| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1573/Э |
| Дугаар | 1652 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 1652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч М.Очбадрах,
шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч М.Идэрхангай нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2002 00388 0238 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн Б.Д, 1999 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эмээ нарын хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 12 дугаар гудамжны 288а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:,
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Мульти” гэсэн бичиглэл бүхий хуванцар савны хамт 148 грамм жинтэй, “XUE ZHI LIAN” гэсэн бичиглэлтэй гялгар уутны хамт 32 грамм жинтэй, улаан алаг гялгар уутны хамт 102 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисоо 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 02 тоотод хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 07-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 2-р хороо 50-2 тоотод өөрийн гэртээ байж байхад Д өдөр 14 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа ирж уулзаад манай гэрт орсон. ...гал тогооны өрөөнд Д тогоон дээр юм хийнэ гээд орсон яг юу хийж байгааг нь би мэдээгүй. Тэгээд байж байтал манай гэрийн хаалгыг тогшоод, хаалгаа тайлтал цагдаа орж иртэл Д манай гал тогооны өрөөнд манай гэрийн тогоон дотор ургамал шиг юм хийчихсэн зогсож байсан тэгээд цагдаа нар бид нарыг авч ирж үзлэг, шээсний тест авсан. ...Д гаднаас орж ирээд гал тогооны өрөө рүү ороод тогоон дээр чинь юм хийе гэхээр нь би том өрөөнд байж байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч Д.Бадамгарав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр, хүү Д нарын хамт 2020 оны 07-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос гарч 2020 оны 07-р сарын 14-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд очсон. Гэр бүлээрээ амрах зорилгоор Улаанбаатар хотоос гарсан. ...Б.Д нь бид хоёрыг хоол идэж байх зуур ийшээ ойрхон явчихаад ирье гээд гарч ороод байсан... “ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38-р хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4046 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 4045 дугаартай:
“Д УИ99042838” гэж хаягласан шээсэнд тетрагидорканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 763 дугаартай:
1.Б.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2.Б.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
3.Б.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
4.Б.Д нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
5.Б.Д нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.
6.Б.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.
7.Б.Д нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна /хх-ийн 59-60/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 6-12/, Б.Дийн биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 13-14/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 26-27/, эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрл зураг /хх-ийн 32-33/, Яллагдагч Д.Дийн мэдүүлэг /хх-ийн 67/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Д нь 2020 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Мульти” гэсэн бичиглэл бүхий хуванцар савны хамт 148 грамм жинтэй, “XUE ZHI LIAN” гэсэн бичиглэлтэй гялгар уутны хамт 32 грамм жинтэй, улаан алаг гялгар уутны хамт 102 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар уг бодисоо 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 50 дугаар байрны 02 тоотод хууль бусаар хадгалсан болох нь
Гэрч Г.Бат-Эрдэнийн: “...2020 оны 07-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 2-р хороо 50-2 тоотод өөрийн гэртээ байж байхад Д өдөр 14 цаг өнгөрч байхад манай гэрийн гадаа ирж уулзаад манай гэрт орсон. ...гал тогооны өрөөнд Д тогоон дээр юм хийнэ гээд орсон яг юу хийж байгааг нь би мэдээгүй. Тэгээд байж байтал манай гэрийн хаалгыг тогшоод, хаалгаа тайлтал цагдаа орж иртэл Д манай гал тогооны өрөөнд манай гэрийн тогоон дотор ургамал шиг юм хийчихсэн зогсож байсан тэгээд цагдаа нар бид нарыг авч ирж үзлэг, шээсний тест авсан. ...Д гаднаас орж ирээд гал тогооны өрөө рүү ороод тогоон дээр чинь юм хийе гэхээр нь би том өрөөнд байж байсан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Дийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Дд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч Б.Дд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргүүдийг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Мульти” гэсэн бичиглэл бүхий хуванцар савны хамт 148 грамм жинтэй, “XUE ZHI LIAN” гэсэн бичиглэлтэй гялгар уутны хамт 32 грамм жинтэй, улаан алаг гялгар уутны хамт 102 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Дийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DVD-1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа “Мульти” гэсэн бичиглэл бүхий хуванцар савны хамт 148 грамм жинтэй, “XUE ZHI LIAN” гэсэн бичиглэлтэй гялгар уутны хамт 32 грамм жинтэй, улаан алаг гялгар уутны хамт 102 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, энэ талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Д урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, уг хэрэгт ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Дд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР