Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0274

 

 

Ц.Н-, Т.Б-, Ц.Ж-,

Ц.Я-нарын нэхэмжлэлтэй

                                                    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н-,

Нэхэмжлэлийн шаардлага: “нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч СХТ-ийн ГЗБА-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ ЗД-д өргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах”, СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг СД-ийн ЗД-д даалгах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 880 дугаар,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Н-, Ц.Я

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Э, Б.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 110/2018/0665/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Н-, Т.Б-, Ц.Ж-, Ц.Я-нараас СХДЗД, СХД-ийн ГЗБА-нд тус тус холбогдуулан “нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч СХТ-ийн ГЗБА-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ ЗД-дөргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах”, СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг СД-ийн ЗД-ддаалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 880 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 66.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Н-, Т.Б-, Ц.Ж-, Ц.Я-нарын нэхэмжлэлтэй, СХД-ийн ГЗБА-нд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч СХТ-ийн ГЗБА-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ ЗД-дөргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж,

2 дугаар заалтаар: Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.2.1, 32.2.2, 32.2.3, 32.5, 38 дугаар зүйлийн 38.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Н-, Т.Б-, Ц.Ж-, Ц.Я-нараас СД-ийн ЗД-дхолбогдуулан гаргасан СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг СД-ийн ЗД-ддаалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3 дугаар заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м2 газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” шаардлагын талаар: Хэрэгт нотлох баримтаар авагдсан СХД-ийн ЗД-ын2006 оны 223 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох хэсгийн талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “223 дугаар захирамжаар иргэн Б.Т-ийн 23660 м2 газар эзэмших эрхийн хугацааг сунгаж, мөн захирамжийн 3 дугаар хавсралтаар Б.Т-ттухайн байршилд газар эзэмших эрх олгон нийт ...73390 м2 талбай эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн дүгнэлт гэж үзэж байна.

3.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны актыг тодорхойлсны нэг гол шинж нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гаргасан, захирамжилсан шийдвэр байх ёстой. Өөрөөр хэлбэл, 223 дугаар захирамжаар нэг газартай холбоотой тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, эсвэл хугацаа сунгах, эсвэл талбайн хэмжээ нэмэгдүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргасан байх ёстой, нэг захирамжийг үндэслэн нэг этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгаж 23600 м2 газар эзэмших гэрчилгээ, талбайн хэмжээ нэмж 73390 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломжгүй.

3.3. Хэрэгт Б.Т-т 223 дугаар захирамжийг үндэслэн 73390 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон баримт авагдаагүй. Харин ч СХТ-ийн ГЗБА-аас2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17/17 дугаартай албан бичгээр “Б.Т-т 2006 оны 223 дугаар захирамжийг үндэслэн 73390 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй” гэсэн лавлагааг шүүхэд ирүүлсэн байгаа.

3.4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зөвхөн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшихээр заасан. Гэтэл шүүх 2006 оны 223 дугаар захирамжаар нэг газартай холбоотой хоёр тохиолдлыг нэгэн зэрэг зохицуулсан, мөн эрх бүхий этгээдээс Б.Т-т 73990 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй байхад “Б.Т-т73390 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон”, “73990 м2 газар эзэмших эрх үүссэн байна, тэрхүү газар эзэмших эрхийн гэрчилгээгээ гуравдагч этгээд Д.Э-ндшилжүүлсэн нь хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг буруу тайлбарласан, СХТ-ийн ГЗБА-аасирүүлсэн нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан.

3.5. Хариуцагч СХД-ийн ЗД Б.Т ахлагчтай нөхөрлөлийн эзэмшиж байсан 23600 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг маргаан бүхий захиргааны акт болох 2011 оны 461 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Э-нд шилжүүлэхдээ анх газрын хэмжээг нэмэгдүүлсэн тул хууль бус захиргааны актад тооцогдох ёстой гэж үзэж байна.

3.6. Шийдвэрийн “нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газрыг эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй нь тогтоогдож байх тул тухайн газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар маргах эрхгүй бөгөөд маргаан бүхий ...461 дүгээр захирамжийн улмаас нэхэмжпэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй” гэх дүгнэлт нь үндэслэлгүй. Учир нь, нэхэмжлэгч нар дүүргийн ЗД-дөөрт нь болон түүнийг төлөөлөн Газрын албанд нь удаа дараа өргөдөл хүсэлт гаргаж байсан ч хотын шинэ төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хэрэгжиж байгаа гэсэн шалтгаанаар гаргасан өргөдлийг хүлээн авдаггүй байсан гэж маргаж байгаа.

3.7. Шүүх “СХТ-ийн ГЗБА-аас ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17/71 дүгээр албан бичгээр ирүүлсэн “ХЕТ батлагдсанаас хойш тухайн байршилд өргөдөл, хүсэлт хүлээн авдаггүй байсан” гэх тайлбарыг өөрт хамааруулж байх боловч тухайн үйл баримт нь нэхэмжлэгч нараас гаргаж байсан өргөдөл хүсэлттэй шууд хамааралтай, шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэхдээ тухайн хороонд 1996 оноос хорооны хэсгийн ахлагч, хорооны Засаг даргаар ажиллаж байсан, одоо хорооны Засаг даргаар ажиллаж байгаа гэрч В.С, Г.М нараас гаргасан “Ц, Ц.Н-, Т.Б- нар нь газар эзэмших тухай өргөдөл дангаараа болон хорооны иргэдтэй хамтран хорооны засаг даргаар дамжуулан гаргаж байсан” гэсэн мэдүүлэг, нотлох баримтыг үнэлээгүй.

3.8. Өөрөөр хэлбэл, Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, бүртгэж, хүлээж авах үүргээ биелүүлээгүй гэж маргаж байхад шүүх “төрийн байгууллагын өргөдлийн бүртгэлд танай гаргасан өргөдөл хүсэлт бүртгэгдээгүй тул өргөдөл хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэж байгаа нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, харин төрийн байгууллагын хууль бус үйлдлийн улмаас хүсэлтээ өгч чадахгүй байсныг иргэн өөрөө өргөдөл гаргаж байгаагүй тул маргах эрх үүсээгүй байна гэж тайлбарлаж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

3.9. Мөн “нэхэмжлэгч нар нь Газрын тухай хуулийн 29.3-т заасны дагуу маргаан бүхий газрыг давуу эрхээр эзэмших боломжгүй юм. Учир нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нарт давуу эрхээр эзэмшүүлэх талаар ...Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гараагүй бөгөөд нэхэмжлэгч нар газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан үйл баримт тогтоогдохгүй байна” гэсэн дүгнэлт нь нотлох баримтыг буруу үнэлж гаргасан дүгнэлт гэж үзэж байна.

3.10. Тодруулбал, Б.Т-ийн хамгийн анх 23600 м.кв газар эзэмшсэн Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/56 дугаар захирамж нь газар эзэмшүүлэх тухай захирамж биш харин Нийслэлийн газар тариалангийн бодлогыг тодорхойлж, “Ногоон хэрэм” төслийг батлах тухай захирамж бөгөөд энэ захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хэд хэдэн байршил, түүний дотор маргаж буй газар болон Б.Т- ахлагчтай нөхөрлөлд анх газар тариалангийн зориулалтаар олгосон маргаж буй газраас 11 км зайтай Троллебус компаний хойно байрлах газар зэрэг байршлуудад иргэдэд ногоо тарих газар олгож байсан.

3.11. Энэ захирамж нь нийслэлийн нутаг дэвсгэрт тодорхой байршлуудад иргэдэд төмс, хүнсний ногоо тариалахаар олгох газрын байршлыг тодорхойлсон эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх “Б.Т- ахлагчтай нөхөрлөл Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/56 дугаар захирамжаар 23600 м2 газар эзэмшиж байгаад ...” улмаар хугацаа сунгаж, бусдад шилжүүлсэн гэж нотлох баримтыг буруу үнэлснээр нэхэмжлэгч нарт түүнээс хойш тусгайлан маргаж буй байршилд төмс, хүнсний ногоо тариалах газрыг давуу эрхээр эзэмшүүлэх шийдвэр гаргах ёстой байсан мэтээр буруу дүгнэсэн.

3.12. Мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2002-2021 оны сансрын зургаас маргаж буй газарт нэхэмжлэгч нар 2006 оноос хойш маргаан гарсан 2015 он хүртэл төмс хүнсний ногоо тариалж байсан болох нь тодорхой харагдаж, нотлогдож байхад “олон жилийн турш газар тариалан эрхэлсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэснээрээ нотлох баримтыг буруу үнэлсэн.

3.13. Дээрх Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/56 дугаар захирамж, Газар зохион байгуулалт зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримтуудыг буруу үнэлж, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан нөхцлийг хангахгүй байна гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 212 дугаар магадлалаар хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахдаа дараахь нөхцөл байдлыг тодруулж дүгнэх тухай чиглэл өгсөн байдаг.

3.14. Үүнд: “1997 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах гэрээгээр Тунгалаг ахлагчтай нөхөрлөлийн эзэмшиж байсан 23600 м2 газрын байршлыг тодорхойлох, СХД-ийн ЗД-ын2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар Б.Т-толгосон газрын хэмжээг 73390 м2 болгохдоо аль байршилд нэмэгдүүлж олгосон эсэх, Б.Т-ийн эзэмшиж байсан 73390 м2 газар нь одоо гуравдагч этгээд Д.Э-ы эзэмшиж байгаа газартай байршлын хувьд тохирч байгаа эсэхийг тогтоох, гуравдагч этгээд Д.Э- нь шүүх хуралдаан дээр “манай газрын хойно байрлах “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэмшил газрыг Нийслэлээс урагш сунгаж томсгосны улмаас манайх газраа урагш сунгаж, нэхэмжлэгч нарын оршин сууж байсан газартай давхцуулахад хүрч маргаан гарсан” гэж тайлбарласан байгаад дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх талаар чиглэл өгсөн.

3.15. Гэтэл анхан шатны шүүх дээрх магадлалд дурьдсан нөхцөл байдлыг тодруулсан зарим нотлох баримтуудыг буруу үнэлсэн, зарим баримтыг огт үнэлээгүй, ямар нэг дүгнэлт хийгээгүй. Тодруулбал, Б.Т-ийн эзэмшиж байсан 23600 м.кв газар нь одоо маргаж буй газраас зүүн тийш 11 км зайтай байрлаж байгаа тухай Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаа, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Д.Э-ы Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан “манай газрын хойноос “Хишиг арвин индустриал” ХХК түрж орж ирсэн тул тэр хэмжээгээр газар нэмж олгоно уу” гэсэн агуулга бүхий өргөдөл, тухайн өргөдөлд “Нийслэлийн Газрын албаны даргын өгсөн үүргийн дагуу олгов” гэсэн агуулга бүхий хариуцсан мэргэжилтний цохолт, Нийслэлийн Газрын албаны дарга байсан Ц.Сандуйгийн “Э.Болорчулуунд Д.Э-ы нэр дээр гэрчилгээ олгоё” гэсэн цохолттой кадастрын зураг, Д.Э-гийн шүүх хуралдаан дээр “манай газрыг хойд талаас нь өөр компани эзлэн авсан тул нэхэмжлэгч нарын ногоо тарьж байсан газрыг надад эзэмшүүлсэн” гэх агуулгатай тайлбар зэрэг баримтууд нь нэхэмжлэгч нар маргаж буй газрыг өмнө нь гуравдагч этгээдтэй зэрэгцэн төмс, хүнсний ногоо тариалан эзэмшиж байсан бөгөөд маргаж буй 4474 м.кв газрыг анхнаасаа гуравдагч этгээдэд эзэмшүүлээгүй, дараа нь маргаан шийдвэрлэх журмаар нэмж эзэмшүүлсэн болохыг нотолдог. Иймд дээрх баримтуудыг шүүх буруу үнэлж “СХД-ийн ЗД-ын2011 оны 461 дүгээр захирамж нь нэхэмжпэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

3.16. “СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-ндхолбогдох хэсгийн нэхэмжпэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474м2 газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах”, “Нэхэмжпэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг СД-ийн ЗД-ддаалгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэлийн эхний шаардлагыг хянан шийдвэрлэхдээ дээр дурьдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэн “461 дүгээр захирамж хууль болон нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул хуульд нийцсэн захирамж” гэж дүгнэсэн дүгнэлтүүдээ үндэслэн нэхэмжлэлийн дараагийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.17. Нэхэмжлэгч нар оршин суугаа газраа эзэмшихээр удаа дараа хүсэлт гаргасныг хариуцагч СХД-ийн ЗД-тодорхой шалтгаанаар хүлээн авахаас олон жилийн турш татгалзсан хэрнээ 2011 онд буюу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө хүчинтэй хэвээр байх үед Д.Э-ндтухайн байршилд “эрх шилжүүлсэн” нэрээр шинээр газар эзэмшүүлсэн, гуравдагч этгээд болох нэг иргэнд хуульд заасан 5.0 га хэмжээнээс хэтрүүлэн нэхэмжлэгч нарын ногоо тарьж амьжиргаагаа залгуулж байсан газрыг оролцуулан 73990 м.кв газрыг эзэмшүүлсэн зэрэг нь Газрын тухай хуулийн 4.1.3-т заасан төрөөс газар эзэмшүүлэхэд тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т зааснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 880 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч нараас анх СХДЗД СХД-ийн ГЗБА-нд тус тус холбогдуулан “Нэхэмжлэгчийн эзэмшил газар эзэмших хүсэлтийг хүлээн авахаас удаа араа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч СХД-ийн ГА-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгч нарын 9-12 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтийг ЗД-дөргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх, газрын бодит хэмжээгээр мэдээллийн санд бүртгэхийг даалгах, “СХД-ийн ЗД-ын 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 374 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,  “СХД-ийн ЗД-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох,” “СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан, олон жилийн турш оршин сууж ашиглаж байсан газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.2. Нэхэмжлэгч Ц.Н-, Т.Б-, Ц.Ж-, Ц.Я-нараас СХДЗД СХД-ийн ГЗБА-ндтус тус холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр  “нэхэмжлэгчийн газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч СХТ-ийн ГЗБА-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ ЗД-дөргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх бөгөөд нэхэмжлэлийн  “СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-ндхолбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-ндхолбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, “Нэхэмжлэгч нарын хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг СД-ийн ЗД-ддаалгах” гэж тодруулсан шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байна.

2.3. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.3-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч нарын гаргасан “нэхэмжлэгчийн эзэмшигч газар эзэмших хүсэлтийг удаа дараа татгалзаж хуульд заасан үүргээ биелүүлээгүй хариуцагч СХТ-ийн ГЗБА-ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын 9-10 жил оршин суусан газраа эзэмших хүсэлтээ ЗД-дөргөн барьж хуулийн дагуу шийдвэрлүүлэх газрын бодит хэмжээг мэдээллийн санд бүртгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч нар маргаагүй байна.

2.4. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас гаргасан “СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг “... Б.Т-аас иргэн Д.Э-нд73390 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн 461 дүгээр захирамж нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй …” гэсэн дүгнэлтийг хийж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

2.5. Учир нь, маргаан бүхий СХД-ийн ЗД-ын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар 32 дугаар хороо, мал бордоход орших аж ахуйн зориулалттай эзэмшиж байсан 73390 м.кв газрыг Д.Э-нд шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2006 оны 223 дугаар захирамжийн Б.Т-т холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсон байна.

2.6. Хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн газрын хувийн хэргээс үзэхэд Нийслэлийн Засаг даргын 1997 оны А/56 дугаар захирамжаар Б.Т- ахлагчтай нөхөрлөлд 23600 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд иргэн Б.Т-аас Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хандаж “... 1987 оноос өнөөг хүртэл эзэмшиж ашиглаж буй 2.6 га газрын гэрээг байгуулж өгөхийг хүсье” гэх өргөдлийг гаргасан, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр газрын албаны байцаагч Б.Т- ахлагчтай нөхөрлөл гэсэн талуудын хооронд газар ашиглах гэрээ байгуулагдсан гэрээнд иргэн Б.Т-ийн гарын үсэг зурагдсан байна.  Улмаар Б.Т-, хамтран эзэмшигч Д.Э- нараас мөн дүүргийн газрын албанд хандаж 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “... 2.6 га газрыг эзэмшигч ... миний бие уг газарт 4.4 га газар нэмж нийт 7 га газрыг зохих журмын дагуу хүнсний ногоо тариалах чиглэлээр ашиглахыг зөвшөөрнө үү, уг газар хотын мэдэлд очсон тохиолдол чөлөөлж өгөх болно” гэсэн хүсэлтийг гаргасан, СХД-ийн ЗД-ын 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 223 дугаар захирамжаар иргэн Б.Т-т73390 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.

2.7. Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй дээрх үйл баримтаас дүгнэхэд анх Б.Т- ахлагчтай нөхөрлөлд 23600 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч тэрээр 2006 оноос эхлэн нөхөрлөлд газар эзэмшүүлэхээр бус харин иргэн Б.Т-, Д.Э- нар эзэмшинэ гэсэн агуулгаар газар эзэмших хүсэлтэй байгаа талаар дүүргийн газрын албанд хандаж хүсэлт гаргасан, дүүргийн газрын албанаас иргэн Б.Т-ттүүний газрыг хэмжээг нэмэгдүүлж 73900 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улмаар СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар Б.Т-ийн эзэмшиж байсан 73390 м.кв газрыг Д.Э-ндшилжүүлэн эзэмшүүлжээ.

2.8. Нэхэхэмжлэгч нар “... дүүргийн Засаг даргын 2011 оны 461 дүгээр захирамж нь бусдын газар эзэмших эрхийн гэрчилгээг Д.Э-ндшилжүүлэхдээ газрын хэмжээг нэмэгдүүлж, газрын байршил, зориулалтыг өөрчлөн нэхэмжлэгч нарын олон жилийн турш төмс хүнсний ногоо тарьсан маргаж байгаа газарт давхардуулан олгосноор давуу эрхээр газар эзэмших эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Мөн төрөөс газар эзэмших, ашиглуулах, өмчлүүлэхэд шударга байдлыг хангана гэсэн зарчмыг зөрчиж гарсан ... тухайн үед нэхэмжлэгч нар удаа дараа дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргахад тухайн байршилд хэсэгчилсэн төлөвлөгөө хэрэгжиж байгаа учир танайд олгохгүй гэдэг хариуг өгсөөр байсан атлаа 2014 онд хэсэгчилсэн төлөвлөгөө хүчин төгөлдөр байхад хэрэгжиж байсан үед иргэн Д.Э-нд7,3 га газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь шударга ёс, тэгш байдлын зарчмыг зөрчсөн ...” гэх үндэслэлээр маргасан байна.

2.9. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж тус тус заасан.

2.10. Гэтэл хариуцагч нь анх 73390 м.кв газрыг Б.Т-т, улмаар уг газрыг гуравдагч этгээд Д.Э-ндшилжүүлэн эзэмшүүлэхдээ газрын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтуудад нийцсэн эсэхийг нягтлан шалгалгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

2.11. Тодруулбал, хуулийн дээрх заалтад олон жил төмс, хүнсний ногоо тариалж байсан иргэнд тухайн газрыг нь давуу эрхээр эзэмшүүлж болохоор хуульчлан заасныг зөрчсөн буюу нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ нь төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байхаар заасан байхад хариуцагч СХД-ийн ЗД-нь 2011 оны 461 дүгээр захирамжийг гаргахдаа хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлэлгүй иргэн Д.Э-ндногоо тарих зориулалтаар 7.3 га буюу хуульд зааснаас илүү хэмжээний газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гуравдагч этгээдэд уг газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ өмнөх эзэмшигч Б.Т- болон гуравдагч этгээд Д.Э-ндтус газрыг эзэмшүүлэхэд тавигдах хуулийн шаардлага болох багийн иргэдийн Нийтийн Хурлаас уг газрыг эзэмшүүлэхийг дэмжсэн санал гарсан эсэх, тус газрыг эзэмшүүлэх талаар дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан эсэхийг нягтлан шалгаж, гуравдагч этгээдэд газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулиар тогтоосон уг журам зөрчигдсөн байхад залруулах боломжтой байжээ. Гэвч хариуцагчаас энэхүү шийдвэрийн зөвтгөх үндэслэл хамаарах аливаа баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн гуравдагч этгээдэд газар шилжүүлэн эзэмшүүлсэн 2011 оны 461 дүгээр шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоох үндэстэй гэж үзлээ.

2.12. Түүнчлэн нэг иргэнд төмс хүнсний ногоо тарих зориулалтаар эзэмшүүлэх газрын хэмжээ 5 га-аас илүүгүй байхаар хуульчилсан байхад гуравдагч этгээд Д.Э-нд73390 м.кв газар эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмын хүрээнд газар эзэмшүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

2.13. Түүнчлэн СХД-ийн ЗД-ын2011 оны 461 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Д.Э-нд газрыг эзэмшүүлэхдээ зориулалтыг “аж ахуйн зориулалт”-аар гэж шийдвэрлэсэн байх бөгөөд тэрээр тус газар дээр хүнсний ногоо тарьдаг, нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулдаг талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаагүй энэ талаар маргаагүй байна. Мөн хариуцагч нь 2011 онд гуравдагч этгээд Д.Э-нд73390 м.кв газрыг эзэмшүүлэхдээ болон 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжаар Д.Э-аас өөрийн охинд эзэмшил газрын зарим хэсгийг шилжүүлэх талаар хүсэлт гаргаснаар түүний газрын хэмжээг багасгаж өөрчлөхдөө ч анхнаасаа түүнд нэг иргэнд төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлэх хуульд заасан хэмжээ хязгаарыг зөрчиж газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн алдаагаа нягтлан шалгах боломжтой байснаас гадна газар дээр нь очиж хээрийн судалгаа хийх үүргээ биелүүлээгүй, тухайн газар дээр өөр бусад этгээд ямар нэгэн байдлаар газрыг эзэмшиж ашиглаж байгаа эсэхийг нягтлан шалгаагүй нь хууль журамд нийцэхгүй байна.

2.14. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “маргаж буй газар дээр гуравдагч этгээдээс өмнө амьдарсан, 2009 оноос хойш дүүргийн газрын албанд хандаж тухайн газрыг эзэмших талаар удаа дараа хандаж  байсан боловч  “Нийслэлийн хот төлөвлөлтөд орсон тул газар олгохгүй” гэсэн шалтгаанаар өргөдөл хүсэлт хүлээн авдаггүй байсан атлаа 2011 онд гуравдагч этгээд Д.Энхтайвны хүсэлтийг хүсэлтийг хүлээн авч, түүнд нэг иргэнд төмс хүнсний ногооны зориулалтаар эзэмшүүлж болох хуульд заасан хэмжээнээс илүү хэмжээгээр газар эзэмшүүлсэн нь, улмаар түүний газрыг шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг хүлээн авч 2014 онд газрын хэмжээг багасгаж эзэмшүүлэхдээ ч хуульд нийцсэн эсэхийг нягтлаагүй, засаж залруулаагүй, шударга бус, тэгш биш хандаж байгаад гомдолтой,  газрын алба нь эзэмшихээр хүсэлт гаргасан газар бусдын ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэхийг газар дээр нь очиж үзэж судлах үүрэгтэй байхад нэхэмжлэгч бидний 2009-2010 онд ирж суурьшин ногоо тарьж амьдарсан давуу эрхээр эзэмших хүсэлт гаргах боломж бүрдсэн газрыг зөвхөн гуравдагч этгээдэд бүхэлд нь эзэмшүүлснээс бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн ...” гэж тайлбарласан байна.  

 2.15. Нэхэмжлэгч нар нь тухайн газар дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны  Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1194 дүгээр тодорхойлолт , 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 979 дүгээр тодорхойлолт /нэхэмжлэгч Намирын хувьд 2002-2011 онд, Баянголын хувьд 2012 оны хувьд 2012 оны 04 дүгээр сараас эхлэн амьдарсан талаар тодорхойлсон/, мөн дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 988 дугаар тодорхойлолт , Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар , иргэн Т.О-ын “... манай хөрш Т.Б- нь 2010 оноос хойш хүү Ц.Н-, Ц.Ж-, охин Ц.Я-нарын хамт мал бордоход мал маллаж, ногоо тарьж амьдардаг ...” гэх иргэн Д.Дашдэлэгийн “... миний бие тус хороонд 2009 онд нүүж ирсэн. Манайхыг нүүж ирэхэд Т.Б-, Ц.Н-, Ц.Ж-, Ц.Я-нар нь мал бордоход мал маллаж, ногоо тарьж амьдарч байсан одоо ч гэсэн амьдарч байгаа нь үнэн ...” гэх тодорхойлолт, гэрч Г.Мөнхтулга, В.Сүхбаатар нарын мэдүүлэг болон нэхэмжлэгч Ц.Н-ын Нийслэлийн газрын албанд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж талаарх баримт зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.16. Түүнчлэн нэхэмжлэгч нарын эзэмшихээр хүсэлт гаргасан газар нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газартай хэсэгчлэн давхцалтай талаар баримт болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/739 дүгээр албан бичгийн хавсралтад “ ... Редлайн офланд ХХК-ийн үйлдсэн иргэн Ц.Н-ын 9669 м.кв талбайтай газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан иргэн Д.Э-ы эзэмшлийн 73262 м.кв талбайтай газрын зурган мэдээлэлтэй давхцуулан үзэхэд 4474 м.кв талбайтайгаар давхцалтай” гэж тодорхойлсон байна. 

2.17. Нэхэмжлэгч нараас “2009 оноос хойш удаа дараа дүүргийн газрын албанд газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсан ч хүлээн авдаггүй байсан” гэж маргасан  байх бөгөөд 2015 онд газрын албанд /иргэн Намшир гэсэн нэрээр/ гаргасан хүсэлтийг шүүхэд гаргасан байх боловч түүнээс өмнөх цаг хугацаанд газар эзэмших талаар хүсэлт гаргаж байсныг нотлох холбогдох баримт нотолгоог шүүхэд гаргаагүй  байна. Гэвч хариуцагчийн зүгээс 2009 он түүнээс хойшхи цаг хугацаанд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшихтэй холбоотой өргөдөл, хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэж байсан буюу дүүргийн газрын алба, Засаг даргын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байсныг нотлох аливаа баримт нотолгоог шүүхэд гаргаж маргаагүй байна.

2.18. Ийнхүү хариуцагч нь нэхэмжлэгч нарын 2009 оноос эхлэн газар эзэмших хүсэлт гаргахад дүүргийн газрын алба, эрх бүхий албан тушаалтнуудаас “...“Нийслэлийн хот төлөвлөлтөд орсон тул газар олгохгүй” гэсэн тайлбар хэлээд өргөдлийг хүлээн авдаггүй байсан, ... дүүргийн самбар дээр энэ талаар бичиж хадсан байсан ... ” гэх агуулгаар маргасныг баримтаар няцаагаагүй байхаас гадна нэхэмжлэгч нарын маргасан хүрээнд хариуцагч СХД-ийн ЗД-ын 2011 оны 461 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Д.Э-нд холбогдох хэсэг, улмаар түүний “эзэмшил газраа өөрийн охин А.Г-дгазраа хувааж, шилжүүлэн эзэмшүүлэх”-ээр гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн 2014 оны А/136 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарын эзэмших хүсэлт гаргасан хэсэгтэй давхцсан хэсгийг хуульд заасан газрыг нэг иргэнд эзэмшүүлж болох хэмжээ хязгаарыг зөрчсөн эсэх, бусдын эзэмшиж ашиглаж, амьдарч байгаа газартай давхцаж байгаа эсэхийг нягтлан шалгах хуулиар тогтоосон журамд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй буюу Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим алдагдсан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна” гэж заасантай тус тус нийцээгүй, хууль бус, уг шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч нарын газар эзэмших талаар гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэх, газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэстэй байна. 

2.19. Иймд “СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.20. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжаар гуравдагч этгээд Д.Э-ы гаргасан хүсэлтийг үндэслэн гуравдагч этгээд Д.Э-ы СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 73390 м.кв талбай бүхий газраас 30000 м.кв талбай бүхий газрыг иргэн А.Г-д шилжүүлэн эзэмшүүлснийг, 43390 м.кв талбай бүхий газар нь гуравдагч этгээд Д.Э-ндүлдсэнийг тус тус баталгаажуулжээ.

2.21. Нэгэнт шүүх гуравдагч этгээдэд маргаж буй газрыг анх эзэмшүүлсэн хариуцагчийн 2011 оны 461 дүгээр захирамж хууль бус байсан болохыг  тогтоосон, уг захирамжийг үндэслэн 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийг гаргахдаа хариуцагч хуульд нийцсэн эсэхийг, бусдын ямар нэгэн байдлаар эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэхийг нягтлан шалгаж, хуульд нийцүүлэх боломжтой байсан, эдгээр хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тус захирамжийн гуравдагч этгээд Д.Э-ндхолбогдох хэсгийг үндэслэлтэй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэх боломжгүй.

            2.22. Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгч нарын газар эзэмших талаарх хүсэлтийг хүлээн аваагүй атлаа, гуравдагч этгээдээс газар шилжүүлэн эзэмшүүлэх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь улмаар тус шийдвэрийг гаргахдаа Газрын тухай хуульд заасан нөхцөл шаардлага хангагдсан эсэхийг нягтлан шалгаж засаж залруулах байтал ийнхүү залруулаагүй нь, эзэмшил газар дээр нь хээрийн судалгаа хийж, бусдын ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай эсэхийг нягтлан шалгаагүй нь тус тус хууль бус, шударга ёс, тэгш байдлын зарчимд нийцээгүй, уг шийдвэрийн улмаас нэхэмжлэгч нарын эрх дээр дурдсан үндэслэлээр зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул “СХД-ийн ЗД-ын2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн гуравдагч этгээд Д.Э-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. 

2.23. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар хариуцагчийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх хууль зүйн боломжтой.

2.24. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:, 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж тус тус заасан.

2.25. Хэдийгээр хариуцагчаас нэхэмжлэгч нар төдийгүй бусад этгээдээс гаргасан газар эзэмших хүсэлтийг огт хүлээн авч шийдвэрлэж байгаагүйтэй холбоотой буюу нэхэмжлэгч нарын энэ талаарх маргасан үндэслэлийг няцаасан баримт нотолгоог шүүхэд гаргаагүй учир шүүх хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлтэй ч Газрын тухай хуульд газар эзэмшүүлэхэд тэр дундаа төмс хүнсний ногооны зориулалтаар газар эзэмшүүлэхэд тусгайлан онцгой шаардлага тавигдсан  байх тул нэхэмжлэгч нараас уг шаардлагыг хангуулан газар эзэмших талаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй, хариуцагчаас тухайн хүсэлт хуулийн шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгаж, газар эзэмшүүлэх эсэх талаар хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой тул нэхэмжлэгч нарын “хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэхийг СД-ийн ЗД-ддаалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн тус шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

2.26. Учир нь, нэхэмжлэгч нараас хуульд заасан журмын хүрээнд тус бүр хичнээн хэмжээний газар эзэмших хүсэлтэй талаар болон давуу эрхээр газар эзэмших эрхтэй болохоо нотолсон баримт нотолгоо зэрэг шаардлагатай бусад баримтыг хавсарган газар эзэмших хүсэлт гаргасан талаарх үйл баримт тодорхой бус, энэ талаарх хүсэлтээ шинэчлэн гаргах боломж нь нээлттэй, тус хүсэлтийг хүлээн авч нягтлан судалж, хэрхэн шийдвэрлэх нь хариуцагчийн эрх хэмжээнд хамаарч байх тул шүүх нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид шууд даалгах үндэслэлгүй байна.

2.27. Харин нэхэмжлэгч нарын газар эзэмших хүсэл эрмэлзлэл нь нэхэмжлэгч 4 иргэн төдийгүй тэдгээрийн ам бүлд багтаж буй нийт 10 гаруй иргэний хамтын амьдрал, амьжиргааны эх үүсвэрийн үндэс болж байгаа гэж маргасан, түүний дотор нэхэмжлэгч Ц.Н-ын тухайд хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаар ам бүлийн тодорхойлолт, шүүхийн шийдвэр зэргээр өөрийн төрсөн 3 хүүхдээс гадна бүтэн өнчин 2 хүүхдийн асран хамгаалагчаар тогтоогдсон байдал, нэхэмжлэгч нарын он удаан жил тус газарт амьдарсан зэрэг тэдний амьдарлын бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах боломжтой байх тул нэхэмжлэгч нарын гаргасан газар эзэмшүүлэх хүсэлтийг хуулиар тогтоосон хүрээнд нягтлан шалгаж, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.3, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Н-, Т.Б-, Ц.Ж-, Ц.Я-нараас СД-ийн ЗД-д холбогдуулан гаргасан СХД-ийн ЗД-ын2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 461 дүгээр захирамжийн Д.Э-ндхолбогдох хэсгийн нэхэмжлэгчдийн олон жилийн турш ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, СХД-ийн ЗД-ын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/136 дугаар захирамжийн Д.Э-нд холбогдох хэсгийн нэхэмжлэгчийн олон жилийн турш төмс, хүнсний ногоо тарьж ашиглаж байсан давуу эрхээр эзэмших 4474 м.кв газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, хуульд зааснаар давуу эрхээр эзэмших газрыг эзэмшүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, “олон жил төмс, хүнсний ногоо тарьсан газрыг хуульд заасан журмаар эзэмшүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг СД-ийн ЗД-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ