Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 1630

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ш даргалж,

нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                            

улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Э, Г.Т, тэдгээрийн өмгөөлөгч Э.Батбаяр,

шүүгдэгч Н.С, Г.Ш, тэдгээрийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Тт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Эд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Н, Г.Ш, Н.С нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07395 0714 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн Г.Т, 2000 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Транс Чоко ХХК-д механикч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 3-3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.Э, 2001 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар Их Сургуулийн солонгос хэлний орчуулагчийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Бага амны хэсэг 2 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:,

Шүүгдэгч Монгол улсын иргэн Э.Н, 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн доторхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 49а-74 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД /,

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Н.С, 2001 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн  хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 1-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, РД:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Г.Ш, 1998 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо 10 айлын 2-16а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас Г.Т хулгайлж дамжуулсан Н.Билигсайханы iphone 6s гар утсыг авсан, иргэн Даниел, Э.Одбаяр нарын эзэмшлийн айфоне 6 маркийн, иргэн Г.Батзоригийн эзэмшлийн эл жи 5 маркийн гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч 690.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг,

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас Н.Билигсайханы iphone 6s гар утсыг хулгайлж, Э.Эд дамжуулж, 320.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг,

Шүүгдэгч Э.Н, Н.С, Г.Ш нар бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас Э.Энхсоёмбын хулгайлсан iphone 6s маркийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт худалдан 250.000 төгрөгөөр зарж, 50.000 төгрөгийг тус тус авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ““Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Э.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Н.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Шүүгдэгч Г.Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Ц.Даниел мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найзууд болох Одбаяр, Батзориг, Билигсайхан нартай БЗД-ийн 20 дугаар хороо гачууртын эцэст гүүрний хажууд голын эрэг дээр 17 цагийн үед амрах гэж ирсэн. Тэгээд би нар зугтаагаад 10-15 минутын дараа ирэхэд нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайж үзтэл байхгүй байсан. Майхны гадна талд бид нарын суж байсан газарт байсан iphone6 маркийн гар утса алга болсон байсан. Би уг утсаа 15 хоногийн өмнө хорооллын Хөөрхөн нэртэй дэлгүүрээс 300,000 төгрөгөөр авч байсан. Би уг утсаа одоо 250,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 20/,

Хохирогч Э.Одбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Билигсайхан бид 2 хүн дуудах гээд зугтаагаад Даниел, Батзориг хоёр нөгөө хүмүүстэй үлдсэн. Тэгээд бид хоёр хүн олдохгүй болохоор нь буцаж очтол нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайтал байхгүй байсан. Майхны гадна талд байсан утсан дунд миний iphone6 маркийн гар утас алга болсон байсан. Би уг утсаа 2018 онд 450,000 төгрөгөөр авч байсан. Би одоо утсаа 250,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23, 189-190/,

Хохирогч Г.Батзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Даниел бид 2 нөгөө хүмүүстэй үлдээд нөгөө хүмүүсээс жоохон холдоод зогссон. Тэгээд Одбаяр, Билигсайхан хоёрыг ирэхээр нь майхан дээр очтол нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайтал байхгүй басйан.  Майхны хажууд гадаа байсан миний  LG5 маркийн гар утас алга болсон. Би уг утсаа 2018 онд 200,000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 26, 191-192/,

Хохирогч Н.Билигсайхан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найзууд болох Одбаяр, Батзориг, Даниел нартай БЗД-ийн 20 дугаар хороо гачууртын эцэст гүүрний хажууд голын эрэг дээр 17 цагийн үед ирээд хоол хийж идээд байж байгаад унтах гээд байж байтал шөнө 02 цагийн үед бид нар нойр хүрэхгүй...Одбаяр бид 2-ыг очоод бид нар майхан дээрээ очтол нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайтал байхгүй байсан...миний майхны ойролцоо бид нарын сууж байсан газар байсан iphone6s маркийн гар утас алга болсон байсан. Би уг утсаа 2019 онд 450,000 төгрөгөөр авч байсан. Би уг утсаа одоо 350,000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 29, 193-194/,

Яллагдагч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...майхны гадаа утас дугарахаар нь би очоод хартал iphone6 маркийн гар утас байхаар нь би аваад халаасандаа хйичихээд эргээд хартал дахиад нэг ширхэг iphone6 маркийн гар утас, нэг ширхэг LG5 маркийн гар утас байхаар нь аваад халаасандаа хийчихсэн...та нар хулгай хийсэн байна, утас алга болчихсон байсан байна, одоо энд нь ална гээд хөөгөөд байхаар нь бид нар зугтаагаад Сын хашаанд очиход миний халаасанд байсан LG5 маркийн гар утас керманаас унасан байсан. Мөн Төөс дахиад нэг iphone6s маркийн гар утас гараад ирсэн. Маргааш нь 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Г.Т, Э.Н, Н.С, А.Ш нарын хамт яваад Сансарын тунелийн туслах замд байдаг нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 199-201/,

Яллагдагч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сын хашаанд очиход Эос дахиад 2 ширхэг iphone6 маркийн гар утас гараад ирсэн... маргааш нь буюу 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр уулзацгаагаад нэг ширхэг iphone6 маркийн гар утас, 1 ширхэг iphone6s маркийн гар утсыг Сансарын тэр хавьд аваачиж Э.Н орж бичиг баримтаараа 150,000 төгрөгөнд тавиад, нэг iphone6 маркийн гар утас нь кодтой байсан. Тэр утсыг Н аваад буцаад Гачуурт явцгаагаад тэндээ байж байгаад салцгаасан. 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Э.Н, Н.С, А.Ш нарын хамт яваад Сансарын тунелийн туслах замд байдаг нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан, хйисэн үйлдэлдээ маш их харамсаж байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 203-204/,

Яллагдагч Э.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сын хашаанд очиход Э халааснаасаа хоёр ширхэг iphone6 маркийн гар утас, Т 1 ширхэг iphone6 маркийн гар утас гаргаж ирээд сая тэндээс оллоо гэж хэлсэн. Маргааш нь нэг ширхэг iphone6 маркийн гар утсыг 100,000 төгрөгөнд, нөгөө нэг ширхэг iphone6 маркийн гар утсыг Сансарын тунелээр дээшээ өгсөөд ломбарданд очиж би ороод бичиг баримтаараа 150,000 төгрөгөнд тавиад, 1 утас нь кодтой байхаар нь би аваад буцаад Гачуурт уу явцгаагаад тэндээ байж байгаад салцгаасан. Маргааш нь нэг ширхэг iphone6 маркийн гар утсыг Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны тэнд гар утасны сэлбэгэнд 40,000 төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 116 хуудас/,

Яллагдагч Н.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 231/,

Яллагдагч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Надад Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1хх-ийн 222/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-518-009 дугаартай “320,000 (гурван зуун хорин мянга) төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлт /1хх-ийн 46-48/, Хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирол үнэлгээ, бизнесийн зөвлөх үйлчилгээний “Тод үнэлгээ” ХХК-ний  2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 750 дугаартай дүгнэлт /1хх-ийн 50/, хохирогч Э.Одбаяр, Н.Билигсайхан нар хохирлын мөнгөө хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 87-88/, иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-ийн 56, 62, 70, 76, 81, /, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1хх-ийн 57, 63, 71, 77, 82/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 69, 75, 80, / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас Г.Т хулгайлж дамжуулсан Н.Билигсайханы iphone 6s гар утсыг авсан, иргэн Даниел, Э.Одбаяр нарын эзэмшлийн айфоне 6 маркийн, иргэн Г.Батзоригийн эзэмшлийн эл жи 5 маркийн гар утаснуудыг нууцаар, хууль бусаар авч 690.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлан болох нь,

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас Н.Билигсайханы iphone 6s гар утсыг хулгайлж, Э.Эд дамжуулж, 320.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан болох нь,

Шүүгдэгч Э.Н, Н.С, Г.Ш нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын эцэс голын эрэг дээр барьсан майхны гаднаас Э.Энхсоёмбын хулгайлсан iphone 6s маркийн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газарт худалдан 250.000 төгрөгөөр зарж, 50.000 төгрөгийг тус тус авч ашиглан мөнгө угаасан болох нь,

Хохирогч Э.Одбаярын: “...Билигсайхан бид 2 хүн дуудах гээд зугтаагаад Даниел, Батзориг хоёр нөгөө хүмүүстэй үлдсэн. Тэгээд бид хоёр хүн олдохгүй болохоор нь буцаж очтол нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайтал байхгүй байсан. Майхны гадна талд байсан утсан дунд миний iphone6 маркийн гар утас алга болсон байсан. Би уг утсаа 2018 онд 450,000 төгрөгөөр авч байсан. Би одоо утсаа 250,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Г.Батзоригийн: “...Даниел бид 2 нөгөө хүмүүстэй үлдээд нөгөө хүмүүсээс жоохон холдоод зогссон. Тэгээд Одбаяр, Билигсайхан хоёрыг ирэхээр нь майхан дээр очтол нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайтал байхгүй басйан.  Майхны хажууд гадаа байсан миний  LG5 маркийн гар утас алга болсон. Би уг утсаа 2018 онд 200,000 төгрөгөөр авч байсан...” гэсэн мэдүүлэг,

Хохирогч Н.Билигсайханы: “...би 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрийн найзууд болох Одбаяр, Батзориг, Даниел нартай БЗД-ийн 20 дугаар хороо гачууртын эцэст гүүрний хажууд голын эрэг дээр 17 цагийн үед ирээд хоол хийж идээд байж байгаад унтах гээд байж байтал шөнө 02 цагийн үед бид нар нойр хүрэхгүй...Одбаяр бид 2-ыг очоод бид нар майхан дээрээ очтол нөгөө хүмүүс явчихсан байсан. Тэгээд утаснуудаа хайтал байхгүй байсан...миний майхны ойролцоо бид нарын сууж байсан газар байсан iphone6s маркийн гар утас алга болсон байсан. Би уг утсаа 2019 онд 450,000 төгрөгөөр авч байсан. Би уг утсаа одоо 350,000 төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Тт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Эд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.Н, Г.Ш, Н.С нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.Э, Г.Т нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Н, Н.С, Г.Ш нарыг гэмт хэргийн улмаас  олсон мөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э, Г.Т, Э.Н, Н.С, Г.Ш нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э, Г.Т, Э.Н, Н.С, Г.Ш нар нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж тэдэнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Т, Э.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Э.Н, Г.Ш, Н.С нарыг нарыг гэмт хэргийн улмаасолсон мөнгө гэдгийг мэдсээр байж, түүнийг авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Г.Т нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Э.Э, Г.Т нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус,

-Монгол Улсын Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н, Н.С, Г.Ш нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Э.Н, Н.С, Г.Ш нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Э.Э, Г.Т, Э.Н, Н.С, Г.Ш нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулсугай.

 4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Э, Г.Т, Э.Н, Н.С, Г.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болох хүртэл Э.Э, Г.Т, Э.Н, Н.С, Г.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР