Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2017/00034

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн 7-01 тоотод байрлах, Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч /Хуулийн этгээдийн РД:5341469, утас: 94998448/ С.Батчимэгийн гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нар нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 70208/02 тоот зээлийн гэрээ байгуулж, 6,149,000 төгрөгийн цалингийн эээлийг 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нар нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл төлөлтийг хийлгүй гэрээгээ зөрчөөд байна. Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нараас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар буцаасан Иймээс Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Баярсайханы Мөнхсайхан, Хараат овогт Энхцэцэгийн Чинбаатар нарыг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

Иргэн Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар, Төрийн банк ХХК-ийн салбар Говьсүмбэр аймгийн Баянтал тооцооны төвийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 70208/02 дугаартай барьцаат зээлийн /цалингийн зээл/ буюу 6 149 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгуулагдан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

 

Гэвч зээлдэгч Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нар нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2249, 2250 дугаартай тодорхойлолтууд, Говьсүмбэр аймгийн Оюуны өмч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23 дугаартай Иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлдэгч нартай холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 134/ШЗ2016/01071 тоот шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Боржигон овогт Баярсайханы Мөнхсайхан, Хараат овогт Энхцэцэгийн Чинбаатар нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Б.Мөнхсайхан нь 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ЕМ91061305 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1-03 тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд нь Дорноговь аймгийн Замын Үүд сумын 2 дугаар баг Эрүүл мэндийн гудамжны 1-40 тоотод оршин сууж байсан, /одоо уг хаягт байж болзошгүй/ Э.Чинбаатар нь 1985 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ЗН85051912 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1-03 тоотод оршин суух албан ёсны хаягтай болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгонТОГТООХ НЬ:

 

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогт Баярсайханы Мөнхсайхан, Хараат овогт Энхцэцэгийн Чинбаатар нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Б.Мөнхсайхан, Э.Чинбаатар нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Б.Мөнхсайхан нь 1991 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эмэгтэй, ЕМ91061305 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1-03 тоот, Э.Чинбаатар нь 1985 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, ЗН85051912 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1-03 тоотод оршин суух албан ёсны хаягтай болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.НАРАНЧИМЭГ