаараа видео бичлэг болгон бичсэн байгаа. Хэсэг хэрэлдэж байгаад Бат-Эрдэнэ түрүүлээд гараад явсан. Хэрэлдэж байх үед Л.О  нь надад хандаж чи манайхаар дахиж битгий ирээрэй гэж хэлсэн. Би тэгээд  гэрээс нь гарахдаа хаалгыг нь бариад би хүссэн үедээ орж ирнээ гэж хэлтэл Л.О  нь чи яагаад надад гар хүрч байгаа юм гэж хэлээд миний үснээс зулгаасан. Би харилцан үснээс нь зулгаалцсан. Тэгээд орилолдож эхлэхэд Бат-Эрдэнэ буцаж гүйж ирээд Л.О  бид хоёрыг салгасан. Тэгээд Бат-Эрдэнэ бид хоёр гараад явсан. Гараад явж байхад Бат-Эрдэнэ нь таны нүүрний баруун тал чинь цус болсон байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь танайд ороод нүүрээ угаачихаад явъя гэж хэлээд Бат-Эрдэнийн гэрт орж нүүрээ угаачихаад цагдаагийн 2 дугаар хэлтэст ирж хандсан. Би цагдаагийн хэлтэст өөрийн биеэр ирсэн. Харин Л.О  гар утсаараа дуудлага өгөөд байсан. /хх-68-69/ гэх мэдүүлэг,

 

        Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 8772 дугаартай дүгнэлт:

        

1. Л.О  биед тархины доргилт, зүүн тохойд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, зүүн бугалга, цээж, зүүн дал, баруун гуянд цус хуралт, өвчүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, зүүн тохойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн дал, баруун гуяны цус хуралт, өвчүүний зулгарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Харин цээжний цус хуралт нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна.

4. Шинэ үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Хуучин гэмтлүүд нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. /хх-41-42/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 8754 дугаартай дүгнэлт:

        

1. Г.Б ы биед тархины доргилт, нүүр, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.5.6. Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулснаас үүссэн эсэхийг шинжээч эмч тогтоохгүй.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

8.9. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. /хх-43-44/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.О  яллагдагчаар өгсөн: “Бат-Эрдэнэ, Г.Б  нарыг хэн ч дуудаагүй байхад манай гэр рүү орж ирчихсэн сууж байсан. Г.Б  нь гэрт гар утсаараа бичлэг хийсэн. Бат-Эрдэнэ нь хүүхдийн чинь халууныг үзлээ гээд намайг янз бүрээр доромжлоод байсан. Мөн Бат-Эрдэнэ доромжлуулж байхдаа би гарцгаа гэрээс гараад өгөөч гэсэн байдлаар харьцсан....Бат-Эрдэнэ нь намайг гичий гэж доромжлоод гэрээс гараад явсан. Г.Б  нь би энэ гэрт чинь хэзээ л бол хэзээ орж ирнэ гээд гар утсатай гараараа миний нүүрэн дундуур цохисон. Би тухайн үед юу болоод байгааг сайн мэдээгүй, ямар ч байсан Г.Б ыг 1 удаа үсдэж зулгаасан юм шиг санагдаад байна.”/хх-75-76/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б ы өгсөн: “....Л.О  нь чи яагаад надад гар хүрч байгаа юм гэж хэлээд миний үснээс зулгаасан. Би харилцан үснээс нь зулгаасан.”/хх-68-69/ гэх мэдүүлэг,

 

Г.Б ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-57/,

Л.О  урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-49/,

Л.О , Г.Б  нараас гаргасан гомдолгүй, саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-84-85/ зэрэг болно.

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нар нь харилцан зодолдож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нар нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.О  нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 148 тоотод иргэн Г.Б тай маргалдаж түүнийг зодож тархи доргилт, нүүр хүзүүнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Б  нь 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 12 дугаар байрны 148 тоотод иргэн Л.О тай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.О , Г.Б  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж дүгнэлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Л.О , Г.Б  нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Л.О , Г.Б  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон

хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.          

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г.Б , Л.О  нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Л.О , Г.Б  нарыг тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.О , Г.Б  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй Л.О , Г.Б  нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Л.О , Г.Б  нар нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.О , Г.Б  нар нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС