Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 117

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.Б,

Шүүгдэгч Ж.Ц,

Шүүгдэгч С.Б,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Ж.Ц, С.Б, нарт холбогдох 2028001250121 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай,

2. Монгол Улсын иргэн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай,

3. Монгол Улсын иргэн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Д.Б, Ж.Ц, Ш.Б нар нь бүлэглэн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз 3909” загварын, 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг “Морин заг” гэх газарт байрлах “Эм Ти Өү Зэт” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч “Лу лу тун” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдээс 1560 литр түлш, аккумлятор, автомашины сэлбэг хэрэгсэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 5,263,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б, Ж.Ц, Ш.Б нарын яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгсөн учраас нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэх зүйл байхгүй. Тухайн үед буруу зүйл хийснээ сайн ойлгосон гэв.

Шүүгдэгч Ж.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг үнэн зөвөөр мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Азхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Лу Лу Тун” ХХК-ийн хариуцсан авсан эд хөрөнгийг бүртгэж үзэхэд 4 ширхэг зэрэгцээ ковшнуудаас банканд байсан түлш, аккумлятор алдагдсан байна. Бусад тээврийн хэрэгслийг шалгаж үзэхэд “Норд бенз” загварын тээврийн хэрэгслүүдээс зарим тээврийн хэрэгслийн түлш алдагдсан байж магадгүй. Хэрэв алдагдсан бол бага хэмжээгээр хүн авсан байх. Журмын хашаанд байсан манай эзэмшлийн тээврийн хэрэгслүүдээс нийт 1000 литр орчим түлш алдагдсан гэж үзэж байна. Мөн “Ланд-80” загварын автомашины багаажинд байсан  4 ширхэг суудлын бүрээс, 2 ширхэг цагаан ууттай эд зүйл дотор “Ланд-80” машины сэлбэг, тос, масло байсан. ...Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авлаа. “Лу Лу Тун” ХХК-ийн зүгээс санал гомдол байхгүй, нэхэмжилж байгаа эд зүйл байхгүй”. /хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Чулуун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Эм Ти Өү Зэт” ХХК-д 2019 онд би ажиллаж байсан. Тухайн үед би өөрийн журмын хашааг хариуцаж, эвдрэл гэмтэл үүссэн тохиолдолд засварлах үүрэгтэй ажиллаж байсан. “Эм Ти Өү Зэт” ХХК-ийн захирал утасдаад Гурвантэс сумын 5 дугаар багийн нутагт байрлах манай эзэмшлийн хашаанд хулгай ороод “Лу Лу Тун” ХХК-ийн эд зүйл хулгайд алдагдсан. Уг хулгайг үйлдэхдээ “Эм Ти Өү Зэт” ХХК-ийн торон хашааг эвдэж орсон байна. Чи очиж үзээд ямар байдалтай байгааг нь очоод мэдчих гэж хэлсэн. Тухайн үед очиж чадаагүй 7 хоногийн дараа очиж харахад хашааны хойд талын торон хашааг тасдаад тасдсан хэсгээ цааш нь түлхээд орхисон байсан. “Эм Ти Өү Зэт” ХХК-ийн хувьд торон хашааны тасдсан хэсгийг янзлахад 30,000 төгрөг болсон. Надад гомдол санал байхгүй”. /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/

Гэрч М.Гантулга мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би малчин ихэнх амьдралаа мал маллаж өнгөрөөсөн мөр хөөхдөө өөрийгөө сайн гэж бодож байна. Тухайн үед  тээврийн хэрэгсэл саатуулах хашааны гадна талаар олон тооны гутлын мөр, юм өнхрүүлсэн мөр үүссэн байхаар нь гайхаад юу болсон юм бол гээд мөр хаанаас эхэлсэн байна гээд дагаад явахад журмын хашаа руу ул мөр хөтлөөд орохоор нь журмын хашаанаас эд зүйл алдагдсан байж магад гээд цагдаа дуудсан. “Морин заг” нэртэй газраас хөдлөөд засмал замаа дагаж яваад зам нийлэх салах болгонд уг замаар машин явсан мөр байхаар нь дагаад буусан. Тухайн мөр зүүн хойд зүг рүү салаад хуссан шороон замтай нийлээд Овоотын цэргийн ангийн хойд талаар гараад ертөнцийн зүгээр хойшоо явсан.Тэр мөрийг дагаад явсаар байгаад Ц-ийн гадаа очиход гэрээсээ Ц гарч ирээд уулзсан. Миний журмын хашаанаас хөөгөөд явсан мөр Ц-гийн машины мөртэй тохирч байсан”. /хавтаст хэргийн 106 дугаар хуудас/

Гэрч Ж.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн үед цаг хэд болж байсныг би анзаараагүй. “Ланд-80” загварын тээврийн хэрэгслээр Батмөнх ирсэн. Би унтаж байсан учраас цаг хараагүй. Б гэртээ ирээд хажуугаар ороод унтсан. Гэрийн гадаа ямар үйл явдал болсон талаар би мэдэхгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 03-ны өглөө гэрээсээ бие засах гээд гартал гэрийн гадаа хоёр поошиг байхаар нь юу юм бол гэж харчихаад 00 орчихоод эргэж гэртээ орж цайгаа уучихаад гарахдаа үүдэнд юун хэрэггүй хог байгаа юм бэ гэж Б-ээс асуухад унтаж байгаа харагдсан. Би тэгээд гэрээсээ гараад малдаа гарсан. Ямар хэмжээтэй дотор нь юу байгаа талаар мэдэхгүй. Б, Б нар “Уаз” загварын машин унаад гэрийн гаднаас хөдлөөд явсан. Би хотон дотор ямаа самнаад завгүй байсан. Батмөнх машинаа манай гадаа үлдээсэн. Б машинаа шөнө аваад явсан байх өглөө босоод харахад байхгүй байсан”. /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1000480 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Д.Б-ийн эзэмшлийн 53-39 ӨМА улсын дугаартай 1999 онд үйлдвэрлэгдсэн 1999 онд Монгол улсад орж ирсэн 3909 загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэжээ. /хавтаст хэргийн 107-109 дүгээр хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1000481 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Ж.Ц-ийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн 2015 онд Монгол улсад орж ирсэн L-200 загварын автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6,000,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов” гэжээ. /хавтаст хэргийн 113-115 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-620/016  дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Түлш 1560 литр, нэгжийн үнэ 2,290 төгрөг, нийт үнэ 3,572,400 төгрөг, хөдөлгүүрийн масло /шошго, найрлага тодорхойгүй/ 8 литр, нэгжийн үнэ 17,000 төгрөг, нийт үнэ 136,000 төгрөг, агаар шүүгч /TLC80/ 1 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, нийт дүн 15,000 төгрөг, турбин /TLC80/ 1 ширхэг, нэгжийн үнэ 375,000 төгрөг, нийт дүн 375,000 төгрөг, хавчаар 2 ширхэг, нэгжийн үнэ 5000 төгрөг, нийт дүн 10,000 төгрөг, тосны шүүр тайлагч түлхүүр 1 ширхэг, нэгжийн үнэ 20,000 төгрөг, нийт дүн 20,000 төгрөг, шпилька /TLC80/ 11 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, нийт дүн 165,000 төгрөг, тунгаагуур /TLC80/ 2 ширхэг нэгжийн үнэ 50,000 төгрөг, нийт дүн 100,000 төгрөг, Сэнсний ремень /TLC80/ 1 ширхэг, нэгжийн үнэ 30,000 төгрөг, нийт дүн 30,000 төгрөг, хуруувч сальник /TLC80/ 10 ширхэг, нэгжийн үнэ 7,000 төгрөг нийт дүн 70,000 төгрөг, хөдөлгүүрийн сальник 6 ширхэг, нэгжийн үнэ 7,000 төгрөг, нийт дүн 42,000 төгрөг, цапны сальник /TLC80/ 20 ширхэг нэгжийн үнэ 10,000 төгрөг, нийт дүн 200,000 төгрөг, боолт шайб 10 ширхэг, нэгжийн үнэ 5,000 төгрөг, нийт дүн 50,000 төгрөг, суудлын бүрээс хуучин 1 ком, нэгжийн үнэ 120,000 төгрөг, нийт дүн 120,000 төгрөг, аккумлятор 12 вольт 80mah 3 ширхэг, нэгжийн үнэ 96,000 төгрөг, нийт дүн 288,000 төгрөг, нийт дүн 5,193,400 төгрөг” гэжээ.  /хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ӨМ20/41 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “Торон хашаа /150х90 эвдэрсэн хэсэг/ нэг бүрийн үнэ 30,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 30,000 төгрөг, таван бултай гол 1 ширхэг, нэгжийн үнэ 40,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 40,000 төгрөг, нийт дүн 70,000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 02-ны орой найз Батмөнхийн утас руу залгаж яриад завтай бол хоёулаа “Морин заг” Поошиг яваад ирье уулзъя гэж хэлсэн. “Морин заг” Поошиг гэх газарт очоод буцаж явахдаа хашаан дотор байгаа том машинуудыг харчихаад буцаж ирж түлш хулгайлж авъя гэж бодсон. ...Батмөнх бид хоёр 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз 3909” загварын автомашинаар явж байсан машин дээрээ 4 ширхэг хоосон поошиг, 5 ширхэг 20 литрийн канистерийг аваад явсан. ...Удаагүй Ц өөрийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын автомашинтай ганцаараа ирсэн. Хоёр том ёнкосны хажууд очиж Цэндхүүгийн машиныг үлдээгээд миний машинд Б, Ц хоёр сууж нийт 6 ширхэг поошиг, 8 ширхэг 20 литрийн канистерийг аваад хашаа руу дөхөж очоод 200 метрийн зайтай зогсоод би савнуудаа буулгаад Ц, Б хоёрыг үлдээгээд би буцаж яваад хашаанаас холдож 300 метр орчим газарт машинаа тавиад би буцаад явган алхаж тэр хоёр дээр очсон. Бид гурав 8 ширхэг 20 литрийн савнуудаа аваад хашаа руу алхаж очоод торыг би бахиар тасдаад хашаа руу бид гурав орж хашааны хойд талд зэрэгцээд зогсож байсан хоёр Сонсомол автомашины тэвштэй шороо зөөдөг машины банкны тагийг аваад шланкаар түлшийг соруулж 8 ширхэг 20 литрийн саванд хийж дүүргээд буцаж яваад  поошиг байсан газартаа ирж түлштэй 8 ширхэг савнуудаа тэнд тавиад 200 литрийн 3 поошгийг бид гурав нэг нэгээр нь газар өнхрүүлж яваад эвдсэн торны нүхээр хашаа руу орж 3 ширхэг экскаваторын банкнаас шланкаар соруулж аваад 3 ширхэг поошигоо түлшээр дүүргээд буцаагаад өнхрүүлж хашаанаас гараад анх сав тавьсан газартаа ирж тавьчхаад үлдсэн 3 ширхэг поошигоо өнхрүүлээд хашаа орж ковш болон Сонсомолны банкнаас шланкаар түлшийг соруулж 3 ширхэг поошигиндоо хийж дүүргээд буцаагаад өнхрүүлээд анх байсан газартаа ирж тавьчхаад бид гурав буцаж яваад торон хашаа руу ороод би автомашины 1 ширхэг аккумляторыг авсан. 2 ширхэг аккумляторыг Ц, Б хоёр авсан байх. ...Ц гэр рүү шууд явсан. Батмөнх бид хоёр манай гэр рүү явсан”. /хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас/

Шүүгдэгч Ш.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баярсүрэнгийн гэрт нь ирээд Баярсүрэн Ц утсаар дуудсан. Б өөрийн эзэмшлийн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз 3309” загварын автомашинаар бид хоёр явж Баярсүрэн машин дээрээ 4 ширхэг поошиг, 5 ширхэг 20 литрийн канистерийг аваад явсан. “Эс Жи Эс” ХХК-ийн нисэхийн зүүн талын замд очоод Ц-г хүлээж байхад удаагүй өөрийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын автомашинтай ганцаараа ирсэн. Бид гурав хамтдаа цаашаа явж “Морин заг” гэх нэртэй газраас зүүн хойд талд байдаг хоёр том ёнкосны хажууд очиж Ц-гийн машиныг үлдээгээд Б-гийн машинд  бид хоёр сууж машинд байсан 6 ширхэг поошиг, 8 ширхэг 20 литрийн шар канистерийг аваад хашаа руу дөхөж очоод 200 метрийн зайтай зогсоод машинаас савнуудаа буулгаад Ц бид хоёр үлдсэн. Б явган алхаж ирээд бид гурав 8 ширхэг 20 литрийн савнуудаа аваад хашаа руу алхаж очоод Б одоо хашаа дотор байгаа машинуудын банкнаас түлшийг авна гэж хэлээд торон хашааны торыг бахиар тасдаад хашаа руу бид гурав савнуудаа аваад орсон. Б, Ц хоёр машинаас түлш аваад саванд хийхээр би савтай 20 литрийн түлшнүүдийг зөөгөөд торон хашааны ам руу ойртуулж зөөсөн. Савнуудаа бүгдийг нь түлшээр дүүрэгчихээд бид гурав 8 ширхэг савтай түлшийг зөөгөөд поошиг байсан газартаа ирж түлштэй 8 ширхэг савнуудаа тэнд тавьчихаад буцаад явахдаа 200 литрийн 3 ширхэг поошигийг бид гурав нэг нэгээр газар өнхрүүлж яваад эвдсэн торон хашаа руу орж зогсож байсан шанагатай гурван экскаваторын банкнаас Б шланкаар соруулахад Ц шланкийг машины банк руу дүрсэн. Би поошигнуудыг зэрэгцүүлж байрлуулаад түлшийг поошигиндоо хийчихээд буцаагаад өнхрүүлж хашаанаас гаргаад анх сав тавьсан газартаа ирж тавьчихаад үлдсэн 3 ширхэг поошигоо өнхрүүлээд хашаа руу орж ковш болон Сонсомолын банкнаас шланкаар түлшийг соруулж 3 ширхэг поошигондоо дүүргээд буцаагаад өнхрүүлээд анх байсан газартаа ирж тавьчихаад бид гурав буцаж яваад торон хашаа руу ороод би хашаан дотор экскаваторын 1 ширхэг аккумляторыг авсан. 2 ширхэг аккумляторыг Ц, Б хоёр авсан байх. Ц “Ланд-80” загварын машинаас эд зүйлийг авсан. ...Тэгээд удаагүй Баярсүрэн машинтайгаа хүрч ирэхээр нь машинд 4 ширхэг поошигтой түлш, 20 литрийн савтай түлш 5 ширхэг, 2 ширхэг аккумляторыг машинд ачсан үлдсэн 2 ширхэг поошигтой түлш, 3 ширхэг савтай 20 литрийн савтай түлшийг Ц-ийн машинд нь ачаад бид гурав торон хашааны урдуур орж баруун тийшээ яваад зорчигчийн засмал зам руу орж хойшоо явж уурхайн хавьд ирээд “Эс Жи Эс” ХХК-ийн онгоцны буудлын зүүн талын шороон зам дээрээс Ц гэр рүүгээ харилаа гээд явсан. Би Б-ийн гэрт хоноогүй, гэртээ харьж хоносон. Б өөрийнхөө машинаар надад 2 савтай поошигтой түлш, 2 ширхэг канистертай 20 литрийн савтай түлш болон 1 ширхэг аккумляторыг хүргэж өгсөн”. /хавтаст хэргийн 154-156 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2020 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Б утсаар залгаж яриад “Эс Жи Эс” ХХК-ийн нисэхийн зүүн талын зам дээр гараад ир гэж хэлсэн. Би өөрийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын автомашинаар ганцаараа 20 цагийн үед “Эс Жи Эс” ХХК-ийн нисэхийн зүүн талын зам дээр очиход Б машинтайгаа ирчихсэн хажууд Б сууж байсан. ...Би “Морин заг” гэх нэртэй газраас зүүн хойд талд байдаг хоёр том ёнкосны хажууд очоод зогссон. Тэнд би машинаа үлдээгээд Б-ийн машинд Б бид хоёр суусан. Б-ийн машинд 6 ширхэг поошиг 8 ширхэг 20 литрийн канестрийг аваад торон хашаанд дөхөж очоод 200 метрийн зайд зогсоод машинаас савнуудаа буулгаад Б машинаа жаахан зайд тавьчихаад ирье гээд явсан. Баярсүрэн удаагүй хүрч ирээд бид гурав 8 ширхэг 20 литрийн савнуудаа аваад хашаа руу алхаж очоод торыг Баярсүрэн бахиар тасдаад хашаа руу бид гурав орж хашааны хойд талд зэрэгцээд зогсож байсан 2 Сонсомол  автомашины банкны тагийг аваад би шланкийг банкны ам руу оруулаад Б түлшийг соруулж 8 ширхэг 20 литрийн саваа дүүргээд хашаанаас гарч яваад поошиг байсан газартаа ирж түлштэй 8 ширхэг савнуудаа тавьчихаад 200 литрийн 3 поошигийг бид 3 нэг нэгээр нь газар түрж өнхрүүлж яваад торон хашаа руу орж гурван экскаваторын банкнаас шланкаар соруулж аваад 3 ширхэг поошигоо түлшээр дүүргээд буцаагаад өнхрүүлж хашаанаас гаргаад анх сав тавьсан газартаа ирж тавьчихаад үлдсэн 3 ширхэг поошигоо өнхрүүлээд хашаа руу орж ковш болон Сонсомолын банкнаас шланкаар түлшийг соруулж 3 ширхэг поошигондоо түлшээ хийж дүүргээд буцаагаад өнхрүүлээд анх байсан газартаа ирж тавьчихаад бид 3 дахин буцаж яваад торон хашаа руу ороод би автомашины 1 ширхэг аккумляторыг аваад “Ланд-80” загварын автомашины арын хаалгыг онгойлгоод дотор байсан суудлын бүрээс, ууттай тос 6 ширхэг, машины сэлбэгүүд байсан тэр бүгдийг би авсан. Бид гурав хашаанаас гарахад Б, Б хоёр нэг нэг аккумлятор барьчихсан явж байсан. ...Б бид хоёр машинаа авчраад Б-ийн автомашинд 4 ширхэг поошигтой түлш, 20 литрийн савтай түлш 5 ширхэг, 2 ширхэг аккумляторыг машинд ачсан. Би машиндаа үлдсэн 2 поошигтой түлш, 3 ширхэг савтай 20 литрийн савтай түлш 1 ширхэг аккумляторыг ачаад би гэр рүүгээ явсан”. /хавтаст хэргийн 159-161 дүгээр хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-43 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Баярсүрэн хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 201-207 дугаар хуудас/

Шүүгдэгч Ш.Батмөнх хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 110, 171-175 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.Цэндээхүү хувийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 179-189 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 162, 176, 193 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хавтаст хэргийн 44-49, 50-61, 62-64, 65-73 дугаар хуудас/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дүгээр хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж шүүгдэгч Д.Б, Ж.Ц, Ш.Б нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.Б, Ж.Ц, Ш.Б нар нь бүлэглэн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз 3909” загварын, 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг “Морин заг” гэх газарт байрлах “Эм Ти Өү Зэт” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч “Лу лу тун” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдээс 1560 литр түлш, аккумлятор, автомашины сэлбэг хэрэгсэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 5,263,400 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Азхүүгийн “...Эд хөрөнгийг бүртгэж үзэхэд 4 ширхэг зэрэгцээ ковшнуудаас банканд байсан түлш, аккумлятор алдагдсан байна. Журмын хашаанд байсан манай эзэмшлийн тээврийн хэрэгслүүдээс нийт 1000 литр орчим түлш алдагдсан гэж үзэж байна. Мөн “Ланд-80” загварын автомашины багаажинд байсан  4 ширхэг суудлын бүрээс, 2 ширхэг цагаан ууттай эд зүйл дотор “Ланд-80” машины сэлбэг, тос, масло байсан...”, иргэний нэхэмжлэгч П.Чулууны “...Очиж харахад хашааны хойд талын торон хашааг тасдаад тасдсан хэсгээ цааш нь түлхээд орхисон байсан...”, гэрч М.Гантулгын “...Тухайн үед тээврийн хэрэгсэл саатуулах хашааны гадна талаар олон тооны гутлын мөр, юм өнхрүүлсэн мөр үүссэн байхаар гайхаад юу болсон юм бол гээд мөр хаанаас эхэлсэн байна гээд дагаад явахад журмын хашаа руу ул мөр хөтлөөд орохоор нь журмын хашаанаас эд зүйл алдагдсан байж магад гээд цагдаа дуудсан. Миний журмын хашаанаас хөөгөөд явсан мөр Ц-гийн машины мөртэй тохирч байсан...”, гэрч  Ж.Отгонбаярын “...Гэрийн гадаа хоёр поошиг байхаар нь юу юм бол гэж харчихаад 00 орчихоод эргэж гэртээ орж цайгаа уучихаад гарахдаа үүдэнд юун хэрэггүй хог байгаа юм бэ гэж Б-гээс асуухад унтаж байгаа харагдсан...”, шүүгдэгч Д.Б-ийн “...2020 оны 05 дугаар сарын 02-ны орой бид гурав 8 ширхэг 20 литрийн савнуудаа аваад хашаа руу алхаж очоод торыг би бахиар тасдаад хашаа руу бид гурав орж хашааны хойд талд зэрэгцээд зогсож байсан хоёр Сонсомол автомашины тэвштэй шороо зөөдөг машины банкны тагийг аваад шланкаар түлшийг соруулж 8 ширхэг 20 литрийн саванд хийж дүүргээд буцаж яваад  поошиг байсан газартаа ирж түлштэй 8 ширхэг савнуудаа тавиад 200 литрийн 3 поошигийг бид гурав нэг нэгээр нь газар өнхрүүлж яваад эвдсэн торны нүхээр хашаа руу орж 3 ширхэг экскаваторын банкнаас шланкаар соруулж аваад 3 ширхэг поошигоо түлшээр дүүргээд буцаагаад өнхрүүлж хашаанаас гараад анх сав тавьсан газартаа ирж тавьчхаад үлдсэн 3 ширхэг поошигоо өнхрүүлээд хашаа орж ковш болон Сонсомолны банкнаас шланкаар түлшийг соруулж 3 ширхэг поошигиндоо хийж дүүргээд буцаагаад өнхрүүлээд анх байсан газартаа ирж тавьчхаад бид гурав буцаж яваад торон хашаа руу ороод би автомашины 1 ширхэг аккумляторыг авсан. 2 ширхэг аккумляторыг Ц, Б хоёр авсан байх...”, шүүгдэгч Ш.Б-ийн “...Ц-гийн машиныг үлдээгээд Баярсүрэнгийн машинд Цэндээхүү бид хоёр сууж машинд байсан 6 ширхэг поошиг, 8 ширхэг 20 литрийн шар канистерийг аваад хашаа руу дөхөж очоод 200 метрийн зайтай зогсоод машинаас савнуудаа буулгаад Цэндээхүү бид хоёр үлдсэн. ...Бид гурав 8 ширхэг 20 литрийн савнуудаа аваад хашаа руу алхаж очоод Б одоо хашаа дотор байгаа машинуудын банкнаас түлшийг авна гэж хэлээд торон хашааны торыг бахиар тастаад хашаа руу бид гурав савнуудаа аваад орсон. Б, Ц хоёр машинаас түлш аваад саванд хийхээр би савтай 20 литрийн түлшнүүдийг зөөгөөд торон хашааны ам руу ойртуулж зөөсөн. Савнуудаа бүгдийг нь түлшээр дүүргэчихээд бид гурав 8 ширхэг савтай түлшийг зөөгөөд поошиг байсан газартаа ирж түлштэй 8 ширхэг савнуудаа тавьчихаад буцаад явахдаа 200 литрийн 3 ширхэг поошигийг бид гурав нэг нэгээр газар өнхрүүлж яваад эвдсэн торон хашаа руу орж зогсож байсан шанагатай гурван экскаваторын банкнаас Б шланкаар соруулахад Ц шланкийг машины банк руу дүрсэн. Би поошигнуудыг зэрэгцүүлж байрлуулаад түлшийг поошигиндоо хийчихээд буцаагаад өнхрүүлж хашаанаас гаргаад анх сав тавьсан газартаа ирж тавьчихаад үлдсэн 3 ширхэг поошигоо өнхрүүлээд хашаа руу орж ковш болон Сонсомолын банкнаас шланкаар түлшийг соруулж 3 ширхэг поошигондоо дүүргээд буцаагаад өнхрүүлээд анх байсан газартаа ирж тавьчихаад бид гурав буцаж яваад торон хашаа руу орсон. Би хашаан дотор экскаваторын 1 ширхэг аккумляторыг авсан. 2 ширхэг аккумляторыг Ц, Б хоёр авсан байх. Ц “Ланд-80” загварын машинаас эд зүйлийг авсан...”, шүүгдэгч Ж.Ц-гийн “...Б удаагүй хүрч ирээд бид гурав 8 ширхэг 20 литрийн савнуудаа аваад хашаа руу алхаж очоод торыг Баярсүрэн бахиар тасдаад хашаа руу бид гурав орж хашааны хойд талд зэрэгцээд зогсож байсан 2 Сонсомол  автомашины банкны тагийг аваад би шланкийг банкны ам руу оруулаад Б түлшийг соруулж 8 ширхэг 20 литрийн саваа дүүргээд хашаанаас гарч яваад поошиг байсан газартаа ирж түлштэй 8 ширхэг савнуудаа тавьчихаад 200 литрийн 3 поошигийг нэг нэгээр нь газар түрж өнхрүүлж яваад торон хашаа руу орж гурван экскаваторын банкнаас шланкаар соруулж аваад 3 ширхэг поошигоо түлшээр дүүргээд буцаагаад өнхрүүлж хашаанаас гаргаад анх сав тавьсан газартаа ирж тавьчихаад үлдсэн 3 ширхэг поошигоо өнхрүүлээд хашаа руу орж ковш болон Сонсмолын банкнаас шланкаар түлшийг соруулж 3 ширхэг поошигондоо түлшээ хийж дүүргээд буцаагаад өнхрүүлээд анх байсан газартаа ирж тавьсан. Бид гурав дахин буцаж яваад торон хашаа руу ороод би автомашины 1 ширхэг аккумляторыг аваад “Ланд-80” загварын автомашины арын хаалгыг онгойлгоод дотор байсан суудлын бүрээс, ууттай тос 6 ширхэг, машины сэлбэгүүд байсан тэр бүгдийг би авсан...”, гэсэн мэдүүлгүүд болон “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1000480, 1000481 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-620/016 дугаартай, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ӨМ20/41 дугаартай үнэлгээний дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Ш.Б, Д.Б, Ж.Ц нарын дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нар нь бүлэглэн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз 3909” загварын, 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын тээврийн хэрэгслүүдийг ашиглан 2020 оны 05 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг “Морин заг” гэх газарт байрлах “Эм Ти Өү Зэт” ХХК-ийн хашаанд хууль бусаар нэвтэрч “Лу лу тун” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслүүдээс 1560 литр түлш, аккумлятор, автомашины сэлбэг хэрэгсэл зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 5,263,400 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Азхүүд дээрх хулгайд алдагдсан эд зүйлүүдийг биет байдлаар буцаан олгож, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болгосон, мөн иргэний нэхэмжлэгч П.Чулуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн нь тус тус тогтоогдсон тул бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын  үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нарын хувийн байдлын хувьд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд “Бүртгэгдээгүй” /хавтаст хэргийн 162, 176, 193 дүгээр хуудас/ гэснээр нотлогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн бөгөөд прокуророос шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Б, Ж.Ц нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлийн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз-3909” загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ж.Ц-ийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын тээврийн хэрэгслүүдийг улсын орлогод оруулах ялын санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шүүгдэгч нар нь бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдэхдээ шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлийн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз-3909” загварын тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Ж.Ц-ийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Митцубиши” загварын тээврийн хэрэгслүүдийг ашигласан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д.Б-гийн эзэмшлийн 53-39 ӨМА улсын дугаартай

“Уаз 3909” загварын тээврийн хэрэгслийг 00794740 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт, шүүгдэгч Ж.Ц-гийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Мутцубиши” загварын тээврийн хэрэгслийг 01264576 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт тус тус улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ш.Б, Ж.Ц нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.  

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан 3 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Б, Ш.Б, Ж.Ц нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Б-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, Ш.Б-г  1 /нэг/ жил 10  /арав/ хоногийн хугацаагаар хорих ял, Ж.Ц-г /нэг/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Азхүү, иргэний нэхэмжлэгч П.Чулуун нар нь шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нарын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан 3 хос гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарт буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлийн 53-39 ӨМА улсын дугаартай “Уаз 3909” загварын тээврийн хэрэгслийг 00794740 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт, шүүгдэгч Ж.Ц-гийн эзэмшлийн 82-69 ӨМА улсын дугаартай “Мутцубиши” загварын тээврийн хэрэгслийг 01264576 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрийн хамт тус тус улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Шүүгдэгч Д.Б, Ш.Б, Ж.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ