| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0177/Э |
| Дугаар | 185 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 185
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч О.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ш т холбогдох 163/2020/0177/Э индекстэй, эрүүгийн 2015000000164 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, урьд Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн N234 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял эдэлж байсан, Ц овогтой О.Ш,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй амралтын газарт 2020 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө М.У тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохих байдлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ш ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000164 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч М.У гийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 18-нд . ..Орхон аймгийн төвөөс Д , Д ий хуурай дүү болох Ш , Г , Т , Т , С нарын хамт миний найзууд болох З , Г нарын хамт явцгаасан. Ингээд Орхон сумын нутагт байрлах Г нэртэй амралтын газарт 23 цагийн орчимд очсон. Шовгорт би, Т , Г , Т , Д нар үлдсэн. Ингээд хэсэг хугацааны дараа гаднаас Ш орж ирээд надад хандаад “чи яагаад уухгүй байгаа юм” гэхээр нь би “архи уумааргүй байна” гэсэн чинь урдаас Ш хэл амаар доромжлоод чи яахаараа уудаггүй юм бэ гээд гичий минь, пизда минь гэж орилоод хүрч ирээд намайг газарт унагаагаад дээш хараад болиоч гэсэн чинь Ш миний дээрээс нүүр рүү 4-5 удаа гараараа цохиод байсан. Зодуулснаас болж толгой хагарч хоёр оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 8-13 дугаар хуудас/,
Гэрч М.С гийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 19-ний өглөөний 05 цаг 13 минутанд ... ийн нутаг Г нэртэй амралтын газарт найзуудтайгаа явж байгаад хүнд зодуулчихлаа хүрч ирээд аваадхаач гэхээр нь очиж авахаар болоод очиж явтал дүү маань замд таарсан. Ингээд тухайн үед дүүгийнхээ биеийн байдлыг харахад нүд нь хөхөрч хавдсан, духнаас нь цус гарч байсан. Айж сандарсан байдалтай байсан. Ингээд шууд Орхон аймгийн бүсийн оношилгооны төв змнэлэгийн хүлээн авах тасагт очиж үзүүлсэн. Тэгтэл дух нь хагарсан байна гээд хоёр оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Р гийн өгсөн: “...гэртээ ирэхээр нь охин У г харсан чинь баруун талын нүд нь хөхөрч хавдсан байдалтай, толгой нь боолттой байсан. Толгой тархиных нь талаар асуухад 2 оёдол тавиулсан гэж хэлж ярьж байсан... Надад охин маань Ш гэдэг хүн зодсон гэж хэлсэн..., өнөөдөр Ш гэх залуу надтай утсаар яриад эгчээ миний буруу зохицчихъё гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Д.Э гийн өгсөн:...шөнийн 04 цагийн орчим манай гэрийн хаалгыг хүн нүдсэн. Онгойлготол У гэх хүүхэн байсан... ингээд У гаас юу болсон талаар тодруулахад намайг хамт явсан залуу зодчихлоо гэсэн... тухайн үед У духан дээрээ шалбарсан, нойтон сальфеткаар арчаад байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1819 дүгээр хуудас/,
Яллагдагчаар О.Ш мэдүүлэхдээ: “...тухайн үед Т , Т хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Гэтэл У тэр хоёрын дундуур орохоор нь би У г цаанаа сууж бай гээд ор луу түлхэхэд У миний баруун гарын булчин хэсэг рүү нэг удаа цохихоор нь би баруун гараа атгаж байгаад У гийн нүүр хэсэгт нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 224 тоот дүгнэлтэнд: 1. М.У гийн биед тархи доргилт, духанд шарх, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.... гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн1 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 31-34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ш нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ... ийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Г” нэртэй амралтын газарт 2020 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө М.У тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж толгойн тус газарт нь гараараа цохих байдлаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч М.У , гэрч М.С , Б.Р , Д.Э нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон М.У гийн биед тархи доргилт, духанд шарх, баруун дээд, доод зовхи, баруун нүдний алим, баруун шилбэнд цус хуралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 224 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.Ш ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.Ш ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч М.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Ш нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4-д зааснаар О.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгч О.Ш т 500 нэгж буюу 500000 төгрөгний торгуулийн ялаар шийтгэх саналыг гаргаж байгаа хэдий ч шүүгдэгч нь хавтас хэрэгт цугларсан хувийн байдлыг нотлосон баримтаар эрхэлсэн тодорхой ажилгүй, ямар нэгэн санхүүгийн эх үүсгэвэргүй байх тул торгуулийн ял биелэгдэх боломжгүй гэж үзэн түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч О.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН