Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00511

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Биржийн байранд оршин суух Гэзэгт овогт Дагийгийн Мнөхсайхан /РД:ГЗ85101201/-д холбогдох 268678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00488/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК нь иргэн Д.Мөнхсайхантай дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Гэтэл Д.Мөнхсайхан нь 2016 оны 02 дугаар сараас 06 дугаар саруудын халаалт, цэвэр усны төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 192028 төгрөг, түүний алданги 75650 төгрөг, нийт 267678 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа, хариуцагч Д.Мөнхсайхан бид харилцан тохиролцож нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа нь алдангийн 50% болох 37825 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Мөнхсайхан нь үндсэн төлбөрөөс 85000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 145853 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь Д.Мөнхсайханд холбогдуулж 267678 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа нь алдангийн 50% болох 37825 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Мөнхсайхан нь үндсэн төлбөрөөс 85000 төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 145853 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээ зурсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, Биржийн байранд оршин суух Гэзэгт овогт Дагийгийн Мөнхсайхан /РД:ГЗ85101201/-д холбогдох 268678 /хоёр зуун жаран найман мянга зургаан зуун далан найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа нь алдангийн 50% болох 37825 /гучин долоон мянга найман зуун хорин тав/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Мөнхсайхан нь үндсэн төлбөрөөс 85000 /наян таван мянга/ төгрөгийг бэлнээр төлж үлдэгдэл 145853 /нэг зуун дөчин таван мянга найман зуун тавин гурав/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8680 /найман мянга зургаан зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 4340 /дөрвөн мянга гурван зуун дөч/ төгрөг, хариуцагчаас 2513 /хоёр мянга таван зуун арван гурав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН