Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 184

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Л.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй

хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б т холбогдох 163/2020/0178/Э индекстэй, эрүүгийн 2015000000192  дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар 11-нд УБ хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдийн хамт амьдрах, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Л.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... “Х” гэх газарт оршин суух иргэн Б.Д гийн гэрт өөрийн төрсөн охин Б.З ийг өөрийн найз Б тай хувийн харилцаатай гэж ярьлаа” гэснээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэж хохирогч Б.Д гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000000192 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Д гийн өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэртээ үнээгээ саачихаад сүүгээ оруулаад гэртээ дөнгөж орж ирээд байж байтал гаднаас манай нөхрийн төрсөн дүү Б  нь нилээн халамцуу орж ирээд чи миний охиныг Б тай эр эмийн харилцаатай гэж хэлсэн байна гээд агсан тавьж улмаар миний зүүн талын шанаан тус газарт алгадаж танхайрсан. Би тухайн үед Б т би юу гэж тийм зүйл ярьдаг юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь чи тэгж ярьсан байна гээд дайраад байсан. Тэгээд байж байтал гэднаас Б ын эхнэр У  түүний охин З  нар орж ирээд салгасан. Тэгээд нөгөө хоёр Б ыг аваад гэрлүүгээ явсан. Би тухайн үед ямар нэг ор үндэсгүй зүйл ярьж намайг доромжилсон тул цагдаагийн байгууллагад хандах болсон.Тухайн үед Б  нь миний зүүн шанаан тус газар алагдсан. Мөн зүүн гар, мөрний орчим хөхөрсөн байгаа. Одоо биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Би тухайн үед цагдаагийн байгууллагад хандан Шүүх эмнэлэгт үзүүлээд гэмтлийн зэргийг огтоологсон байгаа. Мөн анхны тусламж авах зорилгоор Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн байгаа. Холбогдох бичиг баримт нь байгаа. Би тухайн үедээ за яахав миний нөхрийн дүү юм чинь архи нь гарахаар ирээд уучлалт гуйх байх гэж бодсон тэгээд ирэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн юм. Тэрнээс өөр ямар нэгэн асуудал байхгүй. Намайг ар гэрээс нь дарамтлах зүйл гараагүй. Б  манайх хоёр бараг 20 жил айл саахалтаар мал маллаж амьдарч байна. Надад гомдол санал одоо байхгүй. Б аас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин одоо би гарсан гомдол болон Б т холбогдох хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлүүлж өгөхийг та бүхнээс хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

Гэрч Т.У ийн өгсөн: “...би тэр үед гадаа зогсож байгаад гэрт нь яваад орсон чинь манай нөхөр Д тай ноцолдож байсан. Тэгэхээр нь би Б  ахад юу болоод байгаан бэ? наад хоёрыгоо салгаач гэж хэлсэн..., манай нөхөр дахин Д руу дайрсан. Тэгэхээр би наадахаа хүлээд хаячихаа би аваад явъя гэж хэлсэн. Тэгээд тэнд болсон маргаан тасарсан. Дахин ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Бид нар шууд харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаа хуудас/,

Гэрч Л.Б ий өгсөн: “...миний төрсөн дүү Б  нилээн согтуу орж ирсэн. Тэгээд үгийн зөрөөгүй манай эхнэртэй хэрэлдээд эхэлсэн. Тэгсэн гаднаас хонь нийлж байна гэхээр нь би гэрээс шууд гараад хонь руугаа явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа иргээд ирсэн чинь манай эхнэрийг миний төрсөн дүү алгадаж танхайрсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Яллагдагчаар Л.Б  мэдүүлэхдээ: “...би Д  эгчид хандан та манай охин З ийг Б тай явалдлаа гэж худал яриад байхын гэж хэлээд Д  эгчтэй хэрүүл маргаан хийгээд нүүр хэсэгт нь баруун гараараа 1 удаа алгадсан тэрнээс хойш яг юу болсоныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 253 тоот дүгнэлтэнд: 1. Б.Д гийн биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн хацар, шанаа, дээд уруул, зүүн бугалага, нуруу, зүүн сарвуунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрхи гэмтлээр цохилтын хүчийг тогтоох боломжгүй. 5. Унах цохих, цохигдох зэрэг хүч үйлчилсний улмаас үүснэ. 6. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 7. Дээрхи гэмтлийг аваад явах боломжтой. 8. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 9. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 30-34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... “Х” гэх газарт оршин суух иргэн Б.Д гийн гэрт өөрийнхөө охин Б.З ийг “өөрийн найз Б тай хувийн харилцаатай гэж ярьлаа” гэснээс шалтгаалан хэрүүл маргаан үүсгэж хохирогч Б.Д гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Д , гэрч Т.У , Л.Б  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Д гийн биед дээд уруулын дотор салстад шарх, зүүн хацар, шанаа, дээд уруул, зүүн бугалага, нуруу, зүүн сарвуунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 253 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Л.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Л.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Б.Д  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Л.Б  нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

  1. Шүүгдэгч Б овгийн Л.Б ыг “хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Л.Б ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Л.Б  нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
  4. Шүүгдэгч Л.Б  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй,нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН