| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0182/Э |
| Дугаар | 188 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 188
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгч Т.Л , түүний өмгөөлөгч О.Сарантуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгтзаасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 163/2020/0182/Э индекстэй, эрүүгийн 2015002400187 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 25-нд Орхон аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овгийн Т.Л,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Л нь /яллах дүгнэлтээр/ 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган-Орхон чиглэлийн асфальтан зам дээр **-** ОРО улсын дугаартай Тоёото приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж машинд зорчигч Б.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирч, А.Х нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Л гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015002400187 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Иргэний нэхэмжлэгч Т.Б ын өгсөн: “... манай гэрийхэн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум руу хамаатны айл руу явсныг сүүлд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Б ах руу гар утсаар залгаж мэдсэн. Тэгээд 2020 оны 06 дугаар сарын 28-ны өглөө гэрийнхэн рүүгээ залгахад утаснууд нь холбогдохгүй байсан.
Тэгээд би гэрийхэнийг Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу гарсан гэж мэдсэн. 2020 оны 06 дугаар сарын 28-ны орой би 19 цагийн үед ээж Х рүү залгахад манай дүү Л утсыг нь аваад осол болсон талаар хэлсэн. Тэгээд би Булган аймгийн эмнэлэг рүү гарсан. Намайг Булган аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод ээжийг нас барсан талаар мэдсэн. ослын талаар сайн мэдэх зүйл одоог хүртэл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-25 дугаар хуудас/,
Гэрч М.Р ын өгсөн: “...19 цагийн үед зам тээврийн осолд орсон 4-н хүнийг түргэний эмч авчирсан. Эхний хүн Х нэртэй 60 гаран насны эмэгтэй хавсарсан гэмтэл, олон эрхтний дутагдал, хавсарсан шок эцийн шатанд орсон. Хуучин тархинд тал цус харвасан эмгэгтэй, ирэх үедээ артерийн даралт мэдэгдэхгүй, захад судасны хүчдэлт дүрэлт мэдэгдэхгүй, хүчилтөрөгчийн ханамж 83-88 байсан. Эхо, рентгенд, сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч 19 цаг 30 минутанд нас барсан. 2 дахь хүн нь эрэгтэй Б гэх хүн байсан. Тус эрэгтэй нь зүүн дунд чөмөгний доод 3/1 даралттай хугарал, цус алдалттай, анхны тусламж үзүүлж биеийн байдлыг тогтворжуулсан. Гэмтлийн тасатт хүргүүлсэн. Үлдсэн 2 хүүхэд байсан ба зөөлөн эдийн гэмтэлтэй байсан учир зөвлөгөө өгч буцаасан. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан гэх эмэгтэй биеийн байдал гайгүй байсан тул түргэн тусламж аваагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Б.Б ын өгсөн: “...замын өөд өгсөж явахад миний суужявсан саарал өнгийн **-** ОРО улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зүүн тийшээгээ эргэж хажуу бөөр хэсгээрээ хөндөлсөн тэрнээс хойш юу болсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай:
1.Талийгаач А.Х гийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр бүсэлхийн
2-р нугаламын их бие хэсгийн хөндлөн хугарал, тэр хэсгийн нугасны тасрал, эгэм яс болон зүүн 3,4,5,6,-р хавирганы хугарал, дотор эрхтний доргилт, үнхэлцэг хальс болон зүүн бөөрний өөхлөгт цус хуралт, зүүн баруун уушгины дээд дэлбэнгийн уналт, толгойн хуйх, зүүн баруун гуянд цус хуралт, зүүн дээд зовхи, чамархай, суга, шилбэ, нуруу, зүүн баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
%1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
%1. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
%1. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
%1. Талийгаач нь цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ ... гэх дүгнэлт /хх-ийн 36-39 дүгээр хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-11 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Л нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Булган-Орхон чиглэлийн асфальтан зам дээр **-** ОРО улсын дугаартай Тоёото приус загварын тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж машинд зорчигч Б.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирч, А.Х нас барсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугийн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэгүүд болон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.Л гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Б , иргэний нэхэмжлэгч Т.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Л ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН