| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0824/Э |
| Дугаар | 832 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 832
2020 05 05 2020/ШЦТ/832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Б.Ганзориг
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Даваадоржийн Боргил-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2006 01718 1086 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Б 1980 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 24-28 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт зааснаар 3 сар 10 хоног, 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэтгэн 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж 6 сарын хугцаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Нийслэлийн шүүхийн 154 дугаартай магадлалаар биечлэн эдлэх ялыг 4 сары хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Л.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна хохирогч П.Даваасүрэнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь дэвсэж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт,хамарт хаван цус хуралт,дээд эрүүний үүдэн 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч П.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн орчимд найз Мөнхчулуун манай гэрт ирэхээр нь гэрийн хажуу талд байдаг "Бидний дэлгүүр"-ээс би 0.75 литрийн "Соёрхол" гэх нэртэй архийг аваад манай гэрт бид хоёр хувааж ууж байтал эхнэр Даариймаа нь гэрт архи дарс уулаа гэж уурлахаар нь найз Мөнхчулуун нь танай гэрт ирж болдоггүй юмуу гэхээр нь би манай эхнэрийг тэгж болохгүй шүү 5 сартай жирэмсэн гээд би найз Мөнхчулууны гэрт очье ууя гээд эцсийн буудал дээр байдаг дэлгүүрээс 0.75 литрийн "Эдэн" гэх нэртэй аваад звтобусанд суугаад явж байтал найз Мөнхчулуун утсаар ярьсанаа очиж байна шүү гэж яриад бид хоёр номын сангийн автобусны буудал дээр буугаад такси бариад 100 айлын орчимд Мөнхчулууны найз Гантулгын байрны гадаа ирэхэд Гантулга нь гарч ирээд таксины мөнгийг төлсөн. Гантулгын приус 30 маркийн машинд суугаад бид гурав Мөнхчулуун нь утсаар яриад манай найзын гэрт очье гээд 10-15 минутын дapaa Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны гадаа ирсэн удалгүй Боргил гэх нэртэй залуу гарч ирээд миний машинд сууцгаая гээд Боргилын Тоёота Алфард маркийн машинд суугаад авч ирсэн 0.75 литрийн "Эдэн" гэх нэртэй архийг дөрвүүлээ хувааж ууж дуусгаад Гантулга Боргил хоёр дэлгүүр яваад удалгүй архи авч ирсэн.Жолоочийн суудал дээр Боргил, жолоочийн эсрэг талын суудал би, машины ар талын суудал Мөнхчулуун, Гантулга хоёр сууж байсан авч ирсэн архиа хувааж ууж байгаад нэг нэгнийхээ хэлсэн үгний дээр гарах гээд хоорондоо маргалдж байтал Боргил машиныхаа суудал доороос жижиг хар хутга гаргаж ирээд наадахыг чинь алаад машины багажинд хийчихье гэх үед Гантулга нь машины хаалга онгойлгоод намайг машинаас чирч буулгаад газар унагааж Гантулга, Боргил хоёр дээрээс дэвсэж зодоод байсан. Мөнхчулуун нь цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг Гантулга, Боргил хоёр зодож байх үед цагдаа нар ирж салгасан...” гэсэн мэдүүлэг / хх-н 15-19/
Шүүгдэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... 2020 оны 03 дугаар сарын 20 ны өдөр 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны 28 тоотод буюу гэртээ байж байтал найз Мөнхчулуун нь 80114232 дугаараас над руу залгаад ойрд уулзаагүй гэрт чинь яваад очье гээд нэг цагийн дараа ирчлээ гэхээр нь гараад очиход приус 20 маркийн машинтай Мөнхчулуун нь хоёр найзын хамт манай байрны гадаа ирээд намайг хүлээж байсан. Гэтэл хамт яваа Гантулга гэдэг залуу миний таньдаг хүн байсан. Тухайн үед Мөнхчулуун, Даваасүрэн хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан. Тэгээд бид нар миний машин болох 69-90 УБМ улсын дугаартай хар өнгийн Тоёото альфард машинд суугаад Даваасүрэнтэй танилцсан нь өөрийгөө Улаанаа гэсэн. Гантулга бид хоёр хуучин нэг нэгнээ танидаг хүмүүс ойрд уулзаагүй гээд найз Мөнхчулууны авч ирсэн 0.75 литрийн архийг бид дөрөв хувааж ууж дуусгаад дэлгүүр хаахаас өмнө гээд дахин Гантулга бид хоёр байрны хажуу талд байсан дэлгүүрээс 0.75 литрийг "Соёрхол" архийг аваад буцаж машин дээрээ ууж байтал Даваасүрэн нь согтоод Мөнхчулуун бид хоёр луу дайраад та хоёрын машинаас илүүг би авч унах чадалтай гээд агсам тавиад орилоод байсан тэгэхээр би Мөнхчулууныг найз Даваасүрэнг таски бариад гэр лүү явуулаач гэж хэлснээ санаж байна. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдхэд цагдаа ирсэн байна...” гэсэн мэдүүлэг / хх-н 26-30/,
Гэрч Н.Мөнхчулуун мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 20 ны өдөр найз Даваасүрэн нь утсаар залгаад уулзья гэрт хүрээд ир гэхээр нь найз Энхбаярын хамтаар яармагт Даваасүрэнгийн гэрт очсон. Удалгүй Энхбаяр яваад өгсөн. Даваасүрэн бид хоёр гэрийн гадна нэг шил 0.5 литрийн архийг бид хувааж уугаад байж байтал Даваасүрэнгийн эхнэр нь архи уулаа гээд бид хоёрт уурласан. Би тэгэхээр нь айлд хүн орж ирж байхад цай унд хийж өгч бай гээд уурлаад би гэртээ харилаа гэх үед Даваасүрэн хоёулаа хамт танайд очье гээд хамт гарч ирээд зам дагуу байсан дэлгүүрээс 0.75 литрийн "Эдэн" гэх нэртэй архийг аваад бид хоёр автобусанд суугаад “Нарны” хороололын орчимд буугаад би найз Гантулга руу залгаад уулзье гэх үед найз Гантулга нь гэрт хүрээд ир гэхээр нь Даваасүрэн бид хоёр такси бариад найз Гантулгын гэрийн гадаа очоод залгатал удалгүй Гантулга гарч ирээд таксины мөнгө өгөөд Гантулгын приус 30 маркийн машинд суугаад 21 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 24 дүгээр байрны гадаа би, Гантулга, Даваасүрэн бид гурав байрны гадаа ирэхэд Боргил бид нарыг миний машинд сууцгаая гээд " Тоёота Алфард" маркийн машинд суугаад авч ирсэн 0.75 литрийн "Эдэн" гэх нэртэй архийг бид дөрөв хувааж уугаад ойр зуурын яриа ярьж байтал Даваасүрэн нь би бол бэлтгэл офицер хүн гээд бид нарт агсам тавиад байхаар нь би Даваасүрэнг жоохон унтаад амарчих гэх үед миний үгэнд орохгуй Боргил, Гантулга хоёр луу дайраад надаас бусад нь машинаас буусан. Би машин дотроо сууж байсан зодоон цохион болсныг анзаараагүй. Даваасүрэн байрны гадаа орилоод байхаар нь 102 луу залгаад цагдаа дуудаад 10-20 минутын ирээд Гантулга Даваасүрэн хоёрыг аваад явсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 20-23/,
Гэрч М.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 20 цагийн үед би гэртээ байж байтал найз Мөнхчулуун нь 80113242 гэх дугаараас над руу залгаад завтай бол гараад ир гэрийн үүдэнд чин байна гэхээр гараад очтол Мөнхчулуун нь үл таних нэг залуутай цуг 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архийг барьсан манай гадаа байсан. Тухайн үед Даваасүрэн, Мөнхчулуун хоёр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд Мөнхчулуун ойрд уулзаагүй манай нэг найзтай уулзья гэхээр нь миний 62-48 УНЛ приус 20 маркийн машинтай бид гурав Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах сансарын тойргийн орчимын 26 дугаар байрны гадаа ирээд Мөнхчулуун нь найзыгаа дуудтал Боргил гэх залуу гарч ирсэн, манай эхнэртэй хуучин эх нялхсад цуг ажилдаг залуу байсан. Бид нар уулзаад Боргилын байрны гадаа байсан Тоёота Алфард машинд суугаад авсан 0.75 литрийн "Соёрхол" нэртэй архийг бид дөрөв хувааж ууж байтал Даваасүрэн нь бид нарыг агсам тавиад хэл амаар доромжлоод байхаар нь Мөнхчулуун чи яагаад байгаан болиоч гэж байсан. Боргил, бид хоёр дахин 0.75 литрийн "Соёрхол" архийг байрны хажуу талд байрлах дэлгүүрээс аваад машин дотроо ууж байтал, Даваасүрэн нь машинаас буугаад орилоод байхаар нь Мөнхчулуун цагдаа дуудлаа гээд удалгүй 5-10 минутын дараа цагдаа ирээд Даваасүрэн бид хоёрыг авч явсан... гэсэн мэдүүлэг / хх-н 24-25/, Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол/ хх-н 31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3885 дугаартай:
Толгойн компьютерт томографийн шинжилгээ/ хх-н 32/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 35-36/, П.Даваадоржийн эмчилгээний зардлын талаарх баримтууд /хх-н 67-69 Д.Боргил-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 47 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, оршин суугаа газрын тодорхойлолт / хх-н 50/, шийтгэх тогтоолын хуулбар / хх-н 54-59/, Л.Бд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 39/, прокурорын тогтоол /хх-н 41-42/,
Яллагдагч Л.Б мөрдөн шалгах шалгах ажиллагааны үед мэдүүлэг: “... 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 21 цагийн орчимд гэртээ байх үед найз Мөнхчулуун нь 80113242 дугаараас над руу залгаад ойрд уулзаагүй юм байна гээд завтай бол гараад ир, гэрт яваад очье гээд цагийн дараа над руу залгаад байрны чинь гадаа ирчихлээ гэхээр нь би гараад очтол приус 30 маркийн машинтай Мөнхчулуун нь хоёр найзын хамтаар ирсэн байсан бөгөөд нэг миний хуучины танил Гантулга гэх залуу байсан. Тухайн үед Мөнхчулуун, Даваасүрэн хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан ба Гантулга, Мөнхчулуун, Даваасүрэн нь сууж ирсэн приус 30 маркийн бууж ирээд тухтай том машинд сууя гээд миний машин болох 69-90 УБМ улсын дугаартай Тоёота альфард суугаад Даваасүрэн гэх залуутай танилцсан бөгөөд Улаанаа гэж байсан. Мөнхчулуун нь авч ирсэн 0.75 литрийн архийг бид дөрөв ууж байгаад дэлгүүр хаахаас өмнө гээд Гантулга, бид хоёр байрны хажуу талд байдаг дэлгүүрээс дахин 0.75 литрийн "Соёрхол" гэх нэртэй архийг аваад буцаж, машиндаа суугаад ууж байтал Даваасүрэн нь согтоод бид нарт агсам тавиад байхаар нь та нараас илүү машин аваад унаж чадна гээд Мөнхчулуун, бид хоёр луу дайраад байсан. Тэр үед Мөнхчулуун нь Даваасүрэнг такси бариад гэр лүү яв гэсэн бөгөөд Даваасүрэнг Гантулга машинаас чирээд буулгах үед, Даваасүрэн нь газар унасан тэр үед би Даваасүрэнгийн нүүр нь тус газар зүүн хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Нэг харахад цагдаа ирээд миний машинд үзлэг хийж байсан.Би Даваасүрэнг зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, зодсоноо хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл боломжийг яллагдагчид танилцуулсан тэмдэглэл /хх-н 43/, Л.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 37-38/, хүсэлтүүд / хх-н 65-66/, прокурорын тогтоол/ хх-н 71/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Боргил-Эрдэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна хохирогч П.Даваасүрэнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь дэвсэж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт,хамарт хаван цус хуралт,дээд эрүүний үүдэн 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Боргил-Эрдэнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 3 дугаар сарын 20-ны орой Баянзүрх дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны гадна хохирогч П.Даваасүрэнтэй маргалдаж улмаар нүүрэн тус газар нь дэвсэж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, тархи доргилт,хамарт хаван цус хуралт,дээд эрүүний үүдэн 1 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч П.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Жолоочийн суудал дээр Боргил, жолоочийн эсрэг талын суудал би, машины ар талын суудал Мөнхчулуун, Гантулга хоёр сууж байсан авч ирсэн архиа хувааж ууж байгаад нэг нэгнийхээ хэлсэн үгний дээр гарах гээд хоорондоо маргалдаж байтал Боргил машиныхаа суудал доороос жижиг хар хутга гаргаж ирээд наадахыг чинь алаад машины багажинд хийчихье гэх үед Гантулга нь машины хаалга онгойлгоод намайг машинаас чирч буулгаад газар унагааж Гантулга, Боргил хоёр дээрээс дэвсэж зодоод байсан. Мөнхчулуун нь цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг Гантулга, Боргил хоёр зодож байх үед цагдаа нар ирж салгасан. / хх-н 15-19/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3885 дугаартай: П.Даваасүрэнгийн биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамарт хаван цус хуралт, дээд эрүүний үүдэн 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно гэсэн дүгнэлт /хх-н 33-34/,
Яллагдагч Д.Боргил-Эрдэнийн мөрдөн шалгах шалгах ажиллагааны үед өгсөн “... Даваасүрэн нь согтоод бид нарт агсам тавиад байхаар нь та нараас илүү машин аваад унаж чадна гээд Мөнхчулуун, бид хоёр луу дайраад байсан. Тэр үед Мөнхчулуун нь Даваасүрэнг такси бариад гэр лүү яв гэсэн бөгөөд Даваасүрэнг Гантулга машинаас чирээд буулгах үед, Даваасүрэн нь газар унасан тэр үед би Даваасүрэнгийн нүүр нь тус газар зүүн хөлөөрөө хоёр удаа өшиглөсөн. Нэг харахад цагдаа ирээд миний машинд үзлэг хийж байсан. Би Даваасүрэнг зүүн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, зодсоноо хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлэг /хх-н 44-46/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчтой эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянаад Д.Боргил-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Хохирогчид эмчилгээний зардалд 120.000 төгрөг төлсөн ба хохирогч нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Д.Бор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Боргил-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Л.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭ