Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0275

 

 

                                         Ч.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А,

Нэхэмжлэгч Ч.Б нар,

Нэхэмжлэгч: Ч.Б,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” А/37 дугаар тушаалаар татварын улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар “Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон” гэсэн үндэслэлээр Ч.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байх бөгөөд уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар “Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах,

4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулах,

5. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох,

6. 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид:  Нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 128/2020/0395/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Б нь Татварын ерөнхий газрын даргад холбогдуулан “1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” А/37 дугаар тушаалаар татварын улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар “Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон” гэсэн үндэслэлээр Ч.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байх бөгөөд уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар “Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах,

4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулах,

5. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох,

6. 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.1.4, 61 дүгээр зүйлийн 61.1.1, 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн А/37 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаал, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, үлдэх “2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Я.А нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Ч.Б-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.

3.2. Шүүх маргааны үйл баримтад Төрийн албаны тухай хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлэхгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн.

3.3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/37 дугаар тушаалын Ч.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд Сангийн сайдын 2020 оны 4 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын бүтэц, чиг үүргийн хүрээнд төрийн жинхэнэ албан тушаалын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг батлуулсан бөгөөд дээрх тодорхойлолтоор зохион байгуулалтын бүтцийн нэгжид нэг ахлах мэргэжилтэн байхаар тогтоосон. Шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллах үед Татвар төлөгчид үйлчлэх газарт нэгээс олон ахлах мэргэжилтэн чиг үүргийн дагуу албан үүрэг гүйцэтгэж байсан учир Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “ ... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг хэрэгжүүлэн ахлах мэргэжилтнийг сонгон шалгаруулалтаар томилох үүднээс татварын улсын ахлах байцаагчдыг татварын улсын байцаагчийн орон тоонд томилсон. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн орон тоо цөөрсөн учир тэдгээр албан тушаалыг эрхэлж байсан ахлах мэргэжилтний дундаас сонгон шалгаруулах байдлаар томилох хуулийн зохицуулалтыг баримталсан. Шүүх хариуцагч зохион байгуулалтын бүтцийн нэгжид 1 ахлахын орон тоотой байхаар албан тушаалын тодорхойлолт баталсан шийдвэр гаргасныг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн атлаа өмнөх Taтвapын ерөнхий газрын бүтэц, орон тоо баталсан тушаалыг хүчингүй болгоогүй, хэлтэс алба ямар албан тушаалын хэдэн орон тоотой байх талаар холбогдох шийдвэр тушаалаар баталгаажуулаагүй /тийм тушаал байхгүй/ гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн орон тоо хэвээр хадгалагдан үлдсэн гэж зөрүүтэй дүгнэлт гаргаж A/37 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь “нэхэмжлэгчийн эрхэлж байсан чиг үүрэг өөрчлөгдсөн” гэх үндэслэлээр өөр албан тушаалд томилоогүй, орон тоо цөөрсөн гэх үндэслэлээр тэдгээрийн дундаас шалгаруулах агуулгаар томилсон, маргаан бүхий А/37 дугаар тушаал гарах үед Татвар төлөгчтэй харилцах газарт нэгээс олон татварын улсын ахлах байцаагч албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь илэрхий, хууль журмын дагуу агентлагийн батлагдсан орон тооны дээд хязгаарт багтаан ажиллуулах шаардлагад нийцүүлснийг шүүх анхаарсангүй.

3.4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаал болон ажлын хэсгийн дүгнэлт, шалгаруулалтыг хүчингүй болгосон үндэслэлийн тухайд нэр бүхий нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад, 2020 оны 179 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхисон бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 06/965 дугаар албан бичгээр уг тогтоолыг Татварын ерөнхий газарт ирүүлсэн. Ингэхдээ дээрх тогтоолын биелэлтийг хангуулж, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг үүрэг болгосон. Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д “... зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 05 дугаар сарын 19-ний А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын дэд даргаар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй татварын улсын ахлах байцаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэхүү тушаал нь шалгаруулалтад оролцогчдод бус, сонгон шалгаруулалт явуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдэд хамаарах дотогшоо чиглэсэн акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн гадагш чиглэсэн акт гэж үзэх үндэслэлгүй.

3.5. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч тухайн сонгон шалгаруулалтад оролцоогүй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15 дахь заалтыг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл дээрх зохицуулалт нь төрийн албан хаагчийг албан тушаал бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсантай холбоотой маргаан үүссэн тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд Ч.Б-ийн хувьд албан тушаал буураагүй, халагдаагүй, чөлөөлөгдөөгүй болохыг шүүх анхаараагүй. Түүнчлэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны А/91 дүгээр тушаалын дагуу сонгон шалгаруулалт 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр явагдаж дууссан бөгөөд энэ хугацаанд Ч.Б нь шүүхэд хандсан, захиргааны хэрэг үүссэн талаарх мэдээлэл ирээгүй. Гагцхүү шалгаруулалт дууссаны дараа буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 4202 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсч, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авсан талаарх баримт хэрэгт байсаар байхад шүүх харгалзан үзэлгүйгээр маргаан шийдвэрлэгдэх хүртэл томилгоо хийх, сонгон шалгаруулалт зохион байгуулах ёсгүй байсан гэж захиргааны байгууллагын үйл ажиллагааг үндэслэлгүйгээр буруутгаж байна. Мөн дээрх шалгаруулалтын үйл ажиллагаа нь сул орон тоог нөхөх ажиллагаа биш бөгөөд албан тушаалын тодорхойлолтоор Татварын ерөнхий газрын дотоод зохион байгуулалтын шинэ бүтцэд 1 татварын улсын ахлах байцаагч ажиллахаар батлагдсан /цөөрсөн/-тай холбоотойгоор Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтын дагуу нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн их хангаж байгаа алба хаагчийг шалгаруулсны үндсэн дээр томилсныг сул орон тоог нөхөх шалгаруулалт явуулсан мэтээр дүгнэсэн нь шүүх маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн ойлгоогүйгээс буруу дүгнэлт өгсөн гэж үзэхээр байна.

3.6. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/336 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон үндэслэлийн тухайд нэхэмжлэгч “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын үндэслэлээ “ажлын байр хадгалагдан үлдсэн байхад үндэслэлгүйгээр өөр албан тушаалд шилжүүлэн томилж Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж тодорхойлон маргасан. Гэтэл шүүх маргаан бүхий тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны актад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүх нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн өмнөөс шаардлагын үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарна гэж тодорхойлон дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхийн аль ч шатанд дээрх үндэслэлийг тавьж маргаагүй. Шүүх ч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан аль үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгааг асууж тодруулаагүй атлаа 47.1.6-д заасан үндэслэлийг тодорхойлон дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй. Мөн өмнөх тушаал хууль бус гарсан нь тухайн актыг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

3.7. Мөн нэхэмжлэгч “Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж маргаж буй үндэслэлээ тодорхойлсон атлаа “илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд “илт хууль бус”, “хууль зөрчсөн” талаарх 2 төрлийн хуулийн зөрчил нь хоорондоо хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай болохыг шүүх анхаараагүй. Өөрөөр хэлбэл “илт хууль бус болохыг тогтоолгох” төрлийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7-д заасан хэн ч харсан илэрхий, тодорхой хэлбэрийн алдаатай, гарсан цагаасаа ямар нэгэн эрх зүйн үйлчлэл үзүүлэх чадамжгүй /биелүүлэхгүй байх ч болох/ актад хамаарах бөгөөд илт хууль бус болохыг тогтоолгох онцгой ашиг сонирхол нэхэмжлэгчид байх нөхцөлтэй. Гэтэл маргаан бүхий 2020 оны Б/336 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байгаа бөгөөд сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн албан тушаалын тодорхойлолтод заасан 1 албан хаагч томилогдсон тул батлагдсан орон тоо дутагдалтай байсан Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагчаар шилжүүлэн томилсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлд хамаарахгүй бөгөөд шүүх маргааны үйл баримтад 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлоогүй. Хүчингүй болгуулах шаардлагын үндэслэлээр илт хууль бусад тооцуулахаар маргаж байгаа нь түүнийг хамгаалах болоод эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтоох үндэслэл болохгүй.

3.8. Нэхэмжлэгч “Өмнө нь эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-ийг татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэхүү шаардлагатай холбоотойгоор Ч.Б-ийн хувьд үргэлжлүүлэн ажиллах талаар хүсэлт гаргаагүй тул Татварын ерөнхий газрын дарга татгалзсан эсхүл шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх, тэр нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэхүү тодорхойгүй шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Гэтэл шүүх өмнө нь эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-ийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэмэгдүүлсэн шаардлагад хууль зүйн дүгнэлт өгч шийдвэрлэхгүй орхигдуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг зөрчсөн.

3.9. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны Б/737 дугаар тушаалыг хүчингүй болгосон үндэслэлийн тухайд анхан шатны шүүх “дээрх тушаалыг хууль зөрчөөгүй” гэж дүгнэсэн атлаа өмнөх тушаалуудтай холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоохын тулд хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Дээрх тушаал нь захиргааны санаачилгаар бус, нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтийг үндэслэн гарсан бөгөөд энэ тушаалтай холбоотойгоор хариуцагчийг буруутгах, тушаалыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ч.Б өмнөх тушаалуудтай маргаж байх хугацаанд өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөж, нөөцөд бүртгэгдсэнээр Ч.Б болон татварын aлба хоорондын төрийн албаны харилцаа дуусгавар болж, шаардах эрхээ алдах эрх зүйн үр дагавартай бөгөөд маргаж буй аливаа тушаалын эрх зүйн үйлчлэл дуусгавар болж, дуусгавар болсон актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй.

3.10. Шүүх маргааны үйл баримтад хэт ерөнхий дүгнэлт хийж, зөвхөн зарчим баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн атлаа тэрхүү баримталж буй хуулийн заалтыг Тогтоох хэсэгт баримтлаагүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2022/0133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

           4.1. Ч.Б миний нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг анхан шатны журмаар 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэн 133 дугаартай шийдвэр гаргасан бөгөөд тус шийдвэрийн зарим хэсэг болох цалин хөлстэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

           4.2. Нэхэмжлэлийн 8 дахь хэсэгт тусгасан Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалт” батлагдсанаар ТЗ-8 зэрэглэл нь дэс түшмэлийн ангилал болж буурсан. Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолын 2.9-д ангилал зэрэглэл бууруулахгүй, мөн Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар нэмэгдэл баталгааг хангагдах ёстой. Засгийн газрын 2019 оны 275 дугаар тогтоолоор ахлах түшмэлийн ангилалд Т3-9, ТЗ-10 зэрэглэл хамаарахаар болж ТЗ-8 зэрэглэл нь дэс түшмэлийн ангилалд хамаарах болсон. Өмнө хэрэгжиж байсан Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор ТЗ-8 зэрэглэл нь ахлах түшмэлийн ангилалд хамаарч байсан. Шинээр бүтэц хийгдэж буй тул 2007 оны 354 дүгээр тогтоолоор ахлах түшмэлийн ангиллаар ТЗ-8 зэрэглэлтэй байсан татварын улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан 8 хүний ахлах түшмэлийн ангиллыг хэвээр хадгалан шинээр бий болгосон хэлтсийн дарга буюу ТЗ-9 ангиллаар нэмэгдсэн албан тушаалд томилох нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтын хүрээнд хэрэгжинэ гэж үзэж байсан. Харин шинэ батлагдсан бүтцээр бүх газруудад бий болгосон хэлтэст дарга буюу ТЗ-9 албан тушаалд Т3-7 зэрэглэлд ажиллаж байсан байцаагчийг ангилал зэрэглэл ахиулан томилсон нь Төрийн албаны тухай хуулийн заалтыг, Улсын Их Хурлын 2019 оны 21 дүгээр тогтоолын 2.6 заалт, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 16 дугаар тогтоолын 2.2, 2.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж ингэснээр бидний эрх ашгийг мөн давхар зөрчсөн үйлдэл болсон. Хариуцагч энэ хэсэгт өгсөн тайлбартаа Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д заасныг зөрчиж “ахлах түшмэлийн зэрэг дэв” олгосон гэсэн байна. Харин бидний хувьд албан тушаалд томилох үед Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоол хэрэгжиж байсан. Надад ахлах түшмэл ангилал, татварын улсын байцаагч болгосон тушаал 2007 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын тушаалыг нотлох баримтаар хүргүүлсэн.

         4.3. Татварын ерөнхий газарт ахлах түшмэлийн ангилалд ТЗ-8 зэрэглэлтэй ажиллаж байсан 8 татварын улсын ахлах байцаагч байсан. Эдгээр тушаалуудыг бидэнд огт танилцуулаагүй учраас ахлах түшмэлийн ангилалд хамрагдаж байсан бүх ахлахуудын албан тушаалын ангилал, зэрэглэлийг бууруулах ажиллагааг А/37 дугаар тушаалаар хийсэн гэж ойлгож байсан. Гэтэл шүүхэд хэрэг үүссэний дараа нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаалуудыг хавтаст хэргээс үзэж мэдэж авсан. Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газар дахь салбар зөвлөлийн 2019 оны тогтоолоор миний зэрэглэлийг ахлах түшмэлийн тэргүүн зэрэг болгон нэмэгдүүлсэн. Өмнөх ангилалд буюу ахлах түшмэлийн дэд зэрэгтэйгээр 2007 оноос хойш 13 жил ажилласан. Зэрэг дэв нэмэгдүүлсэн тогтоол гарсан тухай салбар зөвлөлөөс асууж мэдсэн байсан тул миний цалин 2020 оны 1 сараас эхлэн Улсын Их Хурлын 21 дүгээр тогтоолын 2.10-д заасны дагуу зэрэг дэвийн нэмэгдэл ахлах түшмэлийн тэргүүн зэрэг буюу 32 хувиар бодогдох ёстой. Гэтэл энэ нэмэгдэл орох нь байтугай ахлах түшмэлийн ангилал нь дэс түшмэл болж цалин хөлс А/37 дугаар тушаалаар буурсан. Тиймээс бид эхэндээ A/37 дугаар тушаалаар ангилал зэрэглэл бууруулсан байна гэж үзэн маргасан. Ингэж буурснаар зөвхөн зэрэг дэвийн 2 хувийн зөрүү нь дараах байдлаар цалин хөлс буурахад нөлөөлсөн.

1. Зэрэг дэвийн зөрүү

Сар

Хариуцагчаас олгосон цалин

Нэхэмжлэгч тооцсон

Татварын ерөнхий газар дүүргээс тооцсон Зэрэг дэвийн нэмэгдэл

Салбар зөвлөлөөс гаргасан тогтоолын дагуу Зэрэг дэв

Хувь

Дүн /төгрөг/

Хувь

Дүн /төгрөг/

1

2

3

4

5

1,002,648

1,002,648

924,456

924,456

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

30

30

30

30

30

300,794.40

300,794.40

277,336.80

277,336.80

300,794.40

32

32

32

32

32

320,847.36

320,847.36

320,847.36

320,847.36

320,847.36

ТЕГ

4,856,856

5,013,240

 

1,457,056.80

 

1,604,236.80

6

7

8

9

10

-

551,456

1,002,648

683,624

91,150

300,794

551,456

1,002,648

683,624

91,150

30

30

30

30

30

-

165,436.92

300,794.40

205,087.09

27,344.95

32

32

32

32

32

96,254.21

176,466.05

320,847.36

218,759.56

29,167.94

ХУД ТХ

2,328,878

2,629,672

 

698,663.36

 

841,495.12

Нийт 2020

7,185,734

7,642,912

 

2,155,720.16

 

2,445,731.92

                                                                                                Зөрүү 290,011.77

Харин хавтас хэрэгт хариуцагчаас ирүүлсэн материалаас харахад Төрийн албаны зөвлөлийн Татварын ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн тогтоолоор дээрх 8 татварын улсын ахлах байцаагч буюу ахлах түшмэл байсан байцаагчдын зэрэглэлийг ахиулан тогтоосон байхад Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 211 дүгээр тушаалаар зөвхөн эдгээр ахлах байцаагчдын зэрэглэлийг ахиулалгүй бусдыг нь ахиулан тогтоосон тушаал гаргасан байна. Яагаад зөвхөн энэ хэдэн татварын улсын ахлах байцаагч нарын зэрэг дэвийг ахиулаагүй болох нь тодорхойгүй байна. Энэ тушаал нь цалин хөлсийг 290,011.77 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжгүй болгосон. Ахлах түшмэлийн ангилал нь Засгийн газрын 275 дугаар тогтоолоор Т3-9 болж ахисан, харин Т3-8 нь зэрэглэл нь дэс түшмэл болж буурсан нь төрийн албан хаагч миний хувьд Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэмэгдэл баталгааг хангахад Т3-9, ТЗ-8 байх нөхцөлтэй байсан. Гэтэл Татварын ерөнхий газрын даргын А/37 дугаар тушаалаар Т3-7 болгон шууд бууруулсан нь цалин хөлсийг бууруулж хуульд заасан эрх ашгийг хөндсөн.

2. Албан тушаал буурснаас үүссэн зөрүү

Цалингийн карт дахь бодогдсон цалин

Сар

Үндсэн цалин /

Бодогдсон цалин

Удаан жил

Зэрэг дэв

 

Нэмэгдлийн дүн

Олговол зохих бүгд дүн

Хувь

Дүн

Хувь

Дүн

3

4

5

ТЕГ

924,456

924,456

1,002,648

2,851,560

20

20

20

184,891

184,891

200,530

571,312

30

30

30

277,377

277,377

300,794

855,468

 

 

250,214

250,214

462,228

462,228

751,538

1,675,994

1,386,684

1,386,684

1,754,186

4,527,554

Шүүхээр шийдвэрлүүлэхээр маргаж буй цалингийн тооцоо

Сар

Үндсэн цалин /

Бодогдсон цалин

Удаан жил

Зэрэг дэв

 

Нэмэгд-лийн дүн

Олговол зохих бүгд дүн

Хувь

Дүн

Хувь

Дүн

3

4

5

1,002,648

1,002,648

1,002,648

20

20

20

200,530

200,530

200,530

30

30

30

300,794

300,794

300,794

 

 

250,214

501,324

501,324

751,538

1,503,972

1,503,972

1,754,183

 

3,007,944

 

601,589

 

902,383

250,214

1,754,186

4,762,130

 

Зөрүү 156,384

31,277

46,915

-

78,192

234,576

            Албан тушаал бууруулсан 2 сарын хугацаанд 234,576 төгрөгийн зөрүү үүссэн. Энэ зөрүүг олгоогүй.

            Харин 5 сард нэмж олгосон 250,214 төгрөгийн дүн нь албан тушаал бууруулснаас үүссэн зөрүү дүнгээс их байсан тул хамт маргаж байсан татварын улсын ахлах байцаагч нарын цалингийн картаас нэмэгдлийг харахад зөрүү их байгаа нь дээрх нэмэгдэл нь зэрэг дэвийн нэмэгдлийн зөрүү биш болохыг нотолно.

 

Цалингийн картаар олгосон

Шалган бодсон нийлбэр

Зөрүү

Б

1,964,186

1,713,972

250,214

Даваадэмбэрэл

1,987,367

1,734,025

253,342

Ундармаа

2,126,784

1,488,432

638,352

Амгалан

2,148,816

1,507,513

641,303

Баясгалан

2,177,364

1,711,046

466,318

Татварын ерөнхий газрын даргын А/37 дугаар тушаал нь бидний албан тушаалын ангилал, зэрэг дэв, цалин хөлс бууруулсан нь Төрийн албаны тухай хуулийг зөрчиж буй тухай гомдлыг Төрийн албаны зөвлөлд хандан хуулийн хугацаанд нь гаргасан. Гэтэл энэ гомдол гаргасан байцаагчдын үр дүнгийн урамшууллын 1 дүгээр улирлын дүнг үндэслэлгүй бууруулсан 2 дугаар улирлын дүнг олгоогүй.

3. Үр дүнгийн урамшуулал

Сар

Бодогдсон цалин

Нэхэмжлэгчийн бодсон

Нэмэгдэл

ЦК үр дүн

Нэхэмжилсэн үр дүн

Хувь

Дүн

Хувь

Дүн

1

2

3

1,002,648

1,002,648

924,456

1,002,648

1,002,648

1,002,648

 

 

 

 

4

924,456

1,002,648

20

184,891

40

401,059

5

6

1,002,648

1,002,648

300,794

 

 

 

 

7

551,456

551,456

 

 

30

300,794

Дүн

3,403,016

3,860,195

 

184,891

 

701,854

 

Зөрүү                 457,178

516,963

 

Үр дүнгийн урамшуулал 1 дүгээр улирлын 40 хувь тооцох дүнг 20 хувь болгон үндэслэлгүй бууруулсан, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллыг дүүрэгт шилжсэн гэдэг үндэслэлээр огт олгоогүйг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан үр дүнгийн урамшуулал тооцох журмын дагуу бодоход 516,963 төгрөгийн зөрүү үүсч байна. Хамт дүүрэгт шилжсэн байцаагчдын үр дүнгийн урамшууллыг дүүрэгт нь бодож олгосон байна. Татварын ерөнхий газраас олгосон 1 дүгээр улирлын үр дүнг бодохдоо 3 сарын цалинг албан тушаал бууруулсан дүнгээс тооцож олгосон байна. Татварын ерөнхий газын даргын Б/336 дугаар тушаалаар албан тушаал бууруулахгүйгээр дүүрэгт томилсон. Гэтэл цалин хөдөлмөрийн хөлсний нэмэгдэл болох унаа хоолны мөнгө буурсан.

4. Цалин хөдөлмөрийн хөлсний нэмэгдлийн тооцоо

Сар

Бодогдсон цалин

Нэхэмжлэгчийн тооцсон

Хоол, унаа

Хоол, унаа

1

2

3

4

5

1,002,648

1,002,648

924,456

924,456

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

176,000

136,000

176,000

176,000

210,000

176,000

136,000

176,000

176,000

210,000

ТЕГ

4,856,856

5,013,240

874,000

874,000

Цалин хөлсний нэмэгдэл болох унаа хоолны мөнгө нийт дүнгээрээ 205,000 төгрөгөөр буурсан. Дүүрэгт ажиллаж байхад 6 сард ажилласан 6 хоногийг ажилласан хоногт оруулж бодоогүй, мөн 10 сард ажилласан 2 хоногийг бодож олгоогүй байсныг нөхөн бодуулсан бөгөөд үүнтэй холбоотой гарсан зөрүү мөн тооцоонд орсон.

Үүссэн зөрүүг сар бүрээр тооцож гаргавал:

Сар

Цалингийн карт

Өөрөө бодсон

Зөрүү дүн

1

2

3

4

5

6

7

8

9

10

1,679,972.00

1,639,972.00

1,562,684.00

1,747,575.00

1,964,186.00

1,950,532.00

882,184.60

1,608,972.00

1,412,259.45

136,724.73

1,700,024.96

1,660,024.96

1,700,024.96

2,101,084.16

1,984,238.96

2,455,739.49

1,227,0058.13

1,692,024.96

1,470,931.93

154,547.72

20,52.96

20,52.96

137,340.96

353,509.16

20,052.96

505,207.49

344,823.53

83,052.96

58,672.47

17,823.00

 

14,585,061.78

16,145,650.23

1,560,588.45

11

12

1

2

 

1,002,648

1,002,648

1,002,648

1,002,648

 

 

 

4,010,592.00

4,010,592.00

 

 

 

5,571,180.45

Нийт дүнгээрээ А/37 дугаар тушаал болон дүүрэгт томилсон Б/336 дугаар тушаалаас шалтгаалан 1,560,588.45 төгрөгийн цалингийн зөрүүг шүүхээр гаргуулахаар нэхэмжилсэн. Мөн Б/737 дугаар тушаалаас шалтгаалан ажилгүй болсон хугацааны буюу 2 сар хүртэлх үндсэн цалингийн хэмжээгээр тооцож 4,010,592.00 төгрөгийн цалин хөлсний олговор олгоогүй гэж үзэж нийтдээ 5,571,180.45 төгрөгийн олговор гаргуулахаар нэхэмжилсэн.

4.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй орхигдуулсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тухайгаа дурдаад шүүх хуралдаанд Тогтоох хэсгийн агуулгыг уншиж сонсгохдоо маргаан бүхий актуудын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй, илт хууль бус болохыг тус тус тогтоосон тухай дурдаж нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоосон тухай сонордуулсан. Энэ талаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдаж ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн талаар дурдсан. Гэвч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт энэ талаар бичигдээгүй нь техникийн шинжтэй алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй.

4.5. Нөгөө талаар нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн атлаа ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотой үр дагавар буюу нэхэмжлэлийн дагалдах шаардлага болох ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, зэрэг дэвийн нэмэгдэл гаргуулах тухай шаардлагыг шүүх хангахгүй орхигдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хууль /хуучин/-ийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасны дагуу цалин хөлстэй холбоотой нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

4.6. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсэгт “нэхэмжлэгчийг Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж нэмж тусгуулах, “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдэл нийт 5,571,180.45 төгрөгийн олговорыг хариуцагчаас гаргуулсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2.  Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Ч.Б нь “1. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” А/37 дугаар тушаалаар татварын улсын байцаагчаар томилсныг эс зөвшөөрч, өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

2. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/336 дугаар тушаалаар “Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд томилох албан хаагчийн шалгаруулалтын үнэлгээг үндэслэн татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд албан хаагч томилогдсон” гэсэн үндэслэлээр Ч.Б-ийг албан тушаалаас нь чөлөөлж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагчаар томилсон байх бөгөөд уг тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох,

3. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар “Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах,

4. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар “Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон, тус тушаалаар байгуулагдсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын Татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт болон дүгнэлтийг хүчингүй болгуулах,

5. Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох,

6. 2020 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй тул олгуулах, 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”-аар маргажээ.

           2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар шийдвэрээр “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 435 дугаар магадлалаар “... нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тус бүрт дүгнэлт хийж, маргаанд хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзээд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр байна.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, 107 дугаар зүйлийн 107.4-т зааснаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгах үүрэгтэй.

2.4. Гэтэл анхан шатны шүүх дээрх 435 дугаар магадлалд заасан ажиллагааг бүрэн хийж нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага бүрт бүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлээгүй байна.

2.5. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй Татварын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Ч.Б-ийг Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газрын татварын улсын ахлах байцаагчийн ажилд эгүүлэн тогтоох” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа шийдвэрийн Тогтоох хэсэгт хэрхэн шийдвэрлэсэн талаар заагаагүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ... заана” гэж заасантай нийцээгүй байна. Учир нь 107.7-д зааснаар мөн хуулийн 107.5-д заасан Тогтоох хэсэг нь захиран тушаах хэлбэртэй байх бөгөөд тус хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой болно.

2.6. Нэхэмжлэгчээс “... анх ахлах байцаагчийн орон тоо 1 байхад би томилогдон ажиллаж байсан, дараа нь орон тоо байхгүй байхад манай хэлтэст дахин ахлах байцаагчаар хүмүүсийг томилсон, ... 2020 оны А/37 дугаар тушаалаар орон тоо, бүтэц батлахад манай хэлтэс 1 ахлах байцаагчийн орон тоотой болсон нь өөрчлөлт биш, иймд миний орон тоо хэвээр байгаа тул үргэлжлүүлэн ажиллах ёстой” гэж тайлбарлан маргаж дээрх 435 дугаар магадлалд “... Ч.Б-ийг татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд томилогдох үед үйлчилж байсан орон тоо баталсан тушаал хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагатай” гэж тодорхой дурдсан байхад анхан шатны шүүх маргааны гол үйл баримт болох нэхэмжлэгч нь анхнаасаа татварын улсын ахлах байцаагчийн орон тоонд ганцаар ажиллаж байсан эсэх, тухайн үед ямар тушаал, шийдвэрээр ямар орон тоотой ажиллаж байсан, нэмж улсын ахлах байцаагч нарыг томилох үед улсын ахлах байцаагчийн орон тоо хэд байсан, нэхэмжлэгч нь ийнхүү маргах эрхтэй эсэх, нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар тус хэлтэст анх ганцаараа улсын ахлах байцаагчийн орон тоонд ажиллаж байсан бол энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болох эсэх талаар бүрэн тодруулаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газарт татварын улсын ахлах байцаагчаар томилогдсон, мөн үүний дараагаар нэмж татварын улсын ахлах байцаагч нар томилогдох тухайн цаг үед хүчин төгөлдөр байсан Татварын ерөнхий газрын бүтэц, орон тоо баталсан талаарх баримтыг гаргуулж хэрэгт хавсаргаж, шүүх үүнтэй холбоотой дүгнэлт хийх нь зүйтэй. Хариуцагчаас “... энэ талаарх баримт байхгүй, тухайн үед Гааль, татварын ерөнхий газар тусгаарлагдахад Татварын ерөнхий газрын бүтэц, орон тоо батлагдаагүй” гэж тайлбарлах боловч тухайн үед Татварын ерөнхий газарт хичнээн албан хаагч ажиллаж байсан,  ямар шатлал, зэрэг дэвээр цалинжуулж байсан болон тухайн үеийн бүтэц орон тоог нотлох бусад баримтуудыг гаргуулах боломжтой. 

2.7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж,  татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн болон уг ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалт, дүгнэлтүүд нь дээр зааснаар захиргааны актын шинжийг агуулж байгаа эсэх, сонгон шалгаруулалтын Ажлын хэсэг нь бие дааж захиргааны акт гаргах эрх бүхий этгээд мөн эсэх, эдгээрийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч маргах эрхтэй эсэх талаар нягталж дүгнээгүй байна. Түүнчлэн шүүх “... нэхэмжлэгч нь шалгаруулалтад оролцоогүй байхад түүнд үнэлгээ хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй, ... энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг бүрэн сэргээгдэхээр байна” гэх дүгнэлтийг хийгээд А/91 дүгээр тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгосон, А/91 дүгээр тушаалаар Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийн шалгаруулалтыг зохион байгуулахаар шийдвэрлэснийг болон уг ажлын хэсгийн улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах шалгаруулалтыг хэрхсэн талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийдвэрийн Тогтоох хэсэгт дурдаагүй, А/91 дүгээр тушаал, шалгаруулалт, дүгнэлт нь чухам ямар хуулийг зөрчсөн болохыг дүгнээгүй байна.

Мөн хариуцагч 2020 оны А/91 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 179 дүгээр тогтоолын 5, Татварын ерөнхий газрын даргын 2020 оны “Татварын ерөнхий газрын орон тоо, харьяа татварын албадын орон тооны дээд хязгаарыг батлах тухай” А/28 дугаар тушаалыг үндэслээд Татварын ерөнхий газрын татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд ажиллах албан хаагчийг шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, тус Ажлын хэсгийн дүгнэлтээр шаардлагыг хамгийн их хангаж байгаа, хамгийн өндөр оноогоор дүгнэгдсэн албан хаагчийг томилуулах саналыг Татварын ерөнхий газрын даргад гаргасан байгаагаас үзвэл тус албан тушаалын орон тоог сул орон тоо нөхөх ажиллагаа хийсэн гэж үзэх эсэх, мөн уг орон тоог цөөрсөн гэж үзэхээр бол анх хэдэн орон тоотой байсан талаарх баримтыг гаргуулж, орон тоо цөөрсөн болохыг нотлох зайлшгүй шаардлагатай.

2.8. Анхан шатны шүүх “...Б/737 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй ч уг тушаалыг гарах хүртэлх хугацааны захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээхийн тулд уг Б/737 дугаар актыг ч хүчингүй болгох нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн “Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар “Ч.Б нь зургаан сараас дээш хугацааны сургалтад хамрагдах үндэслэлээр түр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн” байх бөгөөд уг тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь ойлгомжгүй байна. Учир нь шүүх гагцхүү маргаан бүхий актыг хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянаж, тухайн акт нь хууль зөрчсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох нь хуульд нийцнэ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/737 дугаар тушаалаар Ч.Б-ийг түүний хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, татварын улсын байцаагчийн эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагаас хамаарч нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох тохиолдолд татварын улсын ахлах байцаагчийн албан тушаалд шууд томилогдох боломжтой эсэхийг харгалзан үзэх нь зүйтэй.

2.9. Мөн нэхэмжлэгчээс “...зэрэг дэв, албан тушаал буурсны зөрүү гарсан, ... 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах үндэслэлтэй” гэж маргаж, хариуцагчаас “... нэхэмжлэгчийн зэрэг дэвийг бууруулаагүй” гэж тайлбарлаж байх тул шүүх энэ талаар тодруулж, дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтуудыг бүрэн цуглуулаагүй, түүнд харьцуулан хууль зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4, 121.3.7 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                                                                                            ШҮҮГЧ                                            Д.ОЮУМАА       

                    ШҮҮГЧ                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

                               ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН