Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 00513

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Булган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг, 22 дугаар байрны 1-10 тоотод оршин суух С.Бүрэнтөгст холбогдох, дулааны төлбөр 201225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00491/И индекстэй нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Булган Мээж ХХК нь иргэн С.Бүрэнтөгстэй харилцан тохиролцож дулаанаар хангах гэрээ байгуулсан. Гэрээнд хэрэглэсэн дулааны төлбөрийг дараа сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах бөгөөд төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж тусгасан. С.Бүрэнтөгс нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 06 дугаар саруудын дулааны төлбөр нийт 134150 төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул дулаан, цэвэр усны төлбөр 134150 төгрөг, алданги 67075 төгрөг, нийт 201225 төгрөгийг С.Бүрэнтөгсөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Булган Мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, С.Бүрэнтөгс бид харилцан тохиролцож, Булган Мээж ХХК нь алданги 67075 төгрөгөөс татгалзаж, С.Бүрэнтөгс нь дулааны төлбөр 134150 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Булган Мээж ХХК нь С.Бүрэнтөгст холбогдуулж, дулаан, цэвэр усны төлбөр 201225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Булган Мээж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Батсүх, С.Бүрэнтөгс нар харилцан тохиролцож, Булган Мээж ХХК нь алданги 67075 төгрөгөөс татгалзаж, С.Бүрэнтөгс нь дулааны төлбөр 134150 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд хугацаан дээрээ харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-д зааснаарБулган Мээж ХХК-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Булагнийн 1-02  тоотод оршин суух, Цагаан адуу овогт Самбуугийн Бүрэнтөгс /РД:ГЗ69060315/-т холбогдох дулааны төлбөр 201225 /хоёр зуун нэг мянга хоёр зуун хорин тав/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Булган Мээж ХХК нь алданги 67075 /жаран долоон мянга далан тав/ төгрөгөөс татгалзаж, С.Бүрэнтөгс нь дулааны төлбөр 134150 /нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун тавь/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хугацаан дээрээ харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6687 /зургаан мянга зургаан зуун наян долоо/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 3344 /гурван мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөг, хариуцагчаас 3344 /гурван мянга гурван зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН