Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 976

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Энхнаран хөтлөн,

улсын яллагч Б.Энэрэл /томилолтоор/,

хохирогч Н....,  

шүүгдэгч У.Б, өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Уын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Уын Б нь Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэй, “...” ХХК-д жолоочоор ажилладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “...” гэх газарт хохирогч Н....ыг “машинд хурдан суу” гэж хэлэн маргалдаж, улмаар түүний нүүрэнд цохисны улмаас хамрын ясны хугарал, тархины хаван бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч У.Баас: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв. 

            Хохирогч Н.... мэдүүлэхдээ: 2020 оны 7 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим Энхшүр, Б, захирал Ю.Тоширо болон Тэнгисдөлгөөн, Цэнгэл нарын хамт машинд суугаад явж байхдаа би Энхшүрийг “битгий нялцганаад бай” гэж хэлснээс болж Энхшүр надад гомдоод уйлсан. Тэнд байсан хүмүүс эмэгтэй хүнийг уйлууллаа гэхээр нь би тэнд удвал хэрүүл болох нь гэж бодоод машинаас бууя гэж хэлсэн. Тэгээд буусны дараа намайг буцааж суулгах гэсэн боловч араас ирж байсан хүмүүстэй хамт явъя гэж бодоод суугаагүй. Тэр үед машин жолоодон явсан жолооч Б намайг суу гэж хэлэхээр нь би суухгүй гэхэд гараараа нүүр рүү цохисон. Намайг хоёр удаа хагалгаанд орох ёстой гэсэн. Тиймээс 2021 оны 01 дүгээр сард орох хагалгааны мөнгийг нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2008 0000 01168 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1. Хохирогч Н....ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ... Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт байх Найрамдлын ам гэх газарт Баатарсайхан гэх айлд очиж 4-5 цаг болоод У хотын төв рүү орох гээд замд явж байхдаа хамт ажилладаг Шүрээд хандан “чи битгий ангалзаад бай” гэж хэлсэн чинь Шүрээ уйлаад байсан. Хүмүүс Шүрээг өмөөрөөд намайг “боль чи, чимээгүй бай” гээд байхаар нь би тэр хүмүүсийг гөлөг нар гэж хэлсэн. Намайг машинаас буух гэхэд жолооч Б машинаа замын хажуу талд зогсоосон. Зам дагаад алхаад явж байтал араас Тэнгисдөлгөөн “чи өөрийнхөө гар утастай миний гар утсыг андуураад авсан байна, машинд суу” гээд ирсэн. Машины баруун урд талын хаалганы тэнд зогсож байхад Б ирээд “чи машинд суу” гээд чанга дуугараад байхаар нь би машинд суухгүй гэж хэлээд хөлөөрөө өшиглөсөн чинь Б цааш явсан. Тэгээд Тэнгисдөлгөөн бид хоёрыг машины хойд талд гараад юм яриад зогсож байхад жолооч Б ирээд “пизда минь машинд суу, явмаар байна” гэхээр нь суухгүй гэхэд Б миний нүүр хэсэгт болон хөл рүү өшиглөхөд Тэнгисдөлгөөн салгасан. Шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтлийг Баятбат миний нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж учруулсан гэмтэл байна. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлыг баримтаар нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар тал),

 

2. Гэрч Д.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын хамт олон Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт байх Баатарсайхан гэх айлд очоод ...хоол цай идээд байж байгаад орой 22 цагийн орчим У хотын төв орох гээд явж байсан чинь ... Энхшүрийг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэсэн чинь Энхшүр уйлаад байсан. Тэгэхээр нь би ...д “чимээгүй бай, архи уусан юм бол шингээж сур, аятайхан бай” гэж хэлсэн чинь ... “машинаа зогсоо, би бууна” гэхэд Б замын хажуу тал руу шахаад зогссон чинь ... цүнх, гар утсаа аваад зам дагаад алхаад явсан. Тэнгисдөлгөөн ...аас гар утсаа авах гээд машинаас буусан. Тэнгисдөлгөөн, ... хоёрыг юм яриад зогсож байхад Б машинаас буугаад тэр хоёр дээр очсон. Удалгүй Б чанга дуугараад байхаар нь би машинаас буусан чинь ...ын хамар, амаас цус гарсан байдалтай байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

 

3. Гэрч Б.Энхшүрийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын хамт олон Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт байх Баатарсайхан гэх айлд очоод... хоол цай идээд, уугаад байж байгаад орой 22 цагийн орчим У хотын төв орох гээд явж байсан чинь ... намайг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэхээр нь би шууд уйлаад “та намайг ийм аймар бодож байсан юм уу” гэж хэлсэн. Хамт явж байсан хүмүүс ...ыг чимээгүй бай гэж хэлсэн чинь ... тэр хүмүүсийг пизда гээд хэл амаар доромжлоод байсан. Удалгүй жолооч Б машинаа замын хажуу тал руу шахаж зогсоосон. Тэгсэн ... Быг “чи юу юм бэ, зүгээр жолооч биз дээ” гээд байсан. ...ыг машинаас буусны араас Б буусан. Би тэр хоёрыг зодолдсон, маргалдсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

 

4. Гэрч Т.Тэнгисдөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын хамт олон Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт байх Баатарсайхан гэх айлд очоод... хоол цай идээд, уугаад байж байгаад орой 22 цагийн орчим У хотын төв орох гээд явж байсан чинь ... Энхшүрийг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэсэн чинь Энхшүр уйлаад “та намайг ийм аймар бодож байсан юм уу” гэхэд ... “чи юундаа уйлаад байгаа юм, би үнэн байдлыг чинь чамд хэлж байна” гэсэн. Жолооч Б, Цэнгэл бид гурав ...д “чимээгүй бай, архи уусан юм бол шингээж бай” гэж хэлсэн чинь ... Быг чи зүгээр ажлаа хий, биднийг хүрэх газраа хүрэг, май гөлөгнүүдээ гээд байсан. Б ...ыг “чи машинаас буу” гээд машинаа зогсоосон чинь ... машинаас буусан. Би ...ын араас очоод зогсож байсан чинь Б ирээд ...д “чи яагаад том дуугараад байгаа пизда вэ” гээд шууд нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Тэр үед ...ын хамар, амаас цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

 

5. Гэрч Ю.Тоширогийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын хамт олон Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт байх Баатарсайхан гэх айлд очоод... хоол цай идээд, уугаад байж байгаад орой 22 цагийн орчим У хотын төв орох гээд явж байсан чинь ... монгол хэлээр чанга дуугаар яриад байсан. Би монгол хэл мэдэхгүй учир яг юу яриад байсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр тал),

 

6. Шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр манай ажлын хамт олон Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутагт байх Баатарсайхан гэх айлд 18 цагийн үед очсон. Тухайн айлд хоол цай идэж, 22 цагийн орчим У хотын төв орох гээд явж байсан чинь ... Энхшүрийг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэсэн чинь Энхшүр уйлаад байсан. ...Тэгэхээр нь би ...д “чи одоо боль, дарга хажууд хамт явж байна шүү дээ” гэхэд ... “чамд хамаа байхгүй гөлөг минь, чи жолоогоо бариад биднийг очих ёстой газар хүргээд өг” гэж хэлээд машин явж байхад машинаас бууна гээд хаалга онгойлгоод байсан. Би машинаа замын хажуу тал руу шахаад зогсоход ... машинаас буугаад зам дагаад алхсан. Тэнгидөлгөөн ... миний гар утсыг аваад буусан байна, би гар утсаа солиод авъя гэхээр нь би ...ын хажууд зогссон. Тэнгисдөлгөөн машинаас буугаад ...тай уулзаад, гар утсаа солиод, ...ыг цээжээр нь өргөөд машинд суулгах гэхээр нь би машинаас бууж очоод “одоо болио, явцгаая” гэсэн чинь ... “гөлөг минь дуугай бай” гээд миний цээж хэсэгт өшиглөсөн. ...Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

 

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8290 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: хамрын таславч мурийсан, хянга хаван хавдартай, зүүн гуяны дотор дээд хэсэгт 11х8 см хөх туяа бүхий хүрэн ягаан өнгийн цус хуралттай, 0.2х5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай.

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2020.7.17-ны үзлэгт: хамрын ясны далд хугарал гэжээ.

Лазер мед толгойн Компьютер томографийн 2020.7.17-ны оношилгоонд: хамар яс цөмөрсөн хугаралтай, хамрын таславч урд 1/3 хэсгээр хугаралтай. Зүүн талын гайморын хөндийн хана дагаж салст бага зэрэг зузаарсан. Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, бага зэргийн хавантай /эмч Л.Энхжин/ гэжээ.

Дүгнэлт:“...Н....ын биед хамрын ясны хугарал, тархины хаван гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Б.Энхжин/...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал),

 

            8. Хохирогч Н....аас хэрэгт ирүүлсэн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримт (хавтаст хэргийн 42-43 дугаар тал), түүний хохирлын мөнгө хүлээн авсан тухай хүсэлт (хавтаст хэргийн 60 дугаар тал),

 

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

9. Шүүгдэгч У.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 55 дүгээр тал), “...” ХХК-ийн “У.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн одоог хүртэл захиргааны хэлтэст жолоочоор ажилладаг тухай” тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 47 дугаар тал), түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар тал), гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр тал), 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 50 дугаар тал), “Худалдаа хөгжлийн банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 52-54 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Бад холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч У.Б нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн сонгон авсан өмгөөлөгч Г.Хандсүрэн нь “шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт зүйлчлэлд маргаагүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан, шүүгдэгч У.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч У.Б нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны шөнө 23 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, “Найрамдлын ам” гэх газарт хохирогч Н....ыг “машинд хурдан суу” гэж хэлэн маргалдаж, улмаар түүний нүүрэнд гараараа цохисны улмаас хамрын ясны хугарал, тархины хаван бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт нь:

-хохирогч Н....ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ...Шүрээд хандан “чи битгий ангалзаад бай” гэж хэлсэн чинь Шүрээ уйлаад, хүмүүс Шүрээг өмөөрсөн. ...машинаас буух гэхэд жолооч Б машинаа замын хажуу талд зогсоосон. ... жолооч Б ирээд “пизда минь машинд суу, явмаар байна” гэхээр нь суухгүй гэхэд Б миний нүүр хэсэгт болон хөл рүү өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дугаар тал),

-гэрч Д.Цэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...... Энхшүрийг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэсэн чинь Энхшүр уйлсан. ...... “машинаа зогсоо, би бууна” гэхэд Б замын хажуу тал руу шахаад зогссон. ...Удалгүй Б чанга дуугараад байхаар нь би машинаас буусан чинь ...ын хамар, амаас цус гарсан байдалтай байсан.  ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр тал),

-гэрч Б.Энхшүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ...... намайг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэхээр нь би шууд уйлсан. ...... Быг “чи юу юм бэ, зүгээр жолооч биз дээ” гээд байсан. ...ыг машинаас буусны араас Б буусан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр тал),

-гэрч Т.Тэнгисдөлгөөний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ...... Энхшүрийг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэсэн чинь Энхшүр уйлсан. ...Б ...ыг “чи машинаас буу” гээд машинаа зогсоосон чинь ... машинаас буусан. ...Б ирээд ...д “чи яагаад том дуугараад байгаа пизда вэ” гээд шууд нүүр хэсэгт нь 3-4 удаа цохисон. Тэр үед ...ын хамар, амаас цус гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар тал),

-шүүгдэгч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ...... Энхшүрийг “чи битгий ангалзаад бай, би чамайг энд ирсэн цагаас хойш хамгаалж явлаа” гэхэд Энхшүр уйлсан. ...би ...д “чи одоо боль, дарга хажууд хамт явж байна” гэхэд ... “чамд хамаа байхгүй гөлөг минь, чи жолоогоо бариад биднийг очих ёстой газар хүргээд өг” гэж хэлсэн. ...би машинаас бууж очоод “одоо болио, явцгаая” гэсэн чинь ... “гөлөг минь дуугай бай” гээд миний цээж хэсэгт өшиглөсөн. ...Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь цохиод, хөл рүү нь өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 дүгээр тал),

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8290 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 26-27 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч У.Б нь хохирогч Н....ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч У.Быг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тус гэмт хэрэг гарахад хохирогч Н.... нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, хамт явсан хүмүүстэйгээ хэрүүл маргаан үүсгэх, шүүгдэгчийг үг хэлээр доромжлох зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь энэхүү гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч У.Б нь хохирогч Н....ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Н.... нь 375.868 төгрөгийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.Б нь хохирогчид 380.000 төгрөг төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч Н.... нь цаашид хамрын мэс ажилбарт орох эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч У.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг;

Өмгөөлөгч Г.Хандсүрэн дүгнэлтдээ “Хохирогчийн үйлдлээс болж бусдын амгалан тайван байдал алдагдаж уг хэрэг гарах болсон. Иймд уг хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа, шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн түүний хувийн байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчийн гаргасан 600.000 төгрөгийн торгох ялын саналыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүгдэгч У.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг баримтын хүрээнд нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч У.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, нөгөө талаас шүүгдэгчийн ажил эрхэлдэг байдлыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэнгээс шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж маргах боловч тус гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

3. Бусад асуудлаар: Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Б овогт Уын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 (ер) хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Н....д энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар хохирогч Н.... нь цаашид гарах хамрын мэс ажилбат орох зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч болон улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч У.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА