| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0180/Э |
| Дугаар | 190 |
| Огноо | 2020-09-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 190
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ, улсын яллагч П.Шижиртуяа,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг,
шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ч ад холбогдох 163/2020/0180/Э индекстэй, эрүүгийн 2015000000174 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, ам бүл 2, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ял шийтгэлгүй, Ш овгийн С.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Ө.П гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв. 2015000000174 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Ө.П гийн өгсөн: “...2020 оны 08 сарын 06-ны орой 17 цагийн үед Булган аймгийн ...т байх гэрээсээ гарч түлээний бургас түүгээд буцаад гэрлүүгээ харьж явтал Ч нь машинтай давхиж ирээд машины урдуур хэрээд байхаар нь би зогстол машинаасаа бууж ирээд Хятад жингэр зайлаараа чи гээд намайг миний үснээс чирч машинаас буулгаад 2 хүүхдийнхээ толгойг мэрсэн хятадын шээс минь хятад руугаа зайлаараа гээд намайг газарт унагаагаад миний дээрээс өвдөглөөд миний толгойн баруун хэсэг шанаа чих рүү 3- 4 удаа цохьтол манай хөгшин Ц Ч ыг салгах гээд түлхэж унагаагаад дийлээгүй ээ. Тэгээд Ч ыг би чамайг цагдаад өгнө гэтэл би чамайг цагдаатай чинь цуг ална гээд буу олж ирж буудаж ална гээд явсан. Ч ын хүү Б нь 2020.07.29 өглөө 06 цагийн үед манай хонийг хөөгөөд байхаар нь би очоод чи адилхан малтай байж гэж хэлээд чи хөлөө хугалж баймаар гэж хэлсний төлөө хүүхдээ өмөөрч намайг ирж зодсон. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Гэрч С.Ц ийн өгсөн: “...2020 оны 08-р сарын 06-ны өдөр ... Шивэрт гэх газар байх гэртээ байж байгаад гал алдах гээд байхаар нь жижиг машинтайгаа уулын хормойноос мод түүчээд буцаад харих гээд Б гэх айлын хажуугаар явж байтал Б гын аав Ч нь хөх өнгийн Портер машинтай урдуур хөндлөн орж ирж зогсохоор нь манай эхнэр машиныхан хойгуур тойрч гараад явж байтал дахиж хойноос хөөж ирээд урдуур хөндлөн орж зогсоод машинаасаа Ч нь машинаасаа бууж ирээд манай машины жолооч талын хаалга онгойлгоод машин барьж явсан манай эхнэр П г үснээс нь зулгаагаад чирч буулгаж газар унагаагаад цээжин дээр нь дарахаар нь би машинаасаа бууж тойрч очоод салгасан юм. Тэгээд Ч нь намайг түлхэж унагаад дахиж манай эхнэр П лүү дайраад үсдэж барьж аваад зүүн гараараа толгой руу 3-4 удаа цохихоор нь би боль гэж хэлээд дахиж салгатал манай эхнэрийг цагаач Хятадын шээс гэж доромжлоод байхаар нь чи боль юу гээд байгаан гэсэн чинь чи ч гэсэн Могод руугаа зайл гуйлгачин минь гээд орилоод байхаар нь би эхнэрээ машиндаа суулгаад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар хуудас/,
Яллагдагчаар С.Ч мэдүүлэхдээ: “....Ө.П гийн биед учирсан гэмтлийг би учруулсан, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 245 тоот дүгнэлтэнд: 1. Ө.П гийн биед баруун чихэнд шарх, баруун, зүүн, бугалага.баруун шуу, зүүн гуянд цус хуралт, дух, баруун шанаа.баруун чамархай зүүн чихний гэдсэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээ хуудас/
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /ххийн 31-34 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Ч нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Ө.П гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Ө.П , гэрч С.Ц нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ө.П гийн баруун чихэнд шарх, баруун, зүүн, бугалага.баруун шуу, зүүн гуянд цус хуралт, дух, баруун шанаа.баруун чамархай зүүн чихний гэдсэнд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 245 тоот дүгнэлтэнд зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч С.Ч ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Ч ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Ө.П нь эмчилгээний зардал 300.000 төгрөгийн нэхэмжилийн шаардлага гаргаж үүнийг шүүгдэгч төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Ч ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Ч ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.Ч ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Ч аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН