Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00100

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Мобиком корпораци ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Баянсуудалын гудамж № 23 тоотод оршин суух /Одоо Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг, 36 дугаар байрны № 2-14 тоотод оршин сууж байгаа/ Дайртан овогт Даваахүүгийн Ганцэцэгт /РД:МА82080308, Утас:99702262/ холбогдох 1.278.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр  сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

  Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..........Хариуцагч нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 30356591 тоот гэрээ байгуулан 99992830 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iРhопе 6S 16GВ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас” илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 100.000 төгрөгийг хассан болно.

 Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт нийт 1.278.828 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Хариуцагч Д.Ганцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Д.Ганцэцэг миний бие Мобиком корпораци ХХК-аас гар утас зээлээр худалдан авсан. Нийт төлбөр болох 1.278.828 төгрөгийг сар бүр өөрийн боломж бололцоогоор төлж дуусгах болно. Маргах зүйлгүй төлж барагдуулна гэжээ.

 

ЗҮндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний 1.278.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ганцэцэг нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ний 1.278.828 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ганцэцэг нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 35.242 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганцэцэгээс 17.621 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 17.621 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН