| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00307/и |
| Дугаар | 538 |
| Огноо | 2017-02-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 538
|
|
|
|
|
|
|
|
| |||
|
|
|
|
| |||
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон 104 дүгээр байрны 104 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЗ 62012263, Боржигон овогт Чойжидийн Ринчинтогтохын хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч: Ч.Ринчинтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д. Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.Ринчинтогтох шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Цацраг туяа эмнэлэгт 1981 оны 7 дугаар 1-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, АА-ийн 256 дугаар нэгтгэлд 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, Эрдэнэт үйлдвэрт 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сар хүртэл ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай байна.Намайг “Сүхбаатар принт” ХХКомпанид ажиллаж байх үед миний хөдөлмөрийн дэвтэр алга болсон учир дээрх улссад ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү.
Мөн Чойжид овогтой Ринчинтогтох миний нэрийг Цацраг туяа эмнэлэгт 1981 онд ажилд орсон тушаалд Ренцэнтогтох -1986 онд ажлаас чөлөөлсөн тушаалд Рэнцэнтогтох, Ардийн армийн 256 дугаар нэгтгэлд сувилагчаар 1986-1991 онд ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаалд Рэнцэнтогтох, Эрдэнэт үйлдвэрт 1991- 2000 онд ажилласан тушаал, Нийгмийн даатгалын дэвтэрт Рэнчинтогтох гэж буруу бичсэнийг залруулах шаардлагатай гэсэн тул намайг дээрх албан газруудад хөдөлмөр эрхэлж байсныг гэрчлэх бичиг баримт болох 097159 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Чойжид овогтой Ринчинтогтох мөн болхыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Ринчинтогтох нь нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ч.Ринчинтогтох нь 1981 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс 1986 оны 10 дугаар 1-ний өдрийг хүртэлх Хавдар Судлалын Төвд сувилагчаар, 1986 оны 10 дугаар 14-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх Ардийн армийн 256 дугаар нэгтгэлд сувилагчаар, 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сар хүртэлх Эрдэнэт үйлдвэрт лаборантаар тус тус ажиллаж байсан болох нь Ардын Эрүүлийг хамгаалах яамны харьяа улсын Цацраг Туяа эмнэлэгийн даргын 1981 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай “орон тооны тухай” тушаал, Эрүүлийг хамгаалах яамны харъяа улсын хавдар судлалын төвийн захирлын 1986 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 123 дугаартай тушаал болон Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 16752 тоот лавлагаанд-Ч.Рэнцэнтогтох Ардын армийн 256 дугаар ангийн захирагчийн 1986 оны 10 дугаар арын 24-ны өдрийн 280 дугаар тушаалаар сувилагчаар түрээр 1986 оны 10 сарын 14-ний өдрөөс томилогдон ажиллаж байгаад мөн ангийн захирагчийн 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 212 дугаар тушаар орон тооны зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлөгдсөн тухай бичилт, Монгол-Оросын Эрдэнэт үйлдвэрийн ХХКомпанийн төрөлжсөн архивын 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 396, 397, 398 тоот лавлагаануудад- Ч.Рэнчинтогтохыг Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводын цутгуурын цехэд 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс, 2000 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс химийн шинжилгээний 2 дугаар зэргийн лаборантаар, 2000 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн заводын захиргаа аж ахуйн албанд үйлдвэрлэлийн байрны үйлчлэгчээр шилжүүлэн ажиллуулсан тухай бичилт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ч.Ринчинтогтоход 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотын Нийгмийн даатгалын хэлтэсээс олгосон 097159 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт уг дэвтрийн эзэмшигчийн нэрийг Чойжидийн Рэнчинтогтох гэж бичигдсэн байх бөгөөд уг дэвтэрт тухайн үеийн гэрэл зураг наагдсан, мөн гэрэл зураг дээр нь Эрдэнэт хотын Нийгмийн даатгалын хэлтэсээс гэсэн бичвэр бүхий тамга дарагдсан байна.
Ч.Ринчинтогтох нь 1962 оны 2 дугаар сарын 05-ны өдөр төрсөн тухай 98 тоот төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, дунд боловсролын 44409 дугаартай аттестат, E 201221490 дугаартай Эрүүл мэндийн их сургуулийн магистрын диплом зэрэг баримтуудад Чойжидын Ринчинтогтох гэж бичигдсэн байна.
Ч.Ринчинтогтохын дээрх иргэний баримт бичгүүдэд нэр нь адилхан бичигдсэн, мөн түүний төрсөн он, сар, өдөр нь зөрүүгүй байна.
Иймд Эрдэнэт хотын Нийгмийн даатгалын хэлтэсээс олгогдсон 097159 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч Боржигон овогт Чойжидийн Ринчинтогтох мөн гэж үзэн түүний хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотын Нийгмийн даатгалын хэлтэсээс олгогдсон 097159 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн эзэмшигч нь Ч.Ринчинтогтохын мөн болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ч.Ринчинтогтох1981 оны 7 дугаар 1-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хавдар судлалын төвд сувилагчаар, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ардын армийн 256 дугаар нэгтгэлд сувилагчаар, Монгол-Оросын Эрдэнэт үйлдвэрт 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оны 1 дүгээр сар хүртэл үйлчлэгч, лаборантаар тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ч.Ринчинтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон 104 дүгээр байрны 104 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧЗ 62012263, Боржигон овогт Чойжидийн Ринчинтогтохын хүсэлттэй
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Ч.Ринчинтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ч.Ринчинтогтох шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний 97159, дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт миний нэрийг Рэнчинтогтох гэж алдаатай бичсэн тул 097159 дугаартай дэвтэрийн эзэмшигч Ч.Ринчинтогтох мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Ринчинтогтох нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ч.Ринчинтогтох 97159 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч болох нь 1995 оны дүгээр сарын 8-ны өдөр Эрдэнэт үйлдвэрээс олгогдсон нийгмийн даатгалын дэвтэрт уг дэвтрийн эзэмшигчийн нэр нь Чойжидын Рэнчинтогтох гэж бичигдсэн байх бөгөөд уг дэвтэрт тухайн үеийн гэрэл зураг наагдсан, мөн гэрэл зураг дээр нь эрдэнэт үйлдвэр гэсэн бичвэр бүхий тамга дарагдсан байх ба түүний нийгмийн даатгалын дэвтэрт 2000 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Химийн шинжилгээний лаборторт химийн шинжилгээний лаборантоор ажиллуулсан тухай тушаалын бичилт бичигдсэн байна.
Монгол Оросын Эрдэнэт үйлдвэр ХХКомпанийн төрөлжсөн архивын 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 396,397, 398, дугаартай албан бичгэнд Чойжидын Рэнчинтогтох гэсэн бичилтүүд, 44409 дугаартай дунд боловсролын аттестат,E 201221490 дугаартай Эрүүл мэндийн их сургуулийн магистрын диплом зэрэг баримтуудад Чойжидын Ринчинтогтох гэсэн бичилтүүд зэрэг баримтаар нотлогдож байна.
Ч.Ринчинтогтохын дээрх иргэний баримт бичгүүдэд нэр, овог нь адилхан бичигдсэн, мөн түүний төрсөн он, сар, өдөр нь зөрүүгүй байна.
Иймд 1984 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улсын клиникийн төв эмнэлгээс олгогдсон 096581 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Чойжидийн Ринчинтогтох мөн болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжтой байна.
Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн115 дугаарзүйлийн115.1, 115.2.1, 116, 118 дугаарзүйлүүд, 133 дугаарзүйлийн133.1.1-дзаасныгудирдлагаболгонТОГТООХнь:
1.Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан 1984 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Улсын клиникийн төв эмнэлгээс олгогдсон 096581 дугаартай хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Боржигон овогт Чойжидийн Ринчинтогтох мөн болохыгтогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Ч.Ринчинтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсынтөсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээрзүйлийн 119.2-дзааснааршийдвэрийгтанилцуулансонсгомогцхүчинтөгөлдөрболохыгдурдсугай.
4.Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 120 дугаарзүйлийн 120.2-дзааснааршийдвэрийгзохигчгардажавснаасхойш 14 хоногийндоторНийслэлийнИргэний хэргийн давжзаалдахгомдолгаргахэрхтэйболохыгдурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН