Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 118

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин Нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Р.Дад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902009510119 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум Бугант тосгон Өлөнтийн 05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Р.Д Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Их алтны шар эрэг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 731.107 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр 2 шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Р.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Их алтны шар эрэг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 731.107 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.Дашпүрэв гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Р.Дын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....Газрын хэвлийд халдснаа хүлээн зөвшөөрч байна. Доосан маркийн эксковатороор газар ухсан. Шар эксковатор буюу хюандай маркийн эксковатороор газар ухаагүй юм. Гэм буруугаа ойлгож байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэбулганы 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 316 дугаартай албан бичгээр тус сумын 3 дугаар багийн нутаг “Их алтны Шар” эрэг гэх газарт газарт хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэг бүртгэлтийн 190200951 дугаартай хэрэг сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж хохирогч, иргэний нэхэмжлэлээр оролцохоор томилогдсон. Манай суманд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа тогтмол гарч байдаг, ер нь нэг хэсгээ бодвол гайгүй болоод байна, сумын уугуул иргэд бол гайгүй байдаг юм байгаа юм, тэгэхдээ Р.Д бол манай Бугантын гаралтай үндсэн оршин суугч одоогоор ажил төрөлгүй мужаан хийдэг хүн гэдэг талаар нь мэднэ. Ер нь зарим хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулсан газартаа орчныг нь бохирдуулж хог хаягдал үүсгэдэг, байгаль орчинд сөрөг нөлөөг их үзүүлж байгаа хүмүүс байна. Манай сумын хувьд байгаль орчны хяналтын улсын байцаагч 1, байгаль хамгаалагч 2 тус тус ажиллаж байна. Энэ хүмүүс нь тэр болгон хүрч ажиллаж чадахгүй байгаад байна, аймаг орон нутгийн зүгээс энэ чиглэлд тавих хяналтыг сайжруулах шаардлага үүсээд байхад орон тоо, хүн хүч хүрэлцэхгүй байна. Цаашид энэ талаар аймгийн удирдлагуудад танилцуулж хүргүүлсэн тул Цагдаагийн байгууллагатай хамтран 2019 оны 08 сараас эхэлж хэд хэдэн арга хэмжээ явуулсны үр дүнд одоо бол гайгүй болж байгаа. Байгаль орчинд учруулсан бодит хохирлыг сум, орон нутагт нөхөн төлүүлэх, мөн хохирогчоор оролцох явцад гарч байгаа зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх саналтай байна. Хэргийн материалуудтай танилцахгүй, шүүх хуралд оролцох саналгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 106-107 дугаар хуудас/, Гэрч Б.Баярсайханы 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бугант тосгонд оршин суудаг Р.Д гэдэг хүнийг таньж мэднэ. Ах дүүсийн холбоотой төрөл садангийн хүн байгаа юм. Р.Д ах эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа юм. Эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Р.Д ах өөрөө их хөдөлмөрч хүн л дээ, том машинтай ой нээгдсэн үед мод түлээнд явах гэх мэт ажил төрөл эрхлээд явдаг хүн. Р.Д нь зан байдлын хувьд даруй төлөв зантай хүнд тусархаг, архи тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. Эхнэр нь одоо жирэмсний амралттай гэртээ байгаа, гэр бүлийн уур амьсгал сайн, гэр бүлдээ анхаарал сайн хандуулж халуун дулаан уур амьсгалтай сайн гэр бүл...’' гэх мэдүүлэг /ххн 108-109 дүгээр хуудас/, Гэрч Ч.Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр мөрдөн шалгах 3 ажиллагааны шатанд өгсөн: “...Бугант тосгонд оршин суудаг Р.Д гэдэг хүнийг таньж мэднэ, найз нөхдийн холбоотой гэр бүлийн найзууд байгаа юм. Р.Д одоогоор эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байгаа юм, эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг, Р.Д өөрөө их хөдөлмөрч хүн байгаа юм, том машинтай ой нээгдсэн үед мод түлээнд явах гэх мэт ажил төрөл эрхлээд явдаг хүн. 2 том хүү нь Улаанбаатар хотод оюутан, бусад хүүхдүүд нь Бугант тосгонд сургууль цэцэрлэгт байдаг юм. Р.Д нь зан байдлын хувьд даруй төлөв зантай хүнд тусархаг, архи тамхи хэрэглэдэггүй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй их сайн залуу байгаа юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд бага сургуулиа төгссөн байх. Бусад талаар сайн мэдэхгүй юм...” гэх мэдүүлэг /хх- н 110-111-р хуудас/, Гэрч М.Сайнжаргалын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Р.Д таньж мэдэхгүй ээ. Анх 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр надтай Улаанбаатар хотод уулзаад миний 2 ширхэг эксковаторыг түрээслэх гэхээсээ илүү Сэлэнгэ аймгийн Ерөө суманд алт ухна, гарсан алтнаас хувь өгнө гэж ямар нэг хугацаа ярилгүйгээр тохиролцоод би Улаанбаатар хотод манай найзын компанийн хашаанд байсан хоёр ширхэг экскаваторыг би Р.Дад өгөөд явуулсан. Р.Д нь надтай манай хуурай ах Тулга ахаар дамжуулан холбогдож уулзсан. Тэгээд Тулга ах над руу ярьсан учраас би Р.Дад өгөөд явуулсан. Нэг нь Хьюндай 2900 ЛС маркийн шар өнгийнх харин нөгөөх нь улбар шар өнгөтэй гэхдээ кабин нь цагаан өнгөтэй экскаваторууд байсан юм. Шар өнгийнхийг нь би өөрөө 2019 онд угсарсан учраас ямар нэг бичиг баримт байхгүй харин улбар шар өнгийнхийг нь би “Магнай” ХХК-аас 2019 оны 03 дугаар сарын 27- ны өдөр 30 сая төгрөгөөр худалдаж авсан боловч нэрээ шилжүүлж чадаагүй байгаа. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 2 сарын хугацаанд алт ухаж олборлоно, энэ хугацаанд гарсан алтнаас хувь өгнө гэж хэлээд аваад явсан. Гэвч надад ямар нэг мөнгө төгрөг огт өгөөгүй ээ. Зөвшөөрөл байсан эсэхийг нь би мэдэхгүй байна нэг нөхөрлөлийн гэрээ гэсэн зүйлийг надад харуулсан боловч би яг өөрөө үзэж харж уншаагүй...” гэх мэдүүлэг /хх-н123 дугаар хуудас/, Гэрч Д.Чулуунзаяагийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин миний эзэмшлийн 04-36 УНК улсын дугаартай авто машин мөн байна. Тухайн үед би өөрийн найз болох Бааскагийн хамтаар 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орчимд тэнд зун 08 дугаар сард эвдэрээд орхисон байсан эксковатораа янзлахаар очоод 7-8 орчим хоног янзлаж тухайн нутагт байсан. Тэр үед Бааска бид хоёр янзлаж чадалгүйгээр Улаанбаатар хот руу буцсан. Зун 08 дугаар сард уг нь очсон боловч шалгалт ихтэй байсан учраас ажиллалгүйгээр буцаад явчихсан. 08 дугаар сард эксковатарынхаа насосыг хулгайд алдаад 11 дүгээр сард нь шинэ насос худалдаж аваад очсон юм. Бугант тосгоны Дашаа гэх залуугийнд хоёр экскаватор байсан...” гэх мэдүүлэг /хх-н 126 дугаар хуудас/ Ойт бүс ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн үнэлгээний тайлан: “... Иргэн Р.Дын алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.048 га талбайд тооцоолоход нийт эдэлбэр газарт жилийн 13 200 төгрөг, газрын хэвлийн хохирол 694 613 төгрөг, хөрсөн бүрхэвчид 23.184 төгрөг, нийт 731.107 (Долоон зуун гучин нэг мянга нэг зуун долоо) төгрөгөөр хэмжигдэж байна. Энэхүү 0,048 га талбайг хамарсан 730 м3 эзлэхүүн бүхий ухашыг техникээр нөхөн сэргээхэд 701 856 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 78 133 төгрөг, 4 хяналт, мониторингийн зардалд 49 139 төгрөг, нийт 829.128 (Найман зуун хорин есөн мянга нэг зуун хорин найм) төгрөг шаардлагатай байна. Арвижих-Эстимейт ХХК-ний 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн №01/120 дугаартай шинжээчийн дүгнэлт тодорхойлолтод: № Үнэлгээний зүйл Өнгө үзэмж, үзлэг хийх үеийн техникийн байдал Тоо ширхэг Зах зээлийн үнэлгээ /төг/ 1 Hyundai 2900 маркийн эксковатор Хүрд савлагаатай, ханзарч суудсан, хөдөлгүүр суларсан, утаа хаядаг тос гоожсон, гинж элэгдэж цоорсон, крыло цоорсон, одон дугайн боолт муудсан, насос суларч муудсан, цахилгааны гэмтэлтэй, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, хуучин шар өнгөтэй, өнгө үзэмж муу 1Ш 9.000.000 5 2 Doosan 2800 LC маркийн эксоватор Хөдөлгүүр муудсан, шанага цуурсан, нурууны цилиндр гулзайсан, хүрд гацаатай болсон, тос гоождог, гинж элэгдэж муудсан, одон дугуй муудаж боолт тасарсан, насос ажиллагаагүй болсон, цахилгааны гэмтэлтэй, цилиндр харласан, тос гоожсон, үйлдвэрлэсэн он тодорхойгүй, хуучин, улбар шар өнгийн, цагаан бүхээгтэй 1Ш 6.000.000 3 Усан буу буюу гитаран буу Шороо унагааж алтыг авах зориулалттай 1Ш 200.000 гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар тал/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 03-11 дүгээр хуудас/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 51-52 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 153-154 дүгээр хуудас/ зэрэг болно. Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Р.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт байрлах “Их алтны шар эрэг” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 731.107 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. 6 Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв. Шүүгдэгч Р.Дад холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Р.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч Р.Д нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 5500 нэгж буюу 5.500.000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч Р.Дийн тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй зэрэг хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Р.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5. “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтод эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч П.Дашжамц нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор 7 эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдсон гэж шүүх үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Р.Дийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 731.107 /долоон зуун гучин нэгэн мянга нэг зуун долоо/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 731.107 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга есөн хорин долоо/ төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд нийт 829.128 (Найман зуун хорин есөн мянга нэг зуун хорин найм) төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч П.Дашжамц нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковаторуудыг, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Р.Дын гэмт үйлдэлдээ ашигласан Доосан-2800 ЛС, Hyundai 2900 маркийн эксковатор, алт угаах төхөөрөмж зэрэг нь шүүгдэгчийн өмчлөлийн эд зүйл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх боловч гар аргаар хийсэн усан буу нь хэний өмчлөлийн эд зүйл болох нь тодорхойгүй байх тул эксковаторуудыг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид буцаан олгож, усан бууг улсын орлого болгох нь зүйтэй. Эдгээр техник хэрэгслүүдээс Доосан-2800 ЛС маркийн эксковатор, алт угаах төхөөрөмжийг үйл ажиллагаандаа ашигласан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул эксковаторын үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг 8 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DOOSAN280 ModelS280, Part NO3543-1022 дугаартай компьютерыг хууль ёсны өмчлөгч нарт нь буцаан олгохоор тогтов. 20-16 СБА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн, 81-26 СЭА улсын дугаартай, Тоёота Аллиан маркийн 69-67 УБ улсын эксковаторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Сартуул овгийн Р.Дыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овгийн Р.Дад 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Р.Дад оногдуулсан 5.500.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 жилийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Дашжамц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан П.Дашжамц нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн DOOSAN280 ModelS280, Part NO3543-1022 дугаартай компьютерыг хууль ёсны өмчлөгч нарт нь буцаан олгож, 20-16 СБА улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн, 81-26 СЭА улсын дугаартай, Тоёота Аллиан маркийн 69-67 УБ улсын эксковаторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож, гар аргаар хийсэн алт угаах төхөөрөмж 1 ширхгийг хурааж, мөн шүүгдэгч Р.Даас 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулан тус тус улсын орлогод оруулсугай.

7.Ялтан Р.Дад урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЭРДЭНЭХИШИГ