| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0307/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/301 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Баянбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/301
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Баянбилэг,
Шүүгдэгч О.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-д холбогдох эрүүгийн 2038003760353 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.С.
Шүүгдэгч О.С- нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тээлийн зүүн сайр” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийн эзэмшлийн Киа Пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож ухрах хөА.Д- хийхдээ хөА.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн А.Д-ийг мөргөсөн зам тээврийн осол гаргаж А.Д-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.С- нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тээлийн зүүн сайр” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийн эзэмшлийн Киа Пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хөрзөн зөөж ухрах хөдөлгөөн хийхдээ арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ийг авто машины араас зүүгдсэнийг анзааралгүй дайрч, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөА.Д-д оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөА.Д-ий осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол улсын замын хөА.Д-ий дүрмийн 10.14 дэх заасан “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдалыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ий эрүүл мэндэд “зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирга, зүүн бугалга ясны зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөА.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, “Автотээврийн хэрэгслийн хөА.Д-ий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22 дугаар хуудас/,
- Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би О.С- ахынд байж байгаад машинд мөргүүлээд миний гар бэртсэн. Би машиных нь ардаас зүүгдэж байгаад мөргүүлчихсэн. Биеийн байдал зүгээр болсон, одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
- Иргэний хариуцагч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би одоогоос 2 жилийн өмнө 2018 онд Төмөрбулаг сумын харьяат О.С- гэх залууд 5 сая төгрөгөөр зараад машины гэрчилгээний нэрийг шилжүүлэхгүй одоог болтол явсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,
- Гэрч Г.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төмөрбулаг сумын 2 дугаар баг Тэлээгийн гол гэх газарт үхэрт яваад О.С-ийн гэрийн гадаа очиж явтал О.С- улсын дугаарыг хараагүй “Бонго пронтер” маркийн тээврийн хэрэгслээр хөрзөн зөөгөөд буулгах гэж байхаар нь очиж туслая гэж бодоод очтол О.С- машинаа жолоодоод хөрзөн асгах газар луугаа ухарч байсан. Надтай хамт очсон Анхбаяр гэдэг залуу хүүхэд дайрчихлаа гэхээр нь машины урдуур нь тойроод гүйгээд гарахад машины хойд дугуйны урд хэсэгт А.Д- гэдэг 5 настай хүүхэд атийсан хэвтэж байсан. Тэгээд би очоод татаад гаргаж ирэхэд машин бүрэн зогссон байсан. Тэгтэл О.С- яана аа гэж орилж ирээд тэвэрч авсан. Яаж байна гэх хүүхдээс асуухад юу ч дугарахгүй байсан. Сүүлд нь гэрт ороод асуухад гар өвдөөд байна, толгой өвдөөд байна гэж уйлаад байсан. Эмнэлэг рүү залгах гэсэн утас нь нэгжгүй байсан. Шууд О.С- жижиг тэргээр Төмөрбулаг сумын эмнэлэгт хүргэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
- Гэрч Д.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Төмөрбулаг сумын 2-р баг Тэлээгийн гол гэх газар манай малын хашааны хөрзөн малтаж байсан. Манай нөхөр О.С- ...улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөрзөн зөөж асгаж байсан. Би гэртээ хоол хийгээд байж байтал хүн орилох чимээ гарахаар нь би яваад очиход манай нөхөр А.Д-ийг тэврээд уйлаад байсан. Тухайн үед юу болсон талаар надад санах юм байхгүй байна би их айсан. Би дөхөж чадахгүй байж байгаад хэсэг чимээгүй байж байгаад А.Д-өө уйлаад байхаар нь би яаж байна, юу нь өвдөж байна гэж асуухад гар өвдөж байна гэж байсан. Тэгээд би уйлж байж жаахан тайвшираад өөрийнхөө жижиг Аксент маркын машинаар тээвэрлээд Төмөрбулаг сумын эмнэлэгт хүргэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
- Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 06 дугаар сард манай хүү 5 настай А.Д- хүргэн ах О.С-ийнд байж байхдаа осолд орсон, тэгээд гэмтэл авсан байсан. Би энэ хэрэгт хүүгээ төлөөлж оролцож байгаа юм. Надад ямар ч гомдол санал байхгүй. Миний хүүгийн биеийн байдал одоо хэвийн зүгээр болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
- Мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаартай: “...А. А.Д-ий биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Шүүгдэгч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би мөн адил хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч О.С-ий иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/,
- Урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг баримт бичиг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт
хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, мөн автотээврийн хэрэгслийн хөА.Д-ий аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, энэ талаарх сургалт сурталчилгааг зохих төвшинд, холбогдох хүмүүст нь хүртэл хийж чадаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Шүүгдэгч О.С- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.С- нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тээлийн зүүн сайр” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр өөрийн эзэмшлийн Киа Пронтер маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, хөрзөн зөөж ухрах хөА.Д- хийхдээ арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ийг авто машины араас зүүгдсэнийг анзааралгүй дайрч, Монгол улсын замын хөА.Д-ий дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөА.Д-д оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөА.Д-ий осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, Монгол улсын замын хөА.Д-ий дүрмийн 10.14 дэх заасан “бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдалыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ий эрүүл мэндэд “зүүн талын 2, 3, 4 дүгээр хавирга, зүүн бугалга ясны зөрөөтэй хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн “Автотээврийн хэрэгслийн хөА.Д-ий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-16 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22-р хуудас/, арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ий мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/, гэрч Г.Б-гийн мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/, гэрч Д.З-ийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/,
гэрч Д.А-ын мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/, мөрдөгчийн магадлагаа, /хх-ийн 40-41-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 345 дугаартай дүгнэлт, /хх-ийн 45-р хуудас/, шүүгдэгч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож, хөА.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн ба бусдын эрүүл мэндэд хохирол учруулах нөхцөл байдлыг болгоомжгүйгээр бий болгож, автотээврийн хэрэгслийн хөА.Д-ий аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн нь төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч О.С-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож хөА.Д-ий аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ.
Арван дөрвөн насанд хүрээгүй хохирогч А.Д-ий хууль ёсны төлөөлөгч Д.А- шүүгдэгч О.С- нар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр эвлэрлийн гэрээ /хх-ийн 61/ байгуулж, “эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн, ...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөА.Д-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 52/, улсын яллагчаас шүүгдэгч О.С-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах” саналыг гаргаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг харгалзан прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөргүй байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч О.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч О.С-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд шүүгдэгчийн хайхрамж болгоомжгүй байдал нөлөөлсөн тул дээрх албадлагын арга хэмжээг авч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч О.С-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч О.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /жил/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.С-д тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж, тэнссэн шүүгдэгч О.С-д хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ