Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
Хэргийн индекс | 149/2017/00052/И |
Дугаар | 00091 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 00091
Зохигчид эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг, Зүүнхараагийн № 15 тоотод оршин суух, Хамниган овогт Доржсүрэнгийн Алтмаагийн /РД:МИ71051206, Утас: 99019868/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, Баянсуудлын гудамж № 84 тоотод оршин суух, Боржигон овогт Лутсайханы Отгонжаргалд /РД:МЗ94011101, Утас:99797629/ холбогдох 393800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Д.Алтмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдэ:........... Л.Отгонжаргал нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл “Буян тахь" үйлчилгээний төв дахь бүх бараа 1000 дэлгүүрт худалдагч хийж байх хугацаандаа нийт 393800 төгрөгний дутагдал гаргасан тул 393800 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа:...... Миний бие Л.Отгонжаргалаас 393800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн дүнгээсээ 230800 төгрөгөөс татгалзаж 163000 төгрөгийг Л.Отгонжаргалаас гаргуулж авахаар харилцан тохиролцож эвлэрлээ гэжээ.
Хариуцагч Л.Отгонжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:...... Д.Алтмаа нь Л.Отгонжаргал надаас 393800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид эвлэрч Д.Алтмаа нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 230800 төгрөгөөс татгалзаж 163000 төгрөг нэхэмжилснийг миний бие төлөөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцлээ гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Д.Алтмаа нь хариуцагч Л.Отгонжаргалаас 393800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Д.Алтмаа нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 230800 төгрөгнөөс татгалзаж, 163000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Л.Отгонжаргал төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Алтмаа, хариуцагч Л.Отгонжаргал нарын 163000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12500 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Отгонжаргалаас 2750 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 2750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Алтмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН