| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2016/0803/И |
| Дугаар | 131/ШШ2016/00817 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 131/ШШ2016/00817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, эрэгтэй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1956 онд төрсөн. Би 1973 оноос 1979 оныг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Барилга трестэд барилгачнаар, 1979 онд Тээврийн удирдах газарт машнистаар, 1980 оноос 2010 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газарт авто слесариар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрээ хаяж үрэгдүүлсэн учир 1973 оноос 2010 оны 06 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд улсад ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байгаа юм. Үүнээс 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газар слесариар ажиллаж байсан байдлыг 2010 онд шүүхээр тогтоолгосон.
Иймд миний 1973 оноос 1979 онд барилга трестэд барилгачнаар, 1991 оноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: ******* овогт ******* ******* нь ББМҮЯ-ны Баянхонгорын техник туслалцааны барилгын трестийн даргын 1979 оны 02 сарын 20-ны өдрийн 31 дугаар тушаалаар галчаар томилогдон 1979 оны 01 сарын 20-ны өдрөөс 1979 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд дежурын галчаар ажилласан. Мөн Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1979 оны 09 сарын 27-ны өдрийн 192 дугаар тушаалаар уурын зуухны машинистаар томилогдон 1979 оны 09 сарын 15-ны өдрөөс 1979 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны машиннистаар ажилласан. Мөн Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1979 оны 11 сарын 16-ны өдрийн 103 дугаар тушаалаар галчаар, 1979 оны 11 сарын 05-ны өдрөөс 2010 оны 06 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй тус байгууллагад галч, автын слесарь зэрэг ажил хийж байсан. А.******* нь тус газар ажиллаж байх хугацаандаа улсаас олон шагнал урамшуулал авч байсан. Үүнээс дурдахад 1985 онд 5 жилийн гавшгайч цол тэмдэг, мөн 2007 онд тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдаж байсан. А.******* нь 2010 оны 06 сард эрүүл мэндийн улмаас ажлаасаа чөлөөлөгдөж, группд орох шаардлагатай болж 1981 оны 01 сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Эрүүлийг хамгаалах газар слесариар ажиллаж байсан байдлыг 2010 онд шүүхээр тогтоолгосон. Иймд хавтаст хэрэгт цугларсан баримтаар А.*******ийн ББМҮЯ-ны Баянхонгорын Техник туслалцааны барилгын трестэд 1979 оны 01 сарын 20-ны өдрөөс 1979 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газарт 1979 оны 09 сарын 15-ны өдрөөс 1979 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны машинистаар, 1979 оны 11 сарын 05-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал, мөн тус газарт 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галч, автын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүхийн хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ББМҮЯ-ны Баянхонгорын техник туслалцааны барилгын трестийн даргын 1979 оны 02 сарын 20-ны өдрийн 31 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1979 оны 09 сарын 27-ны өдрийн 192 дугаар тушаал, Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1979 оны 11 сарын 16-ны өдрийн 103 дугаар тушаал, Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 06 сарын 18-ны өдрийн 50 дугаар тушаал, 351063 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.******* нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг гаргажээ.
А.******* нь ББМҮЯ-ны Баянхонгорын техник туслалцааны барилгын трестэд 1979 оны 01 сарын 20-ны өдрөөс 1979 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газарт 1979 оны 09 сарын 15-ны өдрөөс 1979 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны машинистаар, Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн больницод 1979 оны 11 сарын 05-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд галчаар, мөн тус газарт 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд автын слесариар тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, ББМҮЯ-ны Баянхонгорын Техник туслалцааны барилгын трестийн даргын 1979 оны 02 сарын 20-ны өдрийн 31 дүгээр тушаал, хавсралт Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1979 оны 09 сарын 27-ны өдрийн 192 дугаар тушаал, Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн больницын даргын 1979 оны 11 сарын 16-ны өдрийн 103 дугаар тушаал, тус аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн даргын 2010 оны 06 сарын 18-ны өдрийн 50 дугаар тушаал, 351063 дугаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* *******ийг 1977 оны 01 сарын 01-ний өдрөөс 1979 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ББМҮЯ-ны Баянхонгорын техник туслалцааны барилгын трестэд галчаар,
1979 оны 09 сарын 15-ны өдрөөс 1979 оны 11 сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Тээврийн удирдах газарт уурын зуухны машинистаар,
1979 оны 11 сарын 05-ны өдрөөс 1980 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн больницод галчаар,
1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн *******ын нэрэмжит нэгдсэн эмнэлэгт больницод галч автын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дугаар зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ: Л.НАРАНГЭРЭЛ