Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00512

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 11 дүгээр байрны 3-22 тоотод оршин суух Сартуул овогт Лхагвын Отгонбаяр /РД:ГЮ89110512/-д холбогдох 208119 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00489/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК нь иргэн Л.Отгонбаяртай дулаанаар хангах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. Гэтэл Л.Отгонбаяр нь 2016 оны 01 дүгээр сараас 06 дугаар саруудын халаалт, цэвэр усны төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 144619 төгрөг, түүний алданги 63500 төгрөг, нийт 208119 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа, хариуцагч Л.Отгонбаяр бид харилцан тохиролцож нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа нь алдангийн 50% болох 31750 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Отгобаяр үлдэгдэл 144619 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь Л.Отгонбаярт холбогдуулж 208119 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа нь алдангийн 50% болох 31750 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Отгонбаяр нь үндсэн төлбөрийн үлдэгдэл 144619 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж гарын үсгээ зурсан нь бусдын эрх,эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 11 дүгээр байрны 3-22 тоотод оршин суух Сартуул овогт Лхагвын Отгонбаяр /РД:ГЮ89110512/-д холбогдох 208119 /хоёр зуун найман мянга нэг зуун арван ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа нь алдангийн 50% болох 31750 /гучин нэг мянга долоон зуун тавь/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Отгонбаяр нь үлдэгдэл 144619 /нэг зуун дөчин дөрвөн мянга зургаан зуун арван ес/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6894 /зургаан мянга найман зуун ерөн дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 3447 /гурван мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөг, хариуцагчаас 2495 /хоёр мянга дөрвөн зуун ерөн тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН