| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1610/Э |
| Дугаар | 1654 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 1654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Н.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2242 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Н.Т, 1995 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Сонор харуул” ХХК-д хамгаалалтын ажилтан ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 93-08 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс” найт” зочид буудлын 305 дугаар өрөөнд иргэн Г.Халиуны толгойн тус газарт нь гар утас шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан гэмт хэрэг,
Мөн 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс” найт” зочид буудлын 305 дугаар өрөөнд иргэн Г.Халиуны эзэмшлийн Самсунг Эс-8, Дэлл нөүтбүүк зэргийг шидэж, гэмтээсний улмаас хохирогч Г.Халиунд 912.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Г.Халиун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 5дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Икс найт зочид буудлын 305 дугаар өрөөнд тухай үед үерхэж байсан Н.Ттэй хамт хонохоор болсон. 23 цагийн үед би 00-ын өрөө орж бие засахад миний цистит өвчин сэдэрсэн байсан. Тэгээд би эмийн сан орохоор хувцсаа өмсөж байхад Н.Т сэрээд хашаа явах гэж байгаа юм, хэнтэй уулзах гэж байгаа юм гэж хэлээд уурлаад байхаар нь би орондоо орж хэвтсэн. Тухайн үед Т орноосоо босоод хувцсаа өмсөөд миний гар утсыг шалгаад, надад хандаж би зайл аад өгье, би явлаа гэж хэлээд миний толгойруу миний утсыг шидсэн ба миний толгойн баруун дээд талын чихний дээд хэсгийг хагалж би тухайн хагарсан хэсгээс цус алдсан. Тэгээд би Н.Түмэн- Өлзийд хандаж гэрлээ асаа, чи над руу юу шидчихэв ээ, чи түргэн дуудах юм бол цагдаа намайг авч явна, найз нөхөд гэр бүлийнхэнийгээ битгий дууд гэж хэлсэн ба би чи тэгвэл төрсөн ээжийгээ дууд, хүүхдээ ямар хүмүүжил, ааш араншинтайг нь хараг гэж хэлэхэд миний утас, нөүтбүүкийг булааж аваад намайг 305 дугаар өрөөнөөс гаргахгүй байсан. Би Тд хандаж чи эмнэлэг дуудаж өгөхгүй бол би намайг аллаа гэж орилон шүү гэж хэлэхэд Н.Т нь намайг Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Н.Т надад хандаж цалингаа буухаар эмнэлгийн зардлыг би барагдуулна, цагдаад битгий хандаарай гэж хэлж байсан ба би одоог хүртэл Н.Тгөөс ямар нэгэн мөнгөн тусламж огт аваагүй...Тухайн үед миний самсунг Эс-8 Маркийн хар өнгийн гар утасны дэлгэц шатсан, шилэнд цууралт үүссэн, делл 7 дугаар үеийн ай 3 маркийн нөүтбүүкийн дэлгэцний баруун булан хагарсан, миний өмсөж байсан футболк урагдсан гомдолтой байна...Тухайн үеэс хойш ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Харин өвчин намдаах эмнүүд уусан. Тухайн эмнүүд нь 4 өөр төрлийн эмнүүд байсан ... Эдгээр эмнүүдийг 40.000-50.000 төгрөгний хооронд худалдаж авсан...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Н.Т нь миний Худалдаа хөгжлийн банкны 421022976 тоот данс руу 350.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 16/
Яллагдагч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед би бусдыг цохиж зодсон зүйл байхгүй. Харин Халиуны гар утсыг шидэж Халиуны толгойг онож гэмтээсэн. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа, надад ямар гаргах санал хүсэлт байхгүй. Би хохирогч Халиунд нийт 570.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Тус хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №8885 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1. 2020.05.25-ны өдрийн Г.Халиун 24/эм ГССҮТ-н осол гэмтэл бүртгэх хуудас тархи доргилт, толгойн хуйхны үстэй хэсгийн няцарсан шарх оноштой байсан ба уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугцаагаар сарниулсан тул гэмтэлтийн зэргийн тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Г.Халиунгийн биед бусадтай тэмцэлдсэн гэх өвөрмөц ул мөр тогтоогдсонгүй.
4. 2020.05.25-ны өдөр учирсан гэх толгойн хуйхны няцарсан шарх гэмтэлнь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэтмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугцаанд үүссэн байх боломжтой.
6. Г.Халиунгийн баруун чамархай нь сорив нь тухайн хэрэг гарсан гэх хугцаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. гэх дүгнэлт /хх-ийн 25/,
Дамно ХХК –ний хөрөнгийн үнэлгээний тайлан /912.000 төгрөг/ /хх-ийн 32/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 3/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Н.Т нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс” найт” зочид буудлын 305 дугаар өрөөнд иргэн Г.Халиуны толгойн тус газарт нь гар утас шидэж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн санаатай учруулсан болох нь,
2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Икс” найт” зочид буудлын 305 дугаар өрөөнд иргэн Г.Халиуны эзэмшлийн Самсунг эс-8, Дэлл нөүтбүүк зэргийг шидэж, гэмтээсний улмаас хохирогч Г.Халиунд 912.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Г.Халиуны: “...2020 оны 5дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Икс найт зочид буудлын 305 дугаар өрөөнд тухай үед үерхэж байсан Н.Ттэй хамт хонохоор болсон. 23 цагийн үед би 00-ын өрөө орж бие засахад миний цистит өвчин сэдэрсэн байсан. Тэгээд би эмийн сан орохоор хувцсаа өмсөж байхад Н.Т сэрээд хашаа явах гэж байгаа юм, хэнтэй уулзах гэж байгаа юм гэж хэлээд уурлаад байхаар нь би орондоо орж хэвтсэн. Тухайн үед Т орноосоо босоод хувцсаа өмсөөд миний гар утсыг шалгаад, надад хандаж би зайл аад өгье, би явлаа гэж хэлээд миний толгойруу миний утсыг шидсэн ба миний толгойн баруун дээд талын чихний дээд хэсгийг хагалж би тухайн хагарсан хэсгээс цус алдсан. Тэгээд би Н.Тд хандаж гэрлээ асаа, чи над руу юу шидчихэв ээ, чи түргэн дуудах юм бол цагдаа намайг авч явна, найз нөхөд гэр бүлийнхэнийгээ битгий дууд гэж хэлсэн ба би чи тэгвэл төрсөн ээжийгээ дууд, хүүхдээ ямар хүмүүжил, ааш араншинтайг нь хараг гэж хэлэхэд миний утас, нөүтбүүкийг булааж аваад намайг 305 дугаар өрөөнөөс гаргахгүй байсан. Би Тд хандаж чи эмнэлэг дуудаж өгөхгүй бол би намайг аллаа гэж орилон шүү гэж хэлэхэд Н.Т нь намайг Гэмтлийн эмнэлэг хүргэж өгсөн. Н.Т надад хандаж цалингаа буухаар эмнэлгийн зардлыг би барагдуулна, цагдаад битгий хандаарай гэж хэлж байсан ба би одоог хүртэл Н.Тгөөс ямар нэгэн мөнгөн тусламж огт аваагүй...Тухайн үед миний самсунг Эс-8 Маркийн хар өнгийн гар утасны дэлгэц шатсан, шилэнд цууралт үүссэн, делл 7 дугаар үеийн ай 3 маркийн нөүтбүүкийн дэлгэцний баруун булан хагарсан, миний өмсөж байсан футболк урагдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Н.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Тд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,
-Бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Г.Халиун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Н.Тд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.Тд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн шийдвэрлэв. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
Мөн бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Тд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял,
Мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар Н.Тд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Тд оногдуулсан торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.Т нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Н.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР