Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 00500

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг, 6-01 тоотод оршин суух, Хиад овогт Лувсаннямын Жалбуусүрэн /РД:ЦВ77052109/-гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 1797792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00497/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Жалбуусүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн мэргэжилтнээр 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр томилогдон ажиллаж байгаад 11 дүгээр сарын 13-ны өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ асуудлаас үүдэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэрлэж намайг ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвлэрийг хэвээр үлдээсэн. Шийдвэр хүчин төгөлдөр болсон тул намайг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг олгосон. Храин 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин олгогдохгүй орхигдсон тул 1797792 төгрөгийг Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Алтсайхан нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Жалбуусүрэнгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Жалбуусүрэн нь Булган аймгийн Бугат сумын Засаг Даргын Тамгын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 1797792 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Алтсайхан нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин 1797792 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг, 6-01 тоотод оршин суух, Хиад овогт Лувсаннямын Жалбуусүрэн /РД:ЦВ77052109/-гийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны цалин 1797792 /нэг сая долоон зуун ерөн долоон мянга долоо зуун ерөн хоёр/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 43800 /дөчин гурван мянга найман зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 21900 /хорин нэг мянга есөн зуу/ төгрөг, хариуцагчаас 21900 /хорин нэг мянга есөн зуу/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН