Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 583

 

 

    2020          09           09                                   2020/ШЦТ/583

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даариймаа        

улсын яллагч Ц.Ганчимэг,      

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Т овогт Д-ийн Б холбогдох эрүүгийн 2010011990746 дугаартай 187/2020/0598/Э индекстэй хэргийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

            Монгол Улсын иргэн,  ....... оны ..... дугаар сарын ........-ны өдөр Ховд аймгийн төрсөн......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....... хамт, Сонгинохайрхан дүүргийн ...........тоотод оршин суух, Т овогт Д-ийн Б /РД:.................... 

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13 дугаар гудамжинд иргэн Н.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цамцаар нь боож, цохиж унагаан толгой нүүр рүү нь өшиглөж биед нь дагзны хуйх, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, мөр, бугалга, цээжинд цус хуралт, ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Д.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13 дугаар гудамжинд иргэн Н.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цамцаар нь боож, цохиж унагаан толгой нүүр рүү нь өшиглөж биед нь дагзны хуйх, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, мөр, бугалга, цээжинд цус хуралт, ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Д.Б-ийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэртээ байж байтал эхнэрийн найз Н.Оюунбилэг утсаар яриад “уулзах хэрэг байна” гэхээр нь би гэрээсээ гараад 32-ын тойрог яваад очтол Н.Оюунбилэг намайг хүлээж байсан. Ингээд бид хоёр хамтдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Биокомбинат ороход тэнд Н.Онайзууд гээд 2 залуу байсан. Н.Оюунбилэг хэлэхдээ “танай эхнэр манай нөхөртэй явалдаад байх шиг байна” гэж хэлсэн. Ингээд пиво дуусч би харихаар болоход Н.Оюунбилэг 2 найзын хамт намайг хүргэж өгөхөөр болж харихаар болоход машинтай хөдөлж Нүхтийн 13 дугаар гудамжинд ирсэн. Тухайн үед машин дотор юунаас юм мэдэхгүй ярианаасаа болоод н.Болдоо эсэн байхаа нэг залуутай маргаж хоорондоо барьцалдаад автал намайг цамцаар боохоор нь биеэ хамгаалах гэж урдаас нь нүүр рүү нь түлхсэн. Тэгээд машин зогсохоор нь буутал уг залуу гарч ирээд намайг цохиж унагаагаад толгой, нүүр бараг бүх газар руу өшиглөсөн. Би хохирлын 1.000.000 төгрөгийг Болд-Эрдэнээс хүлээн авсан байгаа. Санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24,, 25-26/

            3. Гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр А.Мэндбаяртай утсаар яриад бид хоёр 32-ын тойргийн орчим уулзсан бөгөөд А.Мэндбаяр “хөдөө явчихаад ирсэн чинь эхнэр хүүхдүүд хаяад явчихсан байна” гэж хэлсэн. Ингээд А.Мэндбаяр өөрөө юм уумаар байна гэхээр би өөрийн найз Д.Б-ийн  гэрт дагуулж очоод дуудсан чинь н.Баасанбат гэх найзын хамт гарч ирсэн. Ингээд А.Мэндбаяр дэлгүүрээс 4 ширхэг 2.5 литрийн пиво аваад Нисэх орж миний машин дотор ууцгаасан. Удалгүй пиво дуусч А.Мэндбаярыг гэрт нь хүргэж өгөхөөр олоод явж байтал А.Мэндбаяр эргэж хараад Д.Болд-Эрдэнэтэй маргалдаж байгаад хоорондоо хэрэлдээд Д.Болд-Эрдэнэ, Амарбаярыг унагасан. А.Мэндбаярыг Д.Бзодсон. Өөр хүн гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/

            4. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар тэр залууг хүргэж өгөхөөр болоод замдаа явж байтал тэр залуу Д.Болд-Эрдэнэтэй маргаад машин дотор бие биенийгээ цамцаар нь боогоод байсан. Яармагийн гудамжинд буугаад хоорондоо барьцалдаад авахаар нь би машинаас буутал Д.Бтэр залууг цохиод бас өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7225/-ний дүгнэлт:

           -А.М-ын биед дагзны хуйх, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, мөр, бугалга, цээжинд цус хуралт, ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

          -Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой /хх-33/

            6. Шүүгдэгч Д.Б-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр найз н.Баасанбатын хамт гэртээ байхад орой Н.Оюунбилэг утсаар яриад намайг байрны гадаа дуудсан. Ингээд гараад очиход Н.Оюунбилэг машиндаа урьд нь харж байгаагүй нэг залуутай сууж байсан. Мөн тэр залуу дэлгүүрээс пиво авч бид нар Нисэхэд ирж гудамжинд зогссон. Улмаар пиво ууж дууссаад н.Мэндээ гэх залууг хүргэж өгөхөөр болоод машинтай хөдлөн явж байгаад уг залуутай маргаж хоорондоо бие биенийгээ боосон. Ингээд гудамжинд машинаас буутал тэр залуу над руу дайрахаар нь би газар унагаагаад ганц нэг цохиж өшиглөсөн. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.     

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7225/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.  

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Д.Бнь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 13 дугаар гудамжинд иргэн Н.М-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан цамцаар нь боож, цохиж унагаан толгой нүүр рүү нь өшиглөж биед нь дагзны хуйх, хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү, мөр, бугалга, цээжинд цус хуралт, ташаа, өвдөгт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...хохирол төлбөр 1.000.000 төгрөг авсан, цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн баримт /хх-ийн 22-24/, түүний хувийн байдал /......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Д-ийн Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Шүүгдэгч Д.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.   

Шүүгдэгч Д.Б-ийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т овогт Д-ийн Б-ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Шүүгдэгч Д.Б холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.   

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Б сануулсугай.    

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

       

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР