Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт  гаргагч:Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах Капитал банкны Норовын Энхжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Ч.Мөнгөнтуул,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт  гаргагч Капитал банк шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ болон түүний төлөөлөгч Ч.Мөнгөнтуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Капитал банк  зээлдэгч Норов овогтой Энхжаргал /ТЕ67081508/-тай 2014 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр 133 тоот зээлийн гэрээ байгуулж 6 400 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Н.Энхжаргал нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул Капитал банк ХК-ийн Эрх хүлээн авагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 102/Ш32017/02344 тоот захирамжаар хариуцагч Н.Энхжаргал нэхэмжлэлд дурдсан хаяг буюу зээлийн гэрээнд дурдсан хаягтаа оршин суудаггүй болох тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан болно.Зээлдэгч Н.Энхжаргал зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй тул банкны зүгээс эрэн сурвалжилж байгаа боловч өнөөдрийг хүртэл олдохгүй банкыг хохироосоор байна.Иймд зээлдэгч Н.Энхжаргалыг холбогдох хуульд заасны дагуу эрэн сурвалжлах захирамжийг гаргаж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         ҮНДЭСЛЭХ нь:

 

Капитал банкны Н.Энхжаргалыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

 

Капитал банкны хүсэлт болон түүний  төлөөлөгчийн гаргасан тайлбар, 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 133 дугаартай цалингийн зээлийн гэрээ, банкны зээл түүний төлбөрийг буцаан төлөх хуваарь зэргээс  харахад Норовын Энхжаргал  хариуцагч байх боломжтой байна.

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Энхжаргал Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран  1 дүгээр гудамж, 20 тоотод  оршин суудаггүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2344 дугаартай шүүгчийн захирамжаар тогтоогдож байх тул Н.Энхжаргалыг  эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа хаягийг тогтоох нь зүйтэй байна.

 

Иргэнийхэрэг шүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 115 дугаарзүйлийн115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаарзүйлийн 133.1.9-дзаасныгудирдлагаболгон   ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Норовын Энхжаргалыг  эрэн сурвалжилсугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Норовын Энхжаргалыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст  даалгасугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

            3.Н.Энхжаргал /регистрийн дугаар ТЕ 6708150, утас:89088947/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргаж өгөхийг хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгчид   даалгасугай.

 

4.Н.Энхжаргал Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 1 дүгээр гудамж, 20 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

 

5.Иргэнийхэрэг шүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 56 дугаарзүйлийн 56.1, 60 дугаарзүйлийн 60.1-д зааснаарнэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийнхураамжидтөлсөн70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

6.Иргэнийхэрэг шүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээрзүйлийн 119.2-тзааснааршийдвэрийгтанилцуулансонсгомогц хүчинтэйболохыгдурдсугай.

 

7.Иргэнийхэрэг шүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 120 дугаарзүйлийн 120.2-тзааснааршийдвэрийгзохигч гардажавснаасхойш 14 хоногийндоторНийслэлийн иргэний хэргийн давжзаалдахшатны шүүхэд гомдолгаргахэрхтэйболохыгдурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   З.ДОРЖНАМЖИН