| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0786/Э |
| Дугаар | 833 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 833
2020 05 05 2020/ШЦТ/833
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал
улсын яллагч: Б.Ганзориг
шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж оролцов :
шүүгдэгч: Н.Э, Б.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлтэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хайрхан овогт Нэргүйн Энхгэрэл, Шарнууд овогт Батжаргалын Уртнасан нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01540 0902 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хайрхан овогт Нэргүйн Энхгэрэл, 1999 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 9-373 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, уг торгох ялыг бүрэн биелүүлж 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 200 цагийн ялыг эдлэж, үлдэх 100 цагийн үлдэгдэлтэй, РД: НА99053100,
2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Шарнууд овогт Батжаргалын Уртнасан, 1998 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 01 дүгээр хороо Уурхайчдын 1б дугаар гудамжны 4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1474 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, уг торгох ялыг бүрэн биелүүлж 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон, РД: НЩ98070109
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Н.Э, Б.У нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонйы нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайга зочид буудлын гадна Б.Энхпүрэвээс дуу сонсоод өгье гэж хэлж хуурч түүний эзэмшлийн самсунг А/50 загварын гар утсыг авч залилан бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Хохирогч Б.Энхпүрэв мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Их Ноёд гэх пабад нэг найзыгаа хүлээгээд үйлчлүүлж байгаад паб хаах болоод гадаа гараад найзыгаа хүлээж байхад пабын гадаа 23-24 орчим насны 2 эмэгтэй тааралдаад одоо онгорхой газар байдаг уу гэж асуухад одоо юу байх билээ гэхэп би тэр хоёртой юм ярьж байгаад танилцаад такси бариад мөнгийн өгөөд тэр хоёр охинтой машинд пиво ууж байгаад шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “моника” гэсэн байхаа буудалд ороод шөнө дахин нэмж архи авахаар болоод би тэр хоёртой хамт такси бариад FM 104-ын орчимд явж байхад тэр хоёр биз засан гэхээр тэр хоёрыг гудамжинд буулгаад сууж явсан таксигаа эргүүлэх гэж байх хоооронд нөгөө 2 охин саарал өнгийн соната 6 маркийн хойноо улсын дугааргүй машинд суугаад гэр хороолол руу зугтаагаад явсан. Уг 2 эмэгтэй машинаас буухаасаа өмнө нэг эмэгтэйн миний 4/50 маркийн гар утсыг дууг сонсоё гэж авсан...” гэсэн мэдүүлэг / хх-н 06-07 /,
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол / хх-н 14/, Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 671.200 төгрөгөөр үнэлсэн. /хх-н 15-16/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл / хх-н 17-19/, Б.Угийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20/, Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, Н.Эийг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, Б.Уг ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-32/, Н.Эийн оршин суух газрын тодорхойлолт /хх-28/, Б.Угийн оршин суух газрын тодорхойлолт /хх-31/, Н.Э, Б.У нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 55/, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн прокурорын тогтоол /хх-н 56-57 /,
Яллагдагч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед найз болох Энхгэрэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн орчим уулзаад би тухайн үед бид хоёр фэйсбүүкээр нэг залуутай танилцаж уулзахаар болоход тухайн залуу машинтайгаа ирж аваад бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника нэртэй зочид буудалд ороод сууж байхад Энхгэрэл, тухайн үл таних залуу хоёр 3 шил пиво уухаар болоод Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэртэй дэлгүүр рүү такси бариад явж байгаад би тухайн залуугийн гар утсыг дуу сонсьё гэж хэлээд гар утсыг нь авсан. Тэгээд Энхгэрэл нь бие заслаа гэж хэлээд бид хоёр гудамжны үзүүрт буугаад үлдсэн. Маргааш нь гар утсыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МАКС-2 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаалсан юм. Бид хоёр тухайн мөнгийг хувааж аваад гэр рүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,
Н.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 62/,
Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын үед Уртнасантай Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн орчим уулзаад байж байгаад Уртнасан нь фэйсбүүкээр танилцсан гэх үл таних залуутай уулзахаар болж бид хоёр байгаа газар яваад очъё гэж хэлээд 20 орчим минутын дараа машинтайгаа ирсэн. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника нэртэй зочид буудлын 2 давхарт нэг өрөө рүү орсон. Өрөөний тооцоог тухайн үл таних залуу хийсэн. Улмаар үл таних залуу бид хоёр пиво ууж юм ярьж сууж байгаад дахиад пиво авч уухаар буудлаас гараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэртэй дэлгүүр рүү такси бариад явж байхдаа Уртнасан дуу сонсоё гэж хэлээд тэр залуугийн гар утсыг өөртөө авсан. Тэгээд бид хоёр тухайн залууд бие засах гэсэн юм гэж худал хэлээд Уртнасангийн хамт таксинаад буусан. Тухайн үл таних залуу бид хоёрыг буулгачихаад такситайгаа Тайга дэлгүүр рүү явсан. Тэгэхээр на хоёр такси бариад гар утсыг аваад гэр гэр рүүгээ явсан. Тухайн залуугаас авсан гар утас нь Уртнасанд явсан юм. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "МАКС-2" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаалсан юм. Уг 200.000 төгрөгөөр 100.000 төгрөгөөр 2 хувааж авч хувийн хэрэгцээнд зарцуулсан юм..”.гэсэн мэдүүлэг /хх-66-67/, Б.Уд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 68 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Б.У нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайга зочид буудлын гадна Б.Энхпүрэвээс дуу сонсоод өгье гэж хэлж хуурч түүний эзэмшлийн самсунг А/50 загварын гар утсыг авч залилан бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Н.Э, Б.У нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Тайга зочид буудлын гадна Б.Энхпүрэвээс дуу сонсоод өгье гэж хэлж хуурч түүний эзэмшлийн самсунг А/50 загварын гар утсыг авч залилан бусдад 671.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Хохирогч Б.Энхпүрэв мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:”... Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “моника” гэсэн байхаа буудалд ороод шөнө дахин нэмж архи авахаар болоод би тэр хоёртой хамт такси бариад FM 104-ын орчимд явж байхад тэр хоёр биз засан гэхээр тэр хоёрыг гудамжинд буулгаад сууж явсан таксигаа эргүүлэх гэж байх хоооронд нөгөө 2 охин саарал өнгийн соната 6 маркийн хойноо улсын дугааргүй машинд суугаад гэр хороолол руу зугтаагаад явсан. Уг 2 эмэгтэй машинаас буухаасаа өмнө нэг эмэгтэйн миний 4/50 маркийн гар утсыг дууг сонсоё гэж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 06-07 /,
Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд: Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 671.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-н 15-16/,
Яллагдагч Б.Угийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэхдээ: “... 2020 оны 03 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед найз болох Энхгэрэлтэй Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн орчим уулзаад би тухайн үед бид хоёр фэйсбүүкээр нэг залуутай танилцаж уулзахаар болоход тухайн залуу машинтайгаа ирж аваад бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника нэртэй зочид буудалд ороод сууж байхад Энхгэрэл, тухайн үл таних залуу хоёр 3 шил пиво уухаар болоод Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэртэй дэлгүүр рүү такси бариад явж байгаад би тухайн залуугийн гар утсыг дуу сонсьё гэж хэлээд гар утсыг нь авсан. Тэгээд Энхгэрэл нь бие заслаа гэж хэлээд бид хоёр гудамжны үзүүрт буугаад үлдсэн. Маргааш нь гар утсыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МАКС-2 нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаалсан юм. Бид хоёр тухайн мөнгийг хувааж аваад гэр рүүгээ явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 59-60/,
Яллагдагч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2020 оны 03 дугаар сарын 13-ны орой 23 цаг 30 минутын үед Уртнасантай Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн орчим уулзаад байж байгаад Уртнасан нь фэйсбүүкээр танилцсан гэх үл таних залуутай уулзахаар болж бид хоёр байгаа газар яваад очъё гэж хэлээд 20 орчим минутын дараа машинтайгаа ирсэн. Тэгээд бид гурав Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моника нэртэй зочид буудлын 2 давхарт нэг өрөө рүү орсон. Өрөөний тооцоог тухайн үл таних залуу хийсэн. Улмаар үл таних залуу бид хоёр пиво ууж юм ярьж сууж байгаад дахиад пиво авч уухаар буудлаас гараад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тайга нэртэй дэлгүүр рүү такси бариад явж байхдаа Уртнасан дуу сонсоё гэж хэлээд тэр залуугийн гар утсыг өөртөө авсан. Тэгээд бид хоёр тухайн залууд бие засах гэсэн юм гэж худал хэлээд Уртнасангийн хамт таксинаад буусан. Тухайн үл таних залуу бид хоёрыг буулгачихаад такситайгаа Тайга дэлгүүр рүү явсан. Тэгэхээр на хоёр такси бариад гар утсыг аваад гэр гэр рүүгээ явсан. Тухайн залуугаас авсан гар утас нь Уртнасанд явсан юм. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бид хоёр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "МАКС-2" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаалсан юм. Уг 200.000 төгрөгөөр 100.000 төгрөгөөр 2 хувааж авч хувийн хэрэгцээнд зарцуулсан юм...гэсэн мэдүүлэг /хх-66-67/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Э, Б.У нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Э, Б.У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.Энхгэрэл, Б.У нарт үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахдаа нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хайрхан овогт Нэргүйн Энхгэрэл, Шарнууд овогт Батжаргалын Уртнасан нарыг бусдын эд хөрөнгийг хуурч залилан авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дах хэсэгт зааснаар Н.Эийг 01 /нэг/ жилийн хугцаагаар хорих ялаар Б.Уг 8 /найм/ сарын хугацаагар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Н.Э, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Э, Б.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.Э, Б.У нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж эдүлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ПҮРЭВСҮРЭН