Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 00509

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Хас банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, В хэсгийн 7-10 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Доржсүрэнгийн Батцэцэг /РД:УХ72041706/, Булган аймгийн Булган сумын 6 дууг баг, А хэсгийн 14-10 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Доржсүрэнгийн Батцэнгэл /РД:ГЙ76050303/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүсэн хүү, нотариатын зардал нийт 4819371 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00503/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Батцэцэг, Д.Батцэнгэл нар тус банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр 1310008102 дугаартай зээлийн гэрээгээр 12000000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээгээр авсан. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг сар бүр хэтрүүлж төлдөг байсан бөгөөд зээлийн эргэн төлөлт хийлгүй 127 хоногийн хугацаа хэтэрч зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна.

Иймд 1310008102 дугаартай зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4206187.20 төгрөг, хүү 569684.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25498.61 төгрөг, нотариатын зардал 18000 төгрөг, нийт 4819371 төгрөгийг Д.Батцэцэг, Д.Батцэнгэл нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Батцэцэг миний бие Хас Банкны Булган салбарын нэхэмжилсэн 4819371 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхмжлэгч Хас банкны Булган салбар нь Д.Батцэцэг, Д.Батцэнгэл нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 4819371 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Д.Батцэцэг нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 4819371 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Хас банкны Булган салбар нь хариуцагч Д.Батцэнгэлээс татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, В хэсгийн 7-10 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Доржсүрэнгийн Батцэцэг /РД:УХ72041706/, Булган аймгийн Булган сумын 6 дууг баг, А хэсгийн 14-10 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Доржсүрэнгийн Батцэнгэл /РД:ГЙ76050303/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүсэн хүү, нотариатын зардал нийт 4819371 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 92060 /ерөн хоёр мянга жар/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 46030 /дөчин зургаан мянга гуч/ төгрөг, хариуцагчаас 46030 /дөчин зургаан мянга гуч/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН