| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0610/Э |
| Дугаар | 593 |
| Огноо | 2020-09-18 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 593
2020 09 18 2020/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000268 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 7 дугаар сарын 06-ны орой 21 цаг 10 минутын орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн замд Г.Золбоогийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-18 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.4-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/. уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчин хориглосон газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас М.Г- жолоочтой “Suzuki swift” маркийн 42-03 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн, далан руу унаж зорчигч Б.Эын эрүүл мэндэд хүндэвтэр, А.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүсэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч У.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...Буянт-Ухаа 1 хорооллын урд талын автобусны буудал дээрээс Ганболд ах Тоёота Приус маркийн 60-18 УБП улсын дугаартай машинд суулгаад явуулсан. Тэгээд Биокомбинат өнгөрөөд хамт сууж явсан М- ахтай юм ярьж яваад утсаар нь фейсбүүк орчихсон явж байхад гэнэт сигнал дуугараад машин хоёр тийшээ дайвалзаад байгааг санаж байна. Тэрнээс хойш осол болчихсон, намайг М- ах татаж гаргасныг санаж байна. ...Эмчилгээний зардал 3,000,000 төгрөг нэхэмжилж байна...” /хх-ийн 40/ гэсэн,
Хохирогч А.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед ажлаа тарчихаад гэртээ харихаар хамт ажилладаг Цагаанхүүгийн Тоёот Приус 20 маркийн 60-18 УБП улсын дугаартай автомашинд сууж Цагаанхүүгийн найз хамт ажилладаг Б- машин барьж жолоочийн хажууд Цагаанхүү жолоочийн ард би, миний хажууд Э суугаад явж байсан. Тэгээд Биокомбинат өнгөрөөд Хабитат хорооллын замаар явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үед тэр машин зүүн гар тийш эргэж таараад урд хэсгээрээ мөргөлдсөнөөс миний сууж явсан машины жолоодлого алдагдаж зүүн гар тийшээ замын хашлага давж ус зайлуулах хоолой руу унасан. Би ослоос болж толгойгоороо юм мөргөж, духны яс цөмөрч хамар хугарч, хоёр талын хацрын яс цуурч тархинд цус хуралт, зүүн дээд хоёр шүд, баруунд дээд хоёр шүд цөмөрсөн гэмтэл авсан...” /хх-ийн 42-43/ гэсэн,
Иргэний хариуцагч Э.Өсөхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2013 онд Сузуки Свит маркийн машин худалдаж аваад унаж байгаад 2019 онд төрсөн эгч Лхамсүрэнд 2,500,000 төгрөгөөр зарсан. ...Осол гарсан хүнээс үнэлгээнд заагдсан 740,000 төгрөгийг бүрэн хүлээн авсан...” /хх-ийн 34-35/ гэсэн,
Иргэний хариуцагч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад манай төрсөн дүү М.Цагаанхүү ажилдаа яваад орой тарахаар гэр хол унаагүй болчихоод байна, машинаа өгөөч найзаараа бариулаад явья гэхээр нь өгч явуулсан. Тэгээд орой нь 22 цагийн үед манай дүү М.Цагаанхүү над руу залгаж яриад найздаа машинаа бариулж яваад Биокомбинатын тэнд аваарт орчихлоо гэж хэлсэн...” /хх-ийн 37-38/ гэсэн,
Гэрч М.Цагаанхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...20 цагийн үед ажлаа тараад Тоёота Приус маркийн 60-18 УБП улсын дугаартай автомашиныг хамт ажилладаг Б.Б-ыг бариад явчих гэж гуйсан чинь зөвшөөрч Шувуун фабрик руу явсан. Автомашинд ажлын гаднаас хамт ажилладаг М-, түүний дүү Э нар суугаад явсан. Шувуун фабрикийн наана Биогийн замаар явж байгаад урдаа явсан цагаан өнгийн жижиг суудлын автомашиныг Б.Б- гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орох үед тухайн машин зүүн гар тийшээ эргэж, машины зүүн урд хэсэг рүү мөргөөд тэр чигээрээ зүүн гар тал буюу замын урд руу бродюр даван жалга руу унасан...” /хх-ийн 45/ гэсэн,
Гэрч М.Г- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ус авах гээд эхнэрийн дүү Э.Өсөхбаярын нэр дээр байдаг, өөрийн эзэмшлийн 42-03 УНУ улсын дугаартай автомашинтай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Шувуун фабрикийн Хапитад руу орох гээд зүүн гар тийш эргэх дохио өгөөд үргэлжилсэн цагаан шугам давах үед араас явж байсан Тоёота Приус 20 маркийн автомашин эсрэг урсгалд орж буюу миний зүүн урд тал руу мөргөөд зүүн гар тийшээ буюу замын урагшаа бродюр даван гарч жалга руу унасан...” /хх-ийн 49/ гэсэн,
Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад хамт ажилладаг Цагаанхүүтэй хамт харихаар болсон. Цагаанхүү толгой өвдөөд байна, манай ахын Тоёота Приус-20 маркийн 60-18 УБП улсын дугаартай автомашиныг унаад хамт харья гэхээр нь би машиныг жолоодоод Цагаанхүү жолоочийн хажууд сууж, М-, Ганболд хоёр хойд суудалд суугаад Яармагийн Арцатын амнаас хөдөлсөн. Тэгээд Нисэхээс Ганболдын дүү Э зөрж суугаад дөрвүүлээ Биокомбинат өнгөрөөд явж байгаад урд Сузуки Свит маркийн автомашин явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тийш гарц руу эргэж орох үед тэр машины зүүн талын урд талын дугуй крыло хэсэгт мөргөж жолоодлого алдаж замын зүүн талын жалга руу унасан. Тухайн үед Цагаанхүү бид хоёр хамгаалах бүс зүүчихсэн байсан болохоор гэмтэл аваагүй. Харин хойд суудалд сууж явсан Э, М- нарт гэмтэл учирсан...” /хх-ийн 105-107/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Шувуун фабрикийн замд хоёр автомашин мөргөлдөж нэг автомашин замаас гарсан байв. ...Осол болсон зам нь асфалтан тэгш, шулуун, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин хязгаарлалтгүй, замын гэрэлтүүлэгтэй, цаг агаар бүрхэг, зам хуурай, эсрэг хөдөлгөөнтэй тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээ явган хүний замгүй, хашлагатай, хайсгүй, зам байв...” /хх-ийн 9-10/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн №7881 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. У.Эын биед баруун, зүүн хоншоорын хөндийн бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, нүүрний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 80-81/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №7882 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.М-ын биед баруун талд дух ясны өмнөд болон гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд хана, дотор хана этмойд хөндий рүү доод хана гайморовын, этмойд хөндий, зүүн гайморовын хөндий хоншоор ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал, уг хугаралаас доош баруун талын жигүүр сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зүүн гайморовын хөндийн урд хана, хамар ясны хугарал, гайморовын хөндий, этмойд хөндий, духны хөндийн цус хуралдалт, дух, чамархай дэлбэнгийн голомтлог няцрал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 85-87/ гэсэн дүгнэлтүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-15/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 16-18, 22-25/,
- Хохирол төлсөн тухай баримтууд /хх-ийн 27-29, 114-116/,
- Жолоочийн согтуурал ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 48/,
- Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-56, 65/,
- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 96/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 98/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 99/, тээврийн хэрсгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 101/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/, зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 7 дугаар сарын 06-ны орой 21 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрикийн замд Г.Золбоогийн эзэмшлийн Тоёота Приус маркийн 60-18 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан жолоочид дараах зүйлийг хориглоно. а/. тухайн ангилалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 13.4-д заасан “Дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/. уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчин хориглосон газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас М.Г- жолоочтой “Suzuki swift” маркийн 42-03 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн, далан руу унаж зорчигч У.Эын эрүүл мэндэд баруун, зүүн хоншоорын хөндийн бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, нүүрний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний эмтрэл бүхий хүндэвтэр гэмтэл, А.М-ын эрүүл мэндэд баруун талд дух ясны өмнөд болон гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд хана, дотор хана этмойд хөндий рүү доод хана гайморовын, этмойд хөндий, зүүн гайморовын хөндий хоншоор ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал, уг хугаралаас доош баруун талын жигүүр сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зүүн гайморовын хөндийн урд хана, хамар ясны хугарал, гайморовын хөндий, этмойд хөндий, духны хөндийн цус хуралдалт, дух, чамархай дэлбэнгийн голомтлог няцрал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч У.Эын “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...Буянт-Ухаа 1 хорооллын урд талын автобусны буудал дээрээс Ганболд ах Тоёота Приус маркийн 60-18 УБП улсын дугаартай машинд суулгаад явуулсан. Тэгээд Биокомбинат өнгөрөөд хамт сууж явсан М- ахтай юм ярьж яваад утсаар нь фейсбүүк орчихсон явж байхад гэнэт сигнал дуугараад машин хоёр тийшээ дайвалзаад байгааг санаж байна. Тэрнээс хойш осол болчихсон, намайг М- ах татаж гаргасныг санаж байна...” /хх-ийн 40/ гэсэн, хохирогч А.М-ын “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 20 цагийн үед ажлаа тарчихаад гэртээ харихаар хамт ажилладаг Цагаанхүүгийн Тоёота Приус-20 маркийн 60-18 УБП улсын дугаартай автомашинд сууж Цагаанхүүгийн найз хамт ажилладаг Б- машин барьж жолоочийн хажууд Цагаанхүү жолоочийн ард би, миний хажууд Э суугаад явж байсан. Тэгээд Биокомбинат өнгөрөөд Хабитат хорооллын замаар явж байгаад урд явж байсан машиныг гүйцэж түрүүлэх үед тэр машин зүүн гар тийш эргэж таараад урд хэсгээрээ мөргөлдсөнөөс миний сууж явсан машины жолоодлого алдагдаж зүүн гар тийшээ замын хашлага давж ус зайлуулах хоолой руу унасан. Би ослоос болж толгойгоороо юм мөргөж, духны яс цөмөрч хамар хугарч, хоёр талын хацрын яс цуурч тархинд цус хуралт, зүүн дээд хоёр шүд, баруунд дээд хоёр шүд цөмөрсөн гэмтэл авсан...” /хх-ийн 42-43/ гэсэн, иргэний хариуцагч М.С-гийн “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байхад манай төрсөн дүү М.Цагаанхүү ажилдаа явахдаа орой тарахаар гэр хол унаагүй болчихоод байна машинаа өгөөч найзаараа бариулаад явья гэхээр нь өгч явуулсан...” /хх-ийн 27-28/ гэсэн, гэрч М.Цагаанхүүгийн “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ...20 цагийн үед ажлаа тараад ...шувуун фабрикийн наана Биогийн замаар явж байгаад урдаа явсан цагаан өнгийн жижиг суудлын автомашиныг Б.Б- гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд орох үед тухайн машин зүүн гар тийшээ эргэж, машины зүүн урд хэсэг рүү мөргөөд тэр чигээрээ зүүн гар тал буюу замын урд руу бродюр даван жалга руу унасан...” /хх-ийн 45/ гэсэн, гэрч М.Г-ийн “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ус авах гээд эхнэрийн дүү Э.Өсөхбаярын нэр дээр байдаг, өөрийн эзэмшлийн 42-03 УНУ улсын дугаартай автомашинтай Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Шувуун фабрикийн Хапитат руу орох гээд зүүн гар тийш эргэх дохио өгөөд үргэлжилсэн цагаан шугам давах үед араас явж байсан Тоёота Приус 20 маркийн автомашин эсрэг урсгалд орж буюу миний зүүн урд тал руу мөргөөд зүүн гар тийшээ буюу замын урагшаа бродюр даван гарч жалга руу унасан...” /хх-ийн 49/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ын “...2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг өнгөрч байхад ...би машинийг жолоодоод Цагаанхүү жолоочийн хажууд сууж, М-, Ганболд хоёр хойд суудалд суугаад Яармагийн Арцатын амнаас хөдөлсөн. Тэгээд Нисэхээс Ганболдын дүү Э зөрж суугаад дөрвүүлээ Биокомбинат өнгөрөөд явж байгаад урд Сузуки Свит маркийн автомашин явж байхаар нь гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тийш гарц руу эргэж орох үед тэр машины зүүн талын урд талын дугуй крыло хэсэгт мөргөж жолоодлого алдаж замын зүүн талын жалга руу унасан...” /хх-ийн 105-107/ гэсэн мэдүүлгүүд, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №7881 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. У.Эын биед баруун, зүүн хоншоорын хөндийн бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, нүүрний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 80-81/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020 оны №7882 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А. М-ын биед баруун талд дух ясны өмнөд болон гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд хана, дотор хана этмойд хөндий рүү доод хана гайморовын, этмойд хөндий, зүүн гайморовын хөндий хоншоор ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал, уг хугаралаас доош баруун талын жигүүр сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зүүн гайморовын хөндийн урд хана, хамар ясны хугарал, гайморовын хөндий, этмойд хөндий, духны хөндийн цус хуралдалт, дух, чамархай дэлбэнгийн голомтлог няцрал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлий олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 85-87/ гэсэн дүгнэлтүүүд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-15/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-56, 65/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Эын эрүүл мэндэд баруун, зүүн хоншоорын хөндийн бяцарсан хугарал, зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын хугарал, зүүн хацар ясны хугарал, нүүрний зүүн хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний эмтрэл бүхий хүндэвтэр хохирол, А.М-ын эрүүл мэндэд баруун талд дух ясны өмнөд болон гадна ялтасны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд хана, дотор хана этмойд хөндий рүү доод хана гайморовын, этмойд хөндий, зүүн гайморовын хөндий хоншоор ясны цөмөрсөн зөрөөтэй хугарал, уг хугаралаас доош баруун талын жигүүр сэртэн рүү үргэлжилсэн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана зүүн гайморовын хөндийн урд хана, хамар ясны хугарал, гайморовын хөндий, этмойд хөндий, духны хөндийн цус хуралдалт, дух, чамархай дэлбэнгийн голомтлог няцрал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 3 шүдний сулрал бүхий хүнд хохирол, М.Гурванцэрэнгийн эд хөрөнгөд 740,000 төгрөгийн, М.С-гийн эд хөрөнгөд 6,370,000 төгрөгийн хохирол тус тус учирсан шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 27-29, 114-116/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.
Шүүхийн шатанд Б.Б-ын өмгөөлөгч Д.Амаржаргалаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцэж, хуульд заасны дагуу Б.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, шүүхийн шатанд яллагдагч, түүний өмгөөлөгч нар прокурортой хуульд заасны дагуу оногдуулах ялыг тохирсныг шүүх хүлээн авч, шүүхийн шатнаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн болно.
Шүүгдэгч Б.Б-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын саналын хүрээнд тохирсон ялыг буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Б.Б-т оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б- тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн 2003000000268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Б-ийн Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хоёр жилийн хугацаанд шүүгдэгч Б.Б-т гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь гэмт хэргийн хор уршгийг арилгах, арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 2003000000268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР