Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.ШинэБаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн Бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч М.Батзаяа,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бид холБогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялБаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2268 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б.Б, 1972 оны 10 дугаар сарын 03-ны өдөр УлаанБаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, Бүрэн дунд Боловсролтой, мэргэжилгүй, “хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам Бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 45А гудамж, 808А тоотод оршин суух хаягтай Боловч одоогоор Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 85А-10 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД: ЦВ72100374/,

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Байрлах 85А Байрны 10 тоот гэртээ гэр Бүлийн хамаарал Бүхий харилцаатай хүн Болох эхнэр Б.Эрдэнэтуяатай хувийн таарамжгүй харилцаа Буюу “талх зуурсандаа ялархаад Байгаа юм уу” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт гараараа цохиж зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн Бугалганд цус хуралт Бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холБогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох Баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж Байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч Байна”  гэв.

Хохирогч Б.Эрдэнэтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед ажилдаа ядарсны улмаас жоохон стресстэй гэртээ орж ирсэн чинь хандлага нь сонин, хөмсгөө зангидаад сууж Байсан. Тэгээд Би талх зуураад сууж Байсан чинь “манай нөхөр чи юундаа уурлаад Байгаа юм, талх зуурсандаа ялархаад Байгаа юм уу” гээд цохих гэж далайсан. Тэгэхээр нь чи намайг айлгаж амьдарна гэж Байхгүй гэж хэлээд өөдөөс нь түлхсэн чинь “намайг түлхэж унагаагаад хацар, зүүн гар руу цохиж” зодсон. Тэгээд Би нөхрөө хөөж гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Яллагдагч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би эхнэр Эрдэнэтуяаг ажлаас нь очиж авах гэсэн чинь зөрөөд явсан Байсан. Тэгээд Би араас нь гэртээ ирсэн чинь “уурлаад Байхаар нь яагаад уурлаад Байгааг нь асуухад өдөр мөнгөний асуудлаар миний хэлсэн үгэнд уурласан юм шиг Байсан. Тэгээд хэрүүл маргаан Болж намайг зайл гэж хэлэхээр нь миний уур хүрээд урд Байсан сандал руу нь өшиглөчихөөд эргэсэн чинь араас цохисон. Тэгэхээр нь эргэж хараад 2 гараас нь Барьж аваад түлхсэн чинь хойшоо савж унаад, хашгираж цохиж дайраад ирэхээр нь нүүрэн тус газар нь 2 удаа алгадсан. Тэгээд дахиж дайраад Байхаар нь жижиг өрөө рүү түлхсэн чинь өөдөөс орилж чарлаж цохиж дайраад Байхаар нь алгадсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №9562 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Б.Эрдэнэтуяагийн Биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн Бугалганд цус хуралт Бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг Болсон гэх цаг хугацаанд үүссэн Байх Боломжтой гэмтэл Байна. гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, иргэн Б.Эрдэнэтуяагаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж Байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 46/ зэрэг нотлох Баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Болно.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны орой Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Байрлах 85А Байрны 10 тоот гэртээ гэр Бүлийн хамаарал Бүхий харилцаатай хүн Болох эхнэр Б.Эрдэнэтуяатай хувийн таарамжгүй харилцаа Буюу “талх зуурсандаа ялархаад Байгаа юм уу” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт гараараа цохиж зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн Бугалганд цус хуралт Бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Болох нь

Хохирогч Б.Эрдэнэтуяагийн: “...2020 оны 08 дугаар сарын 18-ны орой 23 цагийн үед ажилдаа ядарсны улмаас жоохон стресстэй гэртээ орж ирсэн чинь хандлага нь сонин, хөмсгөө зангидаад сууж Байсан. Тэгээд Би талх зуураад сууж Байсан чинь “манай нөхөр чи юундаа уурлаад Байгаа юм, талх зуурсандаа ялархаад Байгаа юм уу” гээд цохих гэж далайсан. Тэгэхээр нь чи намайг айлгаж амьдарна гэж Байхгүй гэж хэлээд өөдөөс нь түлхсэн чинь “намайг түлхэж унагаагаад хацар, зүүн гар руу цохиж” зодсон. Тэгээд Би нөхрөө хөөж гаргасан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт Болон хавтаст хэрэгт цуглуулж Бэхжүүлэгдсэн Бусад Бичгийн нотлох Баримтуудаар нотлогдон тогтоогдож Байна.

Эдгээр нотлох Баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холБогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон Байна.

Иймд шүүгдэгч Б.Бид гэр Бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Эрдэнэтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.Бид хуульд заасан ял хөнгөрүүлэх Болон ял хүндрүүлэх нөхцөл Байдал аль аль нь тогтоогдоогүй Болно.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм Буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн Ба түүний хувийн Байдал Болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн Болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү Байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй Бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр Болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж Байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлБарласан Бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага Болгон ТОГТООХ нь:

1. Б.Бийг хүндрүүлэх нөхцөл Байдалтайгаар Буюу гэр Бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм Буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Бид 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний Буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд Биелүүлээгүй Бол Биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих Болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн Баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Бусдад төлөх төлБөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй Болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй Болох Ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл Бичих эрхтэй Болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл Бичсэн Бол шүүхийн шийдвэрийн Биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр Болох хүртэл Б.Бид урьд авсан хувийн Баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР