Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2015/00021/и |
Дугаар | 00514 |
Огноо | 2016-09-22 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 00514
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би, Ө.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, С.Батдоржид холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардалга бүхий 132/2015/00021/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, Эрээнбух овогт Өлзийбатын Ариунтуяа /РД:ГА80062562/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ариунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Батдоржтой 2005 онд танилцаж хамт амьдарч эхэлсэн ба бидний дундаас 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин Б.Уранчимэг, 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр охин Б.Урангоо нар төрсөн. С.Батдорж нь 2012 онд аваарт орж бие нь муудаж эхэлснээс хойш түүний ээж бидний амьдралд байнга оролцож, хэрүүл маргаан үүсгэж хамт амьдрах боломжгүй болж намайг хүүхдүүдтэй маань гэрээсээ хөөсөн. Түүнээс хойш 2 жил тусдаа амьдарч байна. С.Батдорж нь группын мөнгө авдаг бөгөөд бүх эд хөрөнгөө аваад үлдсэн. Иймд охин Б.Уранчимэг, Б.Урангоо нарт эцэг С.Батдоржоос нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. Зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: Ө.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй С.Батдоржид холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Марууш бид харилцан тохиролцож дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Хариуцагч С.Батдоржийн хууль ёсны төлөөлөгч Ш.Марууш нь 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Уранчимэг, 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Урангоо нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь эцэг С.Батдоржийн группын мөнгөнөөс 97500 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр эх Ө.Ариунтуяагийнх нь эзэмшлийн Хаан банкны 5270532621 дугаар дансанд төлж байхаар харилцан тохиролцов гээд талууд гарын үсгээ зуржээ. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Ариунтуяа нь С.Батдоржид холбогдуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 348 дугаартай шийдвэрээр С.Батдоржийг эрх зүйн чадамжгүйд тооцсон байна.
Нэхэмжлэгч Ө.Ариунтуяа, хариуцагч С.Батдоржийн хууль ёсны төлөөлөгч Ш.Марууш нар харилцан тохиролцож, хариуцагч С.Батдоржийн хууль ёсны төлөөлөгч Ш.Марууш нь 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Уранчимэг, 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Урангоо нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь эцэг С.Батдоржийн группын мөнгөнөөс 97500 төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр эх Ө.Ариунтуяагийнх нь эзэмшлийн Хаан банкны 5270532621 дугаар дансанд төлж байхаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ө.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, С.Батдоржид холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Ө.Ариунтуяа, хариуцагч С.Батдоржийн хууль ёсны төлөөлөгч Ш.Марууш нар харилцан тохиролцож, хариуцагч С.Батдоржийн хууль ёсны төлөөлөгч Ш.Марууш нь 2009 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Б.Уранчимэг, 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Б.Урангоо нарыг 16 нас хүртэл, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь эцэг С.Батдоржийн группын мөнгөнөөс 97500 /ерөн долоон мянга таван зуу/ төгрөгийг сар бүрийн 05-ны өдөр эх Ө.Ариунтуяагийнх нь эзэмшлийн Хаан банкны 5270532621 дугаар дансанд төлж байхаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН