Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 00099

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

  Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би  Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Тост Өргөө № 4-13 тоотод оршин суух, Чонос овогт Шагдарын Мөнхжаргал /РД:МЗ57110761, Утас:99991109/, Сэлэнгэ аймаг Мандал сумын 2 дугаар баг, Тост Өргөө № 4-13 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэннадмидын Дамдинсүрэн /РД:МЗ58101578, Утас:99261101/, нарт холбогдох 42743390.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:......... Зээлдэгч Ш.Мөнхжаргал нь 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1320015710 тоот бичил зээлийн гзрээгээр 35000000 төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 2.2%-ийн хүүтэй, эхний 12 сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч зээлийг үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 919939 төгрөг үндсэн зээлийн хүү 9842203 төгрөг нэмэгдүүлсэн хүү буюу торгуульд 4939 төгрөгийг тус тус төлсөн болно. Зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сарыг хүртэл зээлийг графикийн дагуу төлж байгаад 2016 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар зээлээ хувиарийн дагуу төлөлгүй нийт 341 хоног хугацаа хэтрэн Монгол банкны чанаргүй зээлийн эргэдзээтэй ангилалд орсон байгаа. Банкны зүгээс Ш.Мөнхжаргал болон хамтран зээлдэгчтэй уулзаж, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж, шат дараалсан арга хэмжээнүүдийг авч ажилласан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлахад хүсэлт гаргасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч талууд звлэрээгүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон. Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн зүгээс зээл төлөх Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүдийг жагсаавал: Ззэлдэгчийн 1320015710 тоот данстай бичил зээлд дараах эд хөрөнгө барьцаалагдсан болно.

1.Үйлчилгээ, гражийн зориулалттай ҮХХ, эзэмших эрхтэй газрын хамт 50.000.000 төгрөг

Нэхэмжлэх гаргах үеийн байдлаар 1320015710 данстай бичил зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү бусад зардлыг жагсаавал:

  • Зээлийн үндсэн төлбөр 34080061.13 төгрөг
  • Хүүгийн төлбөр 8379306 төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 245623.33 төгрөг

   Бусад зардал /нотариат, эвлэрүүлэн зуучлалын УТХ-н төлбөр/ 38400 төгрөг        Зээлийн төлбөрт 42704990.46 төгрөг, нотариатын төлбөр 38400 төгрөг нийт 42743390.46 төгрөг нэхэмжилж байгаа болно. Иймд бидний тавьж байгаа дараах хүсэлтийг Иргэний хэргийг шуүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Үүнд.

   1. Зээлийн барьцааны гэрээний дагуу барьцааны эрхийг хангуулж зээлийн үндсэн төлбөр, үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг зээлдэгчийн зээлийн барьцаанд тавьсан хөрөнгө болон бусад хөрөнгөөр төлүүлэх

   2. Зээлийн барьцаанд тавьсан хөрөнгүүд үрэгдэж болзошгүй учир барьцаа хөрөнгийг хамгаалтанд авах / битүүмжлэх/ гэжээ.

    

Хариуцагч Ш.Мөнхжаргал, Ц.Дамдинсүрэн нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...... Зээлдэгч Ш.Мөнхжаргал би 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж 35000000 төгрөгийг 48 сарын хугацаатай 2.2 хувийн хүүтэй авсан болно. Өнөөдрийн байдлаар банкны зүгээс зээлийн төлбөрөө төлөөгүй хугацаа хэтэрсэн байгаа. Одоогийн байдлаар үндсэн зээл болон хугацаа хэтэрсэн зээл, нэмэгдүүлсэн хүү нийт 42743390.46 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн 42743390.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Мөнхжаргал, Ц.Дамдинсүрэн нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвийн 42743390.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  Ш.Мөнхжаргал, Ц.Дамдинсүрэн нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 371466 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ш.Мөнхжаргал, Ц.Дамдинсүрэн нараас 185733 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 185733 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Зүүнхараа тооцооны төвд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН