Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00089

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

             Хүсэлт гаргагч: ХААН банкны Зүүнхараа салбарын хүсэлттэй

             З.Мөнхбаяр, Х.Бямбахишиг нарыг эрэн сурвалжлуулах тухай хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: ХААН банкны Зүүнхараа салбарын төлөөлөгч Г.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Ариунсайхан нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Хүсэлт гаргагч ХААН банкны Зүүнхараа салбараас тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: ХААН банкны Зүүнхараа салбараас 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 5754476 төгрөгийн цалингийн зээл авч ашигласан бөгөөд зээлээ хугацаа хэтрүүлээд 552 хоног болсон зээлдэгчтэй холбоо барьж чадахгүй байгаа бөгөөд одоо хаана оршин суугаа нь тодорхойгүй байна. Харилцагч З.мөнхбаяр болон Х.Бямбахишиг нар нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ахуй үйлчилгээний 10 тоотод амьдардаг байсан боловч одоо уг хаяг дээр байхгүй байна. Иймээс иргэн З.Мөнхбаяр, Х.Бямбахишиг нарыг эрэн сурвалжлах арга хэмжээ авч өгнө үү гэжээ.

ХААН банкны Зүүнхараа салбарыг төлөөлж тус банкинд зээлийн багц хариуцсан менежер ажилтай, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, Жагар овогт Ганбатын Баасансүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Мөнхбаяр нь ХААН банкны Зүүнхараа салбараас анх 2012.09.11-ний өдөр 7657752 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэй сар бүр 206000 төгрөг төлөхөөр зээлж авсан юм. 2014.08.20-ны өдөр нэмэлт зээл авч нийт 5754476 төгрөгийн зээлийн гэрээг шинээр байгуулсан. Энэ гэрээ нь 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй байсан. 2015.06.15-ны өдөр төлөлт хийгээд үүнээс хойш төлөлт хийхгүй хугацаа хэтэрсэн. Тухайн үед эхнэр Х.Бямбахишиг нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. З.Мөнхбаяр нь Ахуй үйлчилгээний ¹ 10 тоотод оршин сууж, Мөнгөн хараа дуу бүжгийн чуулгад жижүүр ажилтай байсан. Ахуй үйлчилгээний 10 тоотод байхад нь очиж уулзаж байсан. Дараа нь очиход байраа түрээслүүлээд Баянхонгор луу алтанд явсан сурагтай байхаар нь утсаар нь холбогдоход ирж уулзаад төлнө гэсэн боловч төлөхгүй, утас нь ч холбогдохгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Иймд хаягийг нь тодруулахаар шүүхэд хандсан тул З.Мөнхбаяр, Х.Бямбахишиг нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Үндэслэх нь:

 

Бөхчүүд овогт Зургаадайн Мөнхбаяр /РД: АП77081170/, Боржигон овогт Хүрэлсүхийн Бямбахишиг /РД:МЗ74051968/ нар нь Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ахуй үйлчилгээний ¹ 10 тоотод оршин сууж байсан ба одоогоор уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох шаардлагатай  байх тул эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дах  хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Ахуй үйлчилгээний ¹ 10 тоотод оршин сууж байсан Бөхчүүд овогт Зургаадайн Мөнхбаяр, Боржигон овогт Хүрэлсүхийн Бямбахишиг нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар З.Мөнхбаяр, Х.Бямбахишиг эрэн сурвалжлах, тэдний оршин байгаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХААН банкны Зүүнхараа салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                     Б. ХЭРЛЭН.