| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0181/Э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 189
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М т холбогдох 163/2020/0181/Э индекстэй, эрүүгийн 2015000000178 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 2 эхнэрийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, И овогтой С.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.М Булган аймгийн ... "З” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн дүү Б.Д тай “ээжийн гэрийг дур мэдэн нүүлгэх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж /гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр/, улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
2015000000178 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Б.Д гийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ээжийн гэрт ахдаа зодуулахдаа хамар хавдаад хөхөрчихсөн, дээд доод уруул гадна талдаа хөхөрчихсөн, уруул дотор талдаа язарчихсан байсан. Мөн дээд үүдэн шүд цохиулснаас болж хөндүүртэй, суларсан байсан. Зүүн мөр орчимд хөхрөлт үүссэн байсан. Миний зүгээс дээрх хүмүүсийн өөдөөс үйлдэл гаргасан, биед нь халдсан цохисон зодсон үйлдэл нэг ч байхгүй. Гар хөдлөөгүй байж байгаад зодуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
Гэрч С.Э ын өгсөн: “...Бид 3-г очиход том, бага 2 гэр байсан ба Д гийн ээж нь гэх 80 гаран насны эмээ, ах нь гэх өндөр биерхүү бор ах байсан.
Ингээд Д гэрээ нүүлгэе гэсэн чинь ах нь уурлаад маргаан болж ах нь Д г зодсон. Зодоон болох үед би гэрт байгаагүй, гэрийн гадна зайтай байсан. Тэгтэл гэр дотор дуу чимээ гарахаар нь явж ортол Д нь ахдаа зодуулчихлаа гэчихсэн хамар амнаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч О.Т ийн өгсөн: “...Д ламд үзүүлсэн чинь нүүлгэх шаардлагатай гэж хэлж байсан. Тэгтэл нүүлгэх гэж байна гээд Д ахтайгаа үг зөрж маргалдаад гэр дотор ах нь Д г хамар тус газар нь нилээн олон удаа цохисон. Тэгтэл Д гийн хамарнаас нь цус гарч, уруул нь цохиулснаас болж дотор талдаа язарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Яллагдагчаар С.М мэдүүлэхдээ: “....Д нь 2019 оноос хойш их сонин ааш араншинтай болсон тэрэнд нь миний дургүй хүрээд баруун хацар хэсэгт нь зүүн гараараа 2 удаа алгадсан юм... Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа санал хүсэлт байхгүй. Б.Д гийн биед учирсан гэмтлийг би учруулсан, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 249 тоот дүгнэлтэнд: 1. Б.Д гийн биед хамрын таславчийн муруйлт, доод уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Дээрхи гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 33-35 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.М нь Булган аймгийн ... "З” гэх газарт 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өөрийн дүү Б.Д тай “ээжийн гэрийг дур мэдэн нүүлгэх гэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж /гэр бүлийн хүчирхийллийн шинжгүйгээр/, улмаар нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Д , гэрч С.Э , О.Т нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Д гийн биед хамрын таславчийн муруйлт, доод уруулын дотор салстад шарх гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 249 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.М ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.М ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Д нь эмчилгээний зардал 44.400 төгрөгийн нэхэмжилийн шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах” үүрэгтэй гэж хуульчилжээ.
Мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэсэн байх тул гэм буруутай этгээд учруулсан хохирлыг төлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.М ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.М ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.М аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН