Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүйболгохтухай

 

           

                      БаянголдүүргийнИргэнийхэргийнанханшатнышүүхийншүүгч З.Доржнамжинби

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43, өөрийн байранд байрлах Капитал банкны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, 116 дугаар байрны 205 тоотод  үйл ажиллагаа явуулах, Анхтуяа ХХКомпани

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун салаа 2 гудамж, 46  тоотод  оршин суух, регистрийн дугаар ИЖ 71043026, Боржигон овогт Тэрбишийн Цэрэнбадам  нарт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 438 465 төгрөг гаргуулах тухайхэргийг хүлээн авч хянаадТОДОРХОЙЛОХнь:

 

Нэхэмжлэгч Капитал банкшүүхэдгаргасаннэхэмжлэлдээ:Капитал банк зээлдэгч Тэрбиш овогтой Цэрэнбадамтай 2014 оны 01дүгээр сарын 22-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 3 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй цалингийн зээлийн зориулалтаар авсан.Зээлдэгч нь өнөөдрийг хүртэл үндсэн зээл 2 696 401 төгрөг, зээлийн хүү 794 214 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4350 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 1-р сарын 22-ний өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлээ төлөхгүйгээр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна.Зээлдэгч Т. Цэрэнбадам зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.Үндсэн зээл 303 598 төгрөг, хүү 134 866 төгрөг нийт 438 465 төгрөг.Иймд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.3, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Т.Цэрэнбадамаас нийт 438 465төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

          Хариуцагч Анхтуяа ХХКомпанийн төлөөлөгч Т.Анхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа:Т.Цэрэнбадам нь Анхтуяа ХХК-ийн эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байхдаа 2014.1.22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийн зээлийг Капитал банкнаас авсан.Тус зээлийг аваад манай байгууллагаас гарсан.Ажилдаа буцаж орвол зээлийн үлдэгдэлийг 438 465 төгрөгийг манай байгууллага төлөөд цалингаас нь суулгая гэсэн боловч ирэхгүй байгаа болно.Хэдийгээр батлан дааж авсан ч гэсэн өөрсдөө төлөх чадавартай хүмүүс гэжээ.

 

             Хариуцагч Т.Цэрэнбадам шүүхэд гаргасан тайлбартаа:Би 3 000 000 төгрөгийн зээл авсан нь  үнэн, 2014 онд жирэмсэний амралтаа авсан бөгөөд банкнаас авсан зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй. Үндсэн зээл 300 000 төгрөг хүү 134 465 төгрөг нийт 438 465 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

                                                                                                                            

           Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банкхариуцагч Анхтуяа ХХКомпани, Т.Цэрэнбадам нартхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 438 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Анхтуяа ХХКомпани, Т.Цэрэнбадам нар 438 465 төгрөгийг төлж барагдуулна гэж  нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийг зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 803төгрөгийн  50 хувь болох 6901 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6901төгрөгийг улсын орлогоос, 6901 төгрөгийгхариуцагч нараастус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Капитал банкны зээлийн гэрээний үүрэгт 438 465 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Анхтуяа ХХКомпани, Т.Цэрэнбадам нар нь төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 803 төгрөгөөс 6901 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 6901 төгрөгийг улсын орлогоос, 6901 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН