| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00487/И |
| Дугаар | 00517 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 00517
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар О.Бат-Өлзийгийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох нэг удаагийн мөнгөн тусламж 8124000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00487/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1955 онд төрсөн, 61 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар багийн, 1-3 тоотод оршин суух, Сономбал овогт Ойдовын Бат-Өлзий/РД:ГЖ55070215/,
Хариуцагч: 1983 онд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Булган аймгийн Орхон сумын 5 дугаар баг Далтын 7-8 тоотод оршин суух, Боржигон овогт Чүлтэмийн Цагаанхүү /РД:МА83051835/, нарийн бичгийн дарга Э.Цэнгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт 35 жил ажиллаж, түүнээс сүүлийн 15 жилийг сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сард тэтгэвэртээ гарсан. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 1.1-д Төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох-оор заасан тул хуульд заасан мөнгөн тусламжийг олгогдох ёстой гэж үзэж сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл гаргасан. Засаг даргын Тамгын газар аймгийн Төрийн санд, Төрийн сан нь Сангийн яаманд уламжилсан гэх хариу хэлж өнөөг хүртэл шийдэж өгөхгүй байна. Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж 8124000 төгрөгийг Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хуриу тайлбартаа: Нэхэмжлэгч О.Бат-өлзий нь 2000 оноос Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 01 дүгээр сард тэтгэвэр тогтоолгох насанд хүрч, өндөр насны тэтгэвэртээ гарсан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасан үндэслэлээр нэг удаагийн тэтгэмжийг олгохоор 2016 оны орон нутгийн төсөвт тусган, Засгийн газрын 2014 оны 405 тоот тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ын дагуу түүнд тэтгэмжийг бүрэн гүйцэд олгосон. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 1.1-д заасан "..төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн арван 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох" гэж заасныг хэрхэн хэрэгжүүлэх талаар Аймгийн Төрийн сангийн хэлтэст хандсан боловч одоогоор албан ёсны хариу ирээгүй байна. 2016 оны төсөвт энэ мөнгө тусгагдаагүй учраас бид олгох боломжгүй байна. Төсөвт тусгагдах юм бол бид олгоход татгалзах зүйлгүй. Сумын Засаг даргын тамгын газрын ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй 10000000 гаруй төгрөгийн өртэй байгаа учраас олгох боломжгүй байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Бат-Өлзий нь Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулжнэг удаагийн мөнгөн тусламж 8124000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тусламжийн мөнгийг төсөвт суулгаагүй тул өгөх боломжгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч О.Бат-Өлзий нь 2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарыг хүртэл 15 жил Булган аймгийн Орхон сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь зохигчдын тайлбар, О.Бат-Өлзийгийн №000295322 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна. /хх 36, 37 тал/
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 1.1-д ..төрийн албанд 25 ба түүнээс дээш жил, түүнээс сүүлийн 10 жилийг нь байгаль хамгаалах албанд ажилласан байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа байгууллагаас нь нэг удаа олгох-оор заасан байна.
Нэхэмжлэгч О.Бат-Өлзий нь 2000 оны 1 дүгээр сараас 2016 оны 1 дүгээр сар хүртэл Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 15 жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан байх тул түүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 1.1-д заасан 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн мөнгөн тусламжийг авах эрхтэй этгээд гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч О.Бат-Өлзийгийн ажиллаж байсан байгууллага болох Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас 8124000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газар нь О.Бат-Өлзийд олгох нэг удаагийн мөнгөн тусламжийг төсөвт тусгаж, санхүүжилтийг авах замаар тусламжийг олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 291 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас 8124000 /найман сая нэг зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бат-Өлзийд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Бат-Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 144934 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Булган аймгийн Орхон сумын Засаг даргын Тамгын газраас 144934 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бат-Өлзийд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН