Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 104

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч В.Батдэлгэр Нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1931002890217 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Уул уурхайн операторчин, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж 100-б байр 31 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, П.Д /РД:НБ81040617/, Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.Д нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох 2 баримтын хүрээнд шүүгдэгч П.Д нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, Мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч П.Д гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч П.Дийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “....2018 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд нөхөрлөл байгуулж газар авч тухайн газраа нөхөн сэргээсэн. 2019 онд Ерөө суманд нөхөрлөлөөрөө ажил хийх гэж очсон боловч зөвшөөрөл олгогдоогүй учир хуул бусаар эрэл хайгуул олборлолт хийсэн...” гэх мэдүүлэг Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Одгаравын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ерөө сумын нутаг “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт П.Д гэж хүний нэр дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бол олгогдоогүй... Хуульд заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутай хүнээр байгаль экологид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж, нөхөн сэргээлтээ хийлгэх саналтай байна. П.Дийн хууль бусаар байгаль экологид учруулсан хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 26-28, 113-114-р хуудас/, Гэрч Ш.Гангантунгалагийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би нөхөр С.Нямбаярын хамтаар 2019 оны 05 дугаар сарын 27- ны өдөр одоо байрлаж буй газарт ирсэн. Биднийг ирэхэд дөнгөж гэрүүд баригдаж байсан. ...2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс хойш байнга ажиллаж байсан. 2019 оны 08 сарын 10- ны өдрөөс хойш техникүүд нь эвдэрсэн гээд ажиллахгүй болсон. Уурхайг хариуцан ажиллуулж буй хүнийг хэн болохыг мэдэхгүй ...’' гэх мэдүүлэг /хх- н 35-36-р хуудас/, Гэрч С.Нямбаярын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 24-ний үед зарын дагуу гагнуурчнаар ажиллахаар уурхайд ирж ажилласан. ...Энэ уурхай П.Д гэх хүний уурхай бөгөөд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. ...Миний ажиллаж байгаа уурхайд 2019 оны 06 дугаар сараас эхлэн эксковатор 2, алт угаах төхөөрөмж зэргээр алт ухах ажил хийсэн. Энэ үед миний бие гагнуур хэрэгтэй болсон үед нь гагнуур хийдэг. ...би заримдаа нэг эксковаторын жолоочоор ажилладаг байсан...” гэх мэдүүлэг /хх- н 38-40-р хуудас/, Гэрч О.Батгэрэлийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2019 оны 05 дугаар сарын 25-аас хойш уг уурхайд LC 3000 загварын эксковаторын жолоочоор ажиллахаар ирсэн. Тухайн үед П.Д гэж хүний зааж зөвлөсөн газарт газрын хөрсийг хуулж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. ...тухайн газарт нийт 3 хэсэг газарт хөрсийг ухаж олборлолт явуулсан. ...Зөвшөөрөлтэй болоод ухаж байгаа байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /хх-н 41-44-р хуудас/, Гэрч Х.Алтынтасын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ерөө сумын “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт хүмүүс ашигт малтмал олборлоод байна гэх мэдээллийг аваад байгаль хамгаалагч нарын хамтаар завиар гол гарч очиход 5 хэсэг газарт иргэд ашиг малтмал олборлолтын улмаас эвдэгдсэн газарт техник хэрэгсэл байршуулсан байсан. ...тухайн газарт очиход цагдаа нар ирээд техник хэрэгслийг битүүмжилсэн гэсэн яриатай байсан. ...Бид өмнө тухайн газарт очиж эвдэгдсэн газрын тооллого хийх гэсэн боловч гол ус их, унаа машин муу байсан учир тухайн газарт очиж эвдэгдсэн газарт тооллого хийж чадаагүй. Уг газар нь сумын хэмжээнд хөндөгдсөн талбайн тооллогод 3 бүртгэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/, Гэрч М.Ганбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох гэрээ байгуулаагүй тохиолдолд үйл ажиллагаа явуулж болохгүй...” гэх мэдүүлэг/хх-н 47-48-р хуудас/, Иргэний нэхэмжлэгч Д.Наранбаатарын 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз П.Д нь 2019 оны 06 дугаар сарын эхээр миний шаргал өнгийн хюндай 3000, доосан 300 загварын эксковаторуудыг “Ерөө сумаас ашигт малтмал олборлох гэж байна” гээд түрээсэлж авсан. Тухайн үед бид хоёр ямар нэгэн түрээсийн гэрээ хийгээгүй, амаар сарын бүр 6.000.000 төгрөг өгнө гэж түрээсэлж авч явсан. ...би өөрийнхөө эксковаторуудыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-н 116-117 хуудас/, Гэрч Ч.Нямдэлэгийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний жолоодож байсан эксковатороос гадна 500, 4700, 300 гэсэн эксковаторууд байсан. ...уурхайн кемп байгаагаас зүүн тийш 200 орчим метрийн зайд 2 блок ухсан. ...одоо техникүүд байгаа газарт 3 блок гаргаад 4 дэх блок нь арай бэлэн болоогүй байсан. .. ус гарч ирээд ажиллаж болохгүй байсан. ...нэг блокны өргөн 8 метр, урт нь 40 орчим метр, гүн 2-4 орчим гүн байсан...” гэх мэдүүлэг /хх-н 119-121-р хуудас/ Гэрч П.Одгэрэлийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай уурхайн дарга П.Д гэдэг хүн байсан тэр хүн бүх зүйлийг удирдаж зааж зөвлөж түлш хоол хүнс өгдөг байсан. ...тухайн үед П.Д явахдаа П.Ганзоригт “хүмүүсээ харж байгаарай” гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг/хх-н 122-125-р хуудас/, Гэрч С.Амартэмүүжингийн 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...3 хэсэг газарт хөрс хуулалт хийгдэж карьер ухсан. ...гэвч бороо ихтэй байсан учир карьераас гарсан шороог угааж амжаагүй байна. ...” гэх мэдүүлэг/хх-н 129- 130-р хуудас/, Гэрч П.Ганзоригийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Уул уурхайн эксковаторын жолооч авна гэсэн зарын дагуу холбогдож П.Д гэх хүнтэй уулзаж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт уурхайд ажиллахаар болсон. Ингээд 2019 оны 06 дугаар сарын эхээр “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт ирж Доосан 3000 загварын эксковатороор П.Д гэж хүний зааж зөвлөж өгсөн газар алт олборлох зорилгоор хөрс хуулалт хийсэн. ...П.Д ах заримдаа уурхайгаас явахдаа надад хөрс хуулалт хийх газар, хийх ажлуудаа зааж өгөөд явдаг байсан. Тэр үед би зарим хүмүүст тийм ажил хий гэж хэлдэг байсан. Түүнээс надад ямар нэгэн албан тушаал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-р хуудас/, Шүүгдэгч П.Дийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Ерөө сумын “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт өөрийн найз Д.Наранбаатараас эксковатор, алт угаах төхөөрөмж зэргийг түрээслэн авч 2019 оны 07 сарын эхээр санагдаж байна. ...тухайн газарт 3 хэсэг газар алт олборлох зорилгоор хөрс хуулалт хийж газар ухсан. ...миний хувьд ямар нэгэн ашигт малтмал олборлох зөвшөөрөл аваагүй...” гэх мэдүүлэг /хх-н 78-80-р хуудас, 166-167-р хуудас/, Шинжээч О.Болд-Эрдэнийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №18-05-038/03 дугаартай: “...П.Дийн хууль бус олборлолт явуулснаас үүдэн байгаль экологид нийт 3.624.927 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга есөн зуун хорин долоо/-н мянган төгрөгийн хохирол учруулсан байна” гэх нэмэлтээр гаргасан дүгнэлт /хх-ийн 214-215-р хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518-025 үнэлгээний: ....1.2002 онд БНСУлсад үйлдвэрлэгдсэн Hyundai 3000LC маркийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн үнэтэй болохыг тогтоов. Техник хэрэгсэлд үзлэг хийхэд цлиндэрээс 4 тос гоожсон, явах эд анги эвдэрсэн, каткин гацаж эргэхгүй болсон байв. 2.2002 оны БНСУлсад үйлдвэрлэгдсэн Hyundai 3000LC маркийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн үнэтэй болохыг тогтоов. Уг техник хэрэгсэлд үзлэг хийхэд дэмжих ролик байхгүй, тос гоожсон, сальник муудсан байв. 3.Цагт 40м3 шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийн өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 10 дугаар сарын байдлаар 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй болно. Уг алт угаах төхөөрөмжийг гар аргаар угсарч сэргээн засварласан байна” гэх тайлан /хх-ийн 68-70-р хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518-027 үнэлгээний: “....1.1998 онд БНСУлсад үйлдвэрлэгдсэн Hyundai 500LC маркийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 9.000.000 /есөн сая/ төгрөгийн үнэтэй болохыг тогтоов. Уг техник хэрэгсэлд үзлэг хийхэд гинж муудсан, явах эд анги эвдэрсэн, дэмжих ролик байхгүй, катки гацаж эргэхгүй болсон байв. 2.1996 онд БНСУлсад үйлдвэрлэгдсэн Doosan SL 300LC-V маркийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 7.000.000 /долоон сая/ төгрөгийн үнэтэй болохыг тогтоов. Уг техник хэрэгсэлд үзлэг хийхэд цлиндэрээс тос гоожсон, сальник муудсан, гидерийн шланкууд цоорсон байв. 3.Цагт 40м3 шороо угаах хүчин чадалтай алт угаах төхөөрөмжийн өнгө үзэмж техникийн байдлаас хамааран 2019 оны 10 дугаар сарын байдлаар 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй болно” гэх тайлан /хх-ийн 154-156-р хуудас/, Ашид Билгүүн ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №ТХҮ/518-029 үнэлгээний: ....1.2004 онд БНСУлсад үйлдвэрлэгдсэн Hyundai 4700LC-7А маркийн эксковаторын өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2020 оны 03 дугаар сарын байдлаар 7.000.000 /долоон сая/ төгрөгийн үнэтэй болно. Уг техник хэрэгслийг нүдээр үзэхэд өнгө үзэмж муутай, мотор насос ажиллахгүй, гинж тасарсан оношилгоонд орох шаардлагагүй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан байв” гэх тайлан /хх-ийн 237-239-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/605 дугаартай албан бичиг /хх-н 82-83-р хуудас, 181-182-р хуудас/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6155 дугаартай албан бичиг /хх-н 85-86, 184-р хуудас/ Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 06-12, 94-99-р хуудас/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16-21, 103-108-р хуудас, Захиргааны шийтгэл хүлээсэн болон эрүүлжүүлэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 172- р хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 173-р хуудас/, Бусад цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байгаа эсэхийг шалгах хуудас /хх-ийн 174-р хуудас/, Сэлэнгэ аймаг Ерөө сумын засаг даргын тамгын газрын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 51 дугаартай албан тоот /хх-ийн 224-225-р хуудас/ зэрэг болно. 5 Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч П.Д нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, мөн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Бэрлэгийн цагаан тохой” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль экологид 3.624.927 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв. Шүүгдэгч П.Дт холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч П.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлолт явуулах...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. Шүүгдэгч П.Д нь гэм буруугийн талаар маргаангүй байгаа, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 5600 нэгж буюу 5.600.000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгч П.Дийн тогтмол орлоготой ажил төрөл эрхэлдэггүй зэрэг хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1. “ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.5. “ашигт малтмал эрэх” гэж ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг;4.1.6 “ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7. “ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгчийн эрэл хайгуул хийсэн “алт” хамаарч байгаа юм. 6 Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмал эрэх, хайх гэдэг ойлголтод эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох, судалгааны ажил хийх гэсэн ойлголт байгаа боловч шүүгдэгч П.Д нь газрын хэвлийг хөндөн ухаш үүсгэж баяжмал бүхий шороог угаах үйл ажиллагаа явуулж байгаа нь алт олборлох зорилгоор эрэл хайгуул хийсэн байдал тогтоогдож байгаа бөгөөд харин шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэснээр ашигт малтмал олборлосон болох нь нотлогдсон гэж шүүх үзэж байна. Түүнчлэн шүүгдэгч эрэл хайгуул хийснээр газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ. Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч П.Дийн гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 3.624.927 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга есөн хорин долоо/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэргийн улмаас байгаль экологид 3.624.927 /гурван сая зургаан зуун хорин дөрвөн мянга есөн хорин долоо/ төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч П.Д нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцов. Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд өөрөө ухагч эксковаторуудыг, шорооноос алтыг ялгагч болох скрубер буюу угаагч зэрэг тоног төхөөрөмжийг ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд эдгээр техник хэрэгслүүд нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх, ашгийг ихэсгэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч П.Дийн гэмт үйлдэлдээ ашигласан 2002 онд үйлдвэрлэгдсэн Hyundai 3000LC, 2002 онд үйлдвэрлэгдсэн Hyundai 3000LC, 1998 онд үйлдвэрлэгдсэн Хюандай 500LC, 1996 онд үйлдвэрлэгдсэн Doosan SL 300LC-V, маркийн эксковатор, 2004 онд үйлдвэрлэгдсэн Хюандай 4700LC-7A маркийн эксковаторууд, алт угаах төхөөрөмж 2 ширхэг зэрэг нь шүүгдэгчийн өмчлөлийн эд зүйл биш болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны өмчлөгчид буцаан олгох нь зүйтэй. Эдгээр техник хэрэгслүүдээс 1998 онд үйлдвэрлэгдсэн Хюандай 500LC, 1996 онд үйлдвэрлэгдсэн Doosan SL 300LC-V, маркийн эксковатор 2 эксковаторыг үйл ажиллагаандаа ашигласан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байх тул дээрх 2 техник хэрэгслийн үнэ 16.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг 7 ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эксковарторын 4 ширхэг компьютерийг шүүгдэгч П.Дт буцаан олгож, гинжит эксковаторын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч П.Дийг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, явуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Дт 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан П.Дт оногдуулсан 5.600.000 төгрөгийн торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 сарын дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Ялтан П.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй , бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч П.Дийн гэмт үйлдэлдээ ашигласан 2002 онд үйлдвэрлэгдсэн Hyundai 3000LC, 1996 онд үйлдвэрлэгдсэн Doosan SL 300LC-V, 2002 онд үйлдвэрлэгдсэн Hyundai 3000LC, 1998 онд үйлдвэрлэгдсэн Хюандай 500LC, 2004 онд үйлдвэрлэгдсэн Хюандай 4700LC-7A маркийн эксковаторуудын шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож, алт угаах төхөөрөмж 2 ширхгийг, мөн эксковаторын 4 ширхэг компьютерийг тус тус Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг 15 дугаар хороо 72-б байр 109 тоотод оршин суух Монгол овогт Должинсүрэнгийн Наранбаатарт /ТВ75061971/ олгож, ялтан П.Дээс 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7.Шүүгдэгч П.Дт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор 8 Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ