Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00083

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоо толгой № 1-22 тоотод оршин суух Боржигон овогт Даваалхагвын Батбаярт /РД:МИ75062112, Утас:99654929/ холбогдох 40992727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоо толгой 1-22 тоотод оршин суух Д.Батбаяр нь Сум хөгжүүлэх сангаас “Монгол гэрийн үйлдвэрлэл” төсөл хэрэгжүүлэхээр 50000000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 09-ны дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Иргэн Д.Батбаяр нь зээл түүний хүүг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн, албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул нийт төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 40992727 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хариуцагч Д.Батбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:........ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Холбоо толгой 1-22 тоотод оршин суух Даваалхагва овогтой Батбаяр миний бие 2013 оны 07 дугаар сард сум хөгжүүлэх сангаас зээл авсан. Одоо 40992727 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тус нэхэмжилж байгаа 40992727 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу. Уг төлбөрийг төлөхөд ямар нэгэн маргах зүйл байхгүй. Төлж барагдуулах нь үнэн болно гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 40992727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батбаяр нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 40992727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Батбаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН