| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0179/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 187
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гантулга,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015001830160 дугаартай, 163/2020/0179/Э индекстэй хэргийг 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1990 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, аав, ээж, дүүгийн хамт оршин суудаг, урьд 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын шүүхийн №51 тоот шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял шийтгэл эдэлж байсан, Ш овогтой Б.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутаг Т гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 3.327 м3 хуурай шинэс төрлийн мод бэлтгэж **-** ОРА улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 561.115 төгрөгний, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 1.683.345 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэв.
2015001830160 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Иргэний нэхэмжлэгч Б.Л ы өгсөн: “...Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж байгаль экологид учирсан хохиролыг төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Гэрч С.О ын өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хариуцсан нутаг дэвсгэр болох Булган аймгийн Орхон сумын 4-р багийн нутаг Т, Ханын даваа, Залуугийн гол гэх газруудаар ганцаараа хяналт шалгалт хийсэн. Тэгсэн Ханын даваа гэх газарт явж байхад мод ачсан хөх өнгийн Портер маркын тээврийн хэрэгсэл явж байсан ба би араас нь явсаар байгаар Залуугийн гүүр гараад тухайн тээврийн хэрэгслийг зогсоосон. Тэгээд шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэх У гэж залуу гарч ирсэн ба тухайн жолоочоос тээврийн хэрэгслийн бичиг баримтыг шаардахад тээврийн хэрэгслийн бичиг баримт болон жолоодох эрхийн үнэмлэх байхгүй байсан. Тэгэхээр нь би Булган аймгийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/159 дугаар захирамжаар 2020 оны 04 дүгээр сарын 01ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл мод бэлтгэхийг хориглосон байхад хаанаас мод авсан мод бэлтгэх эрхийн бичиг ээ үзүүл гэхэд ямар ч бичиг баримт мод бэлтгэх эрхийн бичиг байгаагүй. Тухайн тээврийн хэрэгсэл **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба тухайн уед 3-уулаа явж байсан. Тэгээд би тэр машиныг дагуулаад Орхон аймгийн модны зах руу аваачаад модыг нь захын хашаанд буулгаж манаач Л гэх хүнд 32 ширхэг мод хүлээлгэж өгөөд тухайн хүмүүст тээврийн хэрэгслийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Яллагдагчаар Б.Э өгсөн мэдүүлэгтээ: “...Манайх түлшний модгүй болчихоод*би 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Орхон сумын Т гэх газар руу Орхон аймгийн төв рүү өөрийн эзэмшилд байсан **-** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр модонд явсан. Тухайн Т гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хамаардаг юм. Тэгээд тухайн үед мод руу ороод 2 ширхэг босоо мод унагаагаад хөрөөдөж машиндаа ачаад буцаад Орхон аймаг руу явсан. Орхон аймаг явах замдаа 2 танихгүй хүн гар өргөж суусан. Тэгээд явж байхад Орхон сумын байгаль орчны байцаагч О зогсоож шалгаад модыг маань хурааж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл, модонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-14 дүгээр хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл, тогтоол /хх-ийн 11-12 дугаар хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 41-42 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч Б.Э нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж “И ” гэх нэртэй газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 6.85 м.куб модыг бэлтгэж П.Э ад худалдсан болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэгцээний мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон.
Иймд шүүгдэгч Б.Э гийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүх шүүгдэгч Б.Э д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э гийн үйлдлийн улмаас ойн санд 561.115 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Б.Л ы мэдүүлэг зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э-г зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 561.115 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 1.683.345 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор т үүний хувийн байдал, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.
Нийтийн ашиг сонирхол түүнчлэн ард нийтийн өмчлөх эрхэд халдсан энэхүү гэмт хэргийг үйлдэхэд тоног төхөөрөмж ашиглахгүйгээр үйлдэх боломжгүй бөгөөд гар цахилгаан хөрөө нь гэмт хэргийн явцыг түргэсгэх, хохирлыг нэмэгдүүлэх зорилгоор ашиглагддаг гэж шүүх дүгнэн үзэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4-д зааснаар шүүгдэгч Б.Э д холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 64.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөө, гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Булган аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд битүүмжлэгдсэн 3.327 м3 буюу 32 ширхэг хуурай шинэс мод, **-** ОРА улсын дугаартай портер маркын тээврийн хэрэгслийг хурааж шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан ба гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл нь түүний гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод орохоор хуульчлагдсан байх тул түүнээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
шүүгдэгч Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй,
нэхэмжлэх зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН